Тайван, Тайпей, 2016.06.21. QNAP® системс нь OceanKTV караокэ
аппликэйшнд зориулсан Audio Box дагалдах төхөөрөмж бүтээснээ танилцуулж байна. Тус аппликэйш нь маш олон загварын QNAP NAS-д
дагалдаж ирдэг.
QNAP-ийн бүтээгдэхүүн
хариуцсан менежер Marcus Yang “ OceanKTV аппликэйшн хэрэглээнд гарснаас
хойш хэрэглэгчид NAS сууртай караоке
системийг сонирхох болсон. Audio Box-ийг HDMI гаралттай QNAP NAS –тай холбон OceanKTV-гийн
өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангах болно.” гэжээ.
QNAP Audio Box нь 6.3mm-ийн
2 ш динамик микрофонтой, QNAP NAS тай USB холболтоор холбогддог. QNAP NAS –ийг
ихэнхдээ өгөгдөл хадгалах, нөөцлөх, private cloud үүсгэх зорилгоор ашигладаг.
Харин OceanKTV энэ зориулалтыг баяжуулан QNAP NAS хямд өртөгтэй караокэ систем
болгон хувиргалаа.
QNAP Audio Box нь TS-x51,
TS-x51+, TS-x53 Pro, TS-x53S Pro, TS-453 мини, TS-x53A, TS-x71, TVS-x71T цуврал NAS-ийг дэмждэг. OceanKTV
аппликэйшнийг ачаалахын тулд тухайн NAS-ийн
RAM 4GB –аас доошгүй байх шаардлагатай. Audio
Box-ийг NAS тай холбон, түүний микрофоны оролтыг ашиглах боломжтой.
QNAP-ийн
тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч"
гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай,
найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network
Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR
(Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP
нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох,
технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн
мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны
Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй
нийлүүлсээр байна.
Холбоо барих мэдээлэл
No comments:
Post a Comment