Wednesday, June 1, 2016

COMPUTEX 2016 үзэсгэлэнд QNAP системс шилдэг шийдэл технологиудаа танилцуулж байна.


Тайван, Тайпей, 2016.05.31.  QNAP® системс компани COMPUTEX Taipei 2016 үзэсгэлэнд QIoT контейнер - private IoT клауд платформ, төрөл бүрийн NAS, жижиг дунд хэмжээний байгууллагуудад зориулсан сторэйж, enterprise storage centers гэх мэт шинэ бүтээгдэхүүн, HGST®, Seagate®, Toshiba®, WD® зэрэг түншүүдтэйгээ хамтран бүтээсэн шийдлүүдээ танилцуулж байна.
QIoT контэйнер: QNAP private IoT клауд платформ
QIoT контэйнер нь QNAP robust Контэйнер Стэйшны өргөтгөл бөгөөд LXC, Docker® -ийн апплкэйшнүүдийг дэмждэг. QNAP нь QIoT контэйнер бүхий (Ponte, Node-RED, Kafka, Dashing, Freeboard, Redis, MongoDB, RabbitMQ, MariaDB гэх мэт) олон төрөл контэйнерүүдийг бий болгосон бөгөөд эдгээр нь QNAP NAS-д private IoT stack тодорхойлоход ашиглагддаг. QIoT контэйнер нь public IoT клауд платформ ашиглах зардлын бууруулах бөгөөд  хөгжүүлэгчдийн ажлыг хөнгөвчилсөн,  хэрэглэхэд хялбар, IoT stack зохион байгуулахад тохиромжтой тул хугацаанд бас хэмнэлттэй.
QNAP-ийн захирал Teddy Kuo “QIoT контэйнер нь эмзэг өгөгдлийг хамгаалхаас гадна public IoT клауд платформыг улам баялаг болгож байгаа. QIoT контэйнер нь байгууллагуудад microservices-ийг нэмэгдүүлж, хуучин аппликэйшнээ өөрчлөн, бизнесийн илүү олон шинэ боломжуудыг бий болгоход тусална гэдэгт би итгэлтэй байна” гэжээ

Үзэсгэлэнг сонирхогчид,  
эмнэлэг, ухаалаг үйлдвэр, зам тээврийн салбарт хэрэглэж буй IEI® -ийн бүтээгдэхүүнд QNAP IoT шийдлийг хэрхэн ашигласантай танилцах боломжтой.

Видео контент бэлтгэгч, мэргэжлийнхэнд зориулсан NAS
Видео студид тохиолддог гол асуудал нь өдөр бүр шинээр бий болж буй, олон тооны, өндөр нарийдвал бүхий видео бичлэгүүдийг хадгалах тухай асуудал. Intel® 6th generation Core™ i3/i5/i7 процессортой, дараагийн үеийн TVS-x82T Thunderbolt™ 2 шинэ NAS-д ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн техникийн эрс шинэчлэл хийгдсэн бөгөөд тус төхөөрөмж нь SATA M.2 SSD, 2.5” SSD кэштэй тул видео засварлах хурд нэмэгдсэн, bandwidth 20Gb/s тул 4K видеог нэгэн зэрэг дамжуулах, дэлгэцэнд харуулах боломжтой. TVS-x82T нь өндөр хүчин чадал, өргөтгөх боломжийг хослуулсан тул видео студид, өндөр нягтрал бүхий олон тооны медиа файлуудыг хадгалах, нөөцлөх тохирсон хамгийн сайн шийдэл болно.

Шинэ quad-core TS-831X NAS нь 2 ш built-in 10GbE SFP+ порттой, их хэмжээний өгөгдөл, видео бичлэг дамжуулах, хадгалах, засварлах, хурд шаарддаг аппликэйнүүдийг ачаалахад тохиромжтой.  Медиа контенд үйлдвэрлэгчид 10GbE сторэйж шийдэлд зориулах зардлаар апплипэйшн хадгалах, нөөцлөх, бусадтай хуваалцах ажлуудыг нэгтгэсэн нэг төвтэй болох боломжтой боллоо.

Найдвартай, аюулгүй байдал хангасан, бүтээмж нэмэгдүүлэх private cloud
QNAP-ийн жижиг дунд хэмжээний байгууллагуудад зориулсан сторэйж шийдэл нь хэрэглэгчийн үнэ цэнэтэй өгөгдлийг хамгалахаас гадна бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. VJBOD (Виртуал JBOD) нь өгөгдөл хадгалах, нөөцлөхөд шаардлагатай зайг эдийн засгийн хувьд хэмнэлттэй аргаар өргөжүүлдэг шийдэл юм. Энэ нь хэрэглэгч найм хүртэлх NAS төхөөрөмжийн ашиглагдаагүй зайг нэтгэн виртуал диск үүсгэн, түүнийгээ локал дискийн адил ашиглах боломжтой.

Hybrid Backup Sync нь гамшиг ослын дараах сэргээн болгох үйл ажиллагааны үед хэрэглэгддэг гол аппликэйш. Энэ нь нөөцлөх, сэргээх, синхроницаз хийх функцүүдийг нэг аппликэйншд нэгтгэсэн шийдэл бөгөөд үүнийг тусламжтайгаар өгөгдлийг локал, алслагдсан, клауд сторэйжүүдийн хооронд хялбар зөөх боломжтой. Тус технологи нь олон хувилбарт нөөцлөлт хийх, нөөцлөлт хийх хуваарийг уян хатан байдлаар тодорхойлох,  филтер хийх, шахах, шифэрлэх гэх мэт хамгийн ухаалаг удирдлагаар хангадаг.
Еnterprise storage center
QNAP нь бизнесийн динамик орчинд бүрэн нийцсэн, өндөр хүчин чадал бүхий сторэйжийн шийдлүүдийг санал болгож байна. Аппликэйшн сервэр болон сторэйж сэрверүүдийг нэгтгэсэн TDS-16489U болон Enterprise ZFS NAS ES1642 төхөөрөмжүүд нь enterprise төвшний хэрэглэгчдэд Их өгөгдлийг хамгийн оновчтой байдлаар хадгалахад зориулсан шийдэл юм. Тус төхөөрөмжүүд нь Qtier- өгөгдөл шатлалтай хадгалах технологи ашигласнаар TDS-16489U-ийн сторэйж ашиглалт нэмэгдсэн, dual active-active controller нь ES1642dc-ны виртаулчлалд бэлэн байх хугацааг нэмэгдүүлсэн гэх мэт олон давуу талуудтай.

Seagate-ийн дэд захирал John Morris “ өндөр гүйцэтгэлтэй, үр ашигтай, найдвартай сторэйж шийдэл нь  клауд үйлчилгээ үзүүлэгч, Их хэмжээний өгөгдөл хадгалагч Дата төвүүдэд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болсон байна. Seagate нь хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцсэн хүчирхэг систем бүтээхийг төлөө шургуу хөдөлмөрлөж байна. Бидний бүтээсэн 3.5 HDD, 1200.2 SAS SSD Enterprise төвшний хатуу дискүүд QNAP's enterprise rack mount-д  суурилагдсан байгаа тул  бидний хамтын ажиллагаа, хэрэглэгчдийн бизнест хэрхэн хэрхэн нөлөөлж байгаа, мөн их өгөгдөл нь тэдэнд ямар давуу тал олгож байгаа  Та Computex 2016 үзэсгэлэнгээс харах болно.” гэжээ.

Шинэ бүтээдхүүнүүдээс онцолбол
·         TES-x85U цуврал. Хэрэглэгч бизнесийн хэрэгцээ шаардлагаасаа хамаарч үйлдлийн  FreeBSD суурьтай QES , Linux суурьтай QTS үйлдлийн системүүдээс сонгон суулгах боломжтой. Intel® Xeon® D процессортой, 12Gb/s SAS-тай 2 10GbE SFP+ порттой.
·         ES1642dc: 12Gb/s SAS-тай Enterprise ZFS NAS нь Intel® Xeon® E5 процессортой. Чухал бизнес аппликэйшинд зориулагдсан QES үйлдлийн системтэй.
·         TS-831X: 8 ш хатуу дискийн үүртэй, quad-core business NAS. 10GbE SFP+ хос порттой. VJBOD технологийг дэмждэг тул бусад QNAP NAS-ийн ашиглан сторэйжийн зайг өргөтгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу. 

Холбоо барих хаягmarketing@qnap.com
Утас: +886-2-2641-2000

No comments:

Post a Comment