Тайван, тайпей, 2015 оны 12 сарын 15. QNAP системс компани дэлхийд анхны QTS- Линукс хосолсон сиcтемтэй,
TS-x53 цуврал NAS төхөөрөмж үйлдвэрлэснээ зарлалаа. Тус төхөөрөмж нь шифрлэлт
хурдасгасч (encryption acceleration)-тай, 14nm Intel® Celeron® N3150
quad-core 1.6GHz процессортой, 8 дахь үеийн Intel HD Graphic горимтой, 4K UHD
серийн HDMI гаралттай, 4K H.264 ведио хөрвүүлэх хурдасгууртай, виртуалчлалыг
дэмждэг гэх мэт онцлогуудтай.
Тус төхөөрөмж нь онлайн
орчинд өгөгдөл нөөцлөх, солилцох нөхцөлд хувийн нууцлалыг өндөр төвшинд
хангахааc гадна Линукс сууртай Интернетэд холбогддог эд зүйлc (Internet of
Things-IoT)-ийн аппликэйшн хөгжүүлэх боломжийг бий болгож байна.
TS-x53A цуврал нь 2, 4, 6, 8 ширхэг хатуу дискийн оролттой загваруудтай, 4GB -аас 8GB хүртэл өргөтгөх боломжтой хос DDR3L-1600 RAM, Intel Celeron 1.6GHz процессортой, SATA 6Gb/s, 2/4 Gigabit LAN портуудтай, 400MB/s хүртэлх хурдаар өгөгдөл дамжуулах чадвартай зэрэг олон шаардлага хангасан. Мөн шифрлэлтийг 200MB/s AES 256-bit хурдаар дамжуулдаг AES-NI шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй. Шинэ загварын Линукс сууритай NAS төхөөрөмжид, хэрэглэгч HDMI дэлгэц, USB гар, мауз залган, түүнийг линукс системтэй компьютер шиг ашиглах боломжтой.
QNAP-н бүтээгдэхүүн
хариуцсан менежер Jason Hsu, “Дараагийн үеийн TS-x53A QTS-Linux Combo NAS цувралыг
Интернетэд холбогддог эд зүйлсийн(IoT) эрин үед нийцүүлэн линуксд суурилсан гарцтай,
өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах, snapshot –н дэвшилтэт хувилбарууд
ашиглахад анхаарахаас гадна HDMI аппликэйшнүүдийг
дэмждэг, 4K видео тоглуулах зэрэг уян хатан боломжуудтай байхаар загварчилж
байна. Мөн TS-x53A цуврал нь хэрэглэгчдэд цогц шийдэл санал болгож
байгаа тул хэрэглэгчдийн мальтимедиа
ашиглах боломжийг улам их өргөтгөх болно” гэж хэлсэн байна.
Найм дахь үеийн Intel HD Graphic горимтой, TS-x53A
цуврал NAS төхөөрөмжийг Телевиз болон бусад А/V оролттой төхөөрөмжтэй HDMI-аар
холбон, Kodi™ медиа тоглуулагч ашиглан 4K UHD медиа тоглуулах, алсаас удирдах
зэрэг боломжуудтай. Мөн ухаалаг телевиз
зэрэг бусад тоглуулагчаас 4K H.264 видеог тасалдалгүйгээр шууд дамжуулах нэмэлт хэрэгсэлтэй.
Хэрэглэгч төхөөрөмжид HDMI гаралтаар хоёр дэлгэц залган, зэрэг үзэх эсвэл
дэлгэцийг өргөтгөх боломжтой.
QTS 4.2 үйлдлийн
систем бүхий TS-x53A цувралын NAS төхөөрөмж нь Windows®, Mac®, Linux® and
UNIX® системийн хэрэглэгчдийн хооронд файл солилцох, өгөгдөл нөөцлөх, Real-Time
Remote Replication (RTRR)-тай гамшгийн үед нөхөн сэргээх (disaster recovery) шийдэл
зэрэг бизнесийн хэрэгцээнд зориулагдсан олон аппликэйшнтэй. TS-x53A цувралын
хэрэглэгчид, өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан 5 болон 8 хатуу дискийн оролттой UX-500P, UX-800P
нэмэлт төхөөрөмж ашиглан, хадгалах багтаамжийг уян хатан байдлаар өргөтгөх
боломжтой. Хэрэглэгч Windows, Linux,
UNIX and Android™ зэрэг үйлдлийн системтэй виртуал машинуудыг үүсгэх
боломжтой.
Үүнээс гадна QNAP-аас
хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх аппликэйшнүүдийг хэрэглэгчиддээ санал болгож
байна. Үүнд: NAS төхөөрөмж дэхь файлуудаас бүтэн өгүүлбэрээр хайл хийдэг Qsirch,
тус төхөөрөмжид холбогдсон клент компьютер, төхөөрөмжүүдийн хооронд
синхронизац хийдэг Qsync аппликэйшнүүд багтах бөгөөд эдгээр нь хэрэглэгчдэд
файлаа группээрээ ашиглах (group file sharing) боломж олгоно.
TS-x53A цувралын OceanKTV-г
дэмждэг, QNAP-н NAS төхөөрөмжүүд нь 6.3mm-н 2 ширхэг микрофон оролт, 3.5mm-н Аудио
гаралт бүхий караоке системтэй.
Өгөгдөл хадгалах багтаамж сайтай, дууны өнгө тохируулагч фукцтэй, HDMI гаралт
бүхий хэрэглэгчийн хялбар интерфэйстэй зэрэг нь TS-x53A –г хямд төсөр, шинэ төрлийн караоке систем
болгон хувиргаж байна.
Техникийн үзүүлэлт
·
TS-253A:2-хатуу дискийн оролттой tower загвар
·
TS-453A:4- хатуу дискийн оролттой tower загвар
·
TS-653A:6- хатуу дискийн оролттой tower загвар
·
TS-853A:8- хатуу дискийн оролттой tower загвар
Quad-core Intel® Celeron® N3150 1.6GHz
processor (burst up to 2.08GHz), dual-channel 4GB/8GB DDR3L-1600 SODIMM RAM
(upgradable to 8GB); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2x Gigabit
LAN ports (TS-253A) / 4x Gigabit LAN ports (TS-453A, TS-653A & TS-853A);
2x HDMI output (up to 4K UHD definition); 4x USB 3.0 ports; one-touch-copy
button on the front panel; 2x 6.3mm microphone jacks (supporting dynamic
microphones); 1x 3.5mm Line Out audio jack (for use with an amplifier).
Захиалгын мэдээлэл
QNAP-н тухай
QNAP Системс
компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь
“Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус
компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай,
найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS
(Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR
(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох,
технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс
гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар
шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь
шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг
|
Thursday, June 2, 2016
QTS-Линукс хосолсон системтэй Quad-Core TS-x53A цуврал NAS
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment