Monday, June 13, 2016

QNAP дараагийн үеийн Thunderbolt 2 NAS TVS-x82T цувралаа танилцуулж байна


 Тайван, Тайпей, 2016.06.14. QNAP системс компани өндөр үзүүлэлт бүхий дараагийн үеийн Thunderbolt™ 2 TVS-x82T NAS бүтээснээ зарлалаа. Тус цуврал нь 6-р үеийн Intel® 14nm multi-core процессор бүхий TVS-1282T, TVS-882T, TVS-682T гурван загвараас бүрдэнэ. TVS-x82T цувралыг бүтээхдээ шаталалтай хадгалах, аппликэйшн суурьтай хуваалт үүсгэх, сүлжээний урсгал хувиарлах зэрэг дэвшилтэт шийдлүүдийг ашгилсан тул өгөгдөл хадгалах үйл явцыг хамгийн оновчтой байдлаар зохион байгуулдаг. Tус төхөөрөмж нь HDMI 2.0 порттой тул 4K 60 fps видео дүрсийг дамжуулах буюу дэлгэцэнд харуулана. Үүнээс гадна VJBOD функцыг дэмждэг тул бусад QNAP NAS-ийг ашиглан TVS-x82T NAS-ийн сторэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой.
QNAP- ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao, TVS-x82T нь техник болон програм хангамжийн хувьд бүрэн шинэчлэгдсэн тул өмнөх загвараас ялгаатай бөгөөд хөгжлийн хувьд нэг шат ахисан. TVS-x82T нь шатлалтай хадгалах, аппликейшн суурьтай хуваалт үүсгэх, сүлжээний урсгал хувиарлах технологиудыг дэмждэг тул ачааллыг хамгийн оновчтой байдлаар зохицуулдаг. Мөн виртаулчлал, хяналтын камерийн бичлэг хадгалах, өндөр нарийвчлал бүхий видео бичлэг засварлах зэрэгт тохиромжтой шийдэл болно гэж онцолжээ.      
Тус төрөөхөмж нь SATA хатуу дискийн үүртэй, M.2 SSD, 2.5” SSD слоттой, ухаалаг хөргүүртэй, Qtier технологийг дэмждэг тул эдгээр өөр өөр төрлийн диск ашиглалтыг оновчтой байдлаар зохион байгуулдаг. Мөн эдгээр олон төрлийн сторэйжуудын аппликейн тус бүрд зориулсан хуваалт үүсгэдэг.  
TVS-x82T нь 3 ш HDMI (үүнээс нэг нь HDMI 2.0) гаралттай тул хэрэглэгч тус төхөөрөмжийг HDTV –д холбон HD Player media тоглуулагчаар 4K 60 fps video тоглуулах,  3 дэлгэцийг “duplicated”, “extended” байдлаар зохион байгуулж, дүрс харуулах боломжтой.
TVS-x82T-д зургаа хүртлэх тооны QNAP Thunderbolt 2 NAS (TX-800P, TX-500P) холбох замаар сторэйжийн багтаамжийг өргөтгөж болно. Үүнээс гадна TVS-x82T нь VJBOD технологийг дэмдэг тул бусад QNAP NAS-ийн строрэйжийг ашиглан локаль дисктэй ижил шинжтэй виртуаль дикс үүсгэн сторэйжийн багтаамжийг өргөтгөх болно. QNAP-ийн бүтээглэхүүн хариуцсан менежер Ripple Wu “VJBOD технологи нь NAS–ийн сул сторэйжүүдийг ашиглан, нэмэлт зардал гаргахгүйгээр багтаамж нэмэгдүүлдэг технологи болно” гэж тайлбарлажээ.
TVS-x82T Thunderbolt 2 NAS нь Thunderbolt 2 (20 Gbps) технологиийг дэмжихээс гадна 2 ш 10GbE порттой тул холболтын хувьд уян хатан бөгөөд гүйцэтгэл өндөртэй болно. Thunderbolt нь Mac® болон Windows® үйлдлийн системтэй тул хэрэглэгчдэд 4K видео өгөгдөлтэй ажиллах, өгөгдөл хадгалах, нөөцлөхөд нэн тохиромжтой.
TVS-x82T цуврал нь аюулгүй байдал хангасан private cloud үүсгэхэд тохиромжтойгоос гадна QTS үйлдлийн систем нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, шифэрлэх, синхроницаз хийх үйлдлийг хөнгөвчилдөг. TVS-x82T нь төвлөрсөн алсын удирдлагын QRM+ (QNAP Remote Manager Plus) технологийг дэмждэг тул тухайн сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэх, хянах удирдах хялбар. Мөн Виртуал стэйшний тусламжтайгаар хэрэглэгчдэд  Windows, Linux, UNIX®, Android™ суурьтай вируаль машинууд үүсгэх боломжтой. Контэйнэр стэйшн нь LXC, Docker® lightweight виртаулчлалын технологиудыг нэгтгэсэн тул хэрэглэгч аппликэйшны баялаг сангаас ашиглах боломжтой. Мөн QvPC  технологийг дэмждэг тул хэрэглэгч төхөөрөмжид гар, мауз, HDMI дэлгэц холбон хадгалсан өгөгдөлд хандах, төоөл бүрийн виртаул машинууд ажиллуулах, өндөр нарийвлалтай видео тоглуулах, камерийн хяналт хийх гэх мэт өргөн боломжуудтай.
Техникийн үзүүлэлтүүд
·         TVS-1282T: 8 x 3.5”/2.5” хатуу дискийн драйвер, 4 x 2.5” SSD слот
 - TVS-1282T-i5-16G: Intel® Core™ i5-6500 3.6 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM
 - TVS-1282T-i7-32G: Intel® Core™ i7-6700 3.4 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM
·         TVS-882T: 6 x 3.5”/2.5” хатуу дискийн драйвер, 2 x 2.5” SSD слот
 - TVS-882T-i5-16G: Intel® Core™ i5-6500 3.6 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM
·         TVS-682T: 4 x 3.5”/2.5” хатуу дискийн драйвер, 2 x 2.5” SSD слот
 - TVS-682T-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core процессор, 8GB DDR4 RAM
Tower NAS; hot-swappable SATA 6Gbps/3Gbps хатуу дискийн драйвер; compartmentalized smart cooling; 2x Thunderbolt 2 порт; 2x M.2 SSD слот; 2x 10GBase-T LAN порт, 4x Gigabit LAN порт; 3x HDMI гаралт (HDMI 1.4b x2, HDMI 2.0 x1); 5x USB 3.0 порт; 1x 3.5mm audio jack, 2x built-in спикер. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй   www.qnap.com сайтаас танилцана уу.
 QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай. Тус комнани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчддэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment