Friday, June 24, 2016

Qnap TDS-16489U Давхар серверийн талаар

Dave Mitchell, ITpro http://www.itpro.co.uk/ )  сайтад тавигдсан нийтлэл, 2016.06.20

Виртуалчлалын hypervisor хост, хадгалах төхөөрөмж хоёр нь техник хангамжийн хувьд тусдаа байсан уламжлалыг QNAP-ийн шинэ шийдэл болох TDS-16489U давхар сервер нь эвдлээ. Учир нь тус сервер нь аппликэйшн болон сторэйж сервер гэсэн хоёр өөр серверийн үйл ажиллагааг нэгтгэн техник хангамжийн хувьд нэг болгосон.
Том хэмжээний виртуалчлалд өнөр хүчин чадал бүхий техник хангамж шаардлагатай болдог. Харин QNAP –ийн хувьд энэ нь асуудал биш болсон байна. Давхар сервер цуврал нь E5-2600 v3 Xeons процессор, DDR4 санах ойтой анхны сервер юм.
Тус цуврал нь дөрвөн загвараас бүрдэнэ. TDS-16489U-SA1 загвар нь 2 ш 2.4GHz E5-2620 v3 Xeons процессор, 64GB  DDR4 RDIMM санах ойтой. SA2 загвар нь процессорын хувьд ижил, санах ойг 128GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой.
Хэрэв үүнээс өндөр үзүүлэлттэйг хүсэж байгаа бол SB2, SB3 загварууд нь тус бүрдээ 8 core E5-2630 v3 процессор, 128GB, 256GB DDR4 санах ойтой. Эх хавтан нь 16 ш  DIMM слоттой тул бүх загварын хувьд 1TB хүртэл өргөтгөх боломжтой.
Виртуалчлал
QNAP-ийн Виртуаль стэйшн болон Контэйнэр стэйшнүүд нь QTS програм хангамжийг багцад багтан, үнэгүй ирдэг тул хэрэглэгч эдгээрийг тусламжтайгаар ямар ч төрлийн хост ашиглан хэдэн ч виртуал машин (VM)  үүсгэх боломжтой. Docker, LXC  дээр VMware –ийн Marketplaces-ээс урьдчилан тохируулсан VM импротлох, эсвэл бэлэн загвар ашиглан өөрийн VM –үүсгэх явц маш хялбар болох нь туршилтаар харагдсан.

QNAP Виртуал стэйшн, Контэйнер стэйшны аппликэйншүүд дагалддаг

Бид Ubuntu десктоп, Windows Server 2012 R2, Windows 10 –ийн VM, тэдгээрийн hard-ийг локал диск дээр үүсгэсэн. Мөн тэдгээрийн имэйж рүү алсаас хандах, шаардлагатай тохиолдолд snapshop үүсгэн хадгалах боломжтойг мөн туршсан.

Built-in консол ашиглан VM рүү алсаас хандах боломжтой
Багтаамж
Тус сервер нь 12Gbps SAS 3 хатуу диск, SSD  дэмждэг. Харин SAS өргөтгөгч ашиглаггүй. Бүтээмжийг сайжруулахын тулд эх хавтанд LSI SAS 3 контроллёр суулгасан. Тус бүр нь 7 хүртлэх тооны 12Gbps портуудыг дэмждэг суурь хавтантай холбогддог.
Ар талдаа нэмэлт 4 ш SFF hot-plug диксийн үүртэй. Энэ нь SSD –ээс кэш унших болон унших, бичихэд зориулагдсан. Мөн NVMe PCIe SSD, график карт, 10GbE/ 40GbE сүлжээний картууд суулгах зориулалттай 4 ш  PCI-Express слоттой.

Ар талдаа 4 ш SSD үүртэй
Сторэйжийн хэмжээг 1PB аас дээш нэмэгдүүлэхийн тулд 16 ширхэг дискийн үүрнээс SAS 3 дэмждэг 8 үүрийг 2 порттой SAS 3 адаптерт холбоно. 4 ш  10GbE SFP+ модул нь одоогоор ажиллахгүй ч, 2 ш dual-port 10GbE адаптерийг ашиглах боломжтой.
Гүйцэтгэл
Туршилтад Windows Server 2012 R2 үйлдлийн системтэй,  Emulex dual-port 10GbE SFP+ адаптертай, Boston Fenway dual Xeon E5-2600 v4 rack сервер ашигласан.
NAS-ийн нийт гүйцэтгэлийг Iometer-оор хэмжихэд унших болон бичих хурд тус бүр 9.2Gbits/sec, 9Gbits/sec байлаа. 25GB хэмжээтэй туршилтын файлыг унших болон бичих хурд тус бүр 7.6Gbits/sec, 4.5Gbits/sec байв.
10500 файлтай 22.4GB хэмжээтэй фолдерийг нөөцлөх хурд дунджаар 2.6Gbits/sec. Динамик Xeon процессорын хувьд 25GB файлыг шифэрлэн хуулах хурд 1.8Gbits/sec байв.
IP SAN ны хувьд 600GB файл унших, бичих хурдыг Iometer-ээр хэмжихэд 9.2 Gbits/sec байв. Aчааллыг нэмж, хос 10GbE MPIO –д холбоход хурд 18Gbits/sec, 15.2Gbits/sec болж нэмэгдсэн.

Веб броузер ашиглан алсаас хянадах IPMI чиптэй
Шатлалтай хадгалалт
QNAP-ийн шатлалтай хадгалах технологи нь Виртуалчлалын хэрэглэгчдэд давуу тал олгоно. Энэ нь өгөгдлийг хэрэглээгээр нь 3 ангилалд хуваан, тус бүрийг нь ялгаатай сторэйжүүдэд хадгалдаг.  Бид үүнийг 400GB HGST MLC SAS 3 SSD, 4 ш Seagate SAS 3 15K SFF драйвер, 4 ш WD Enterprise NL-SAS LFF драйвер ашиглан туршсан. 
Тус технологи нь өгөгдлийг ультра-өндөр хурдны, өндөр хурдны, багтаамж шаардсан гэсэн 3 хэсэгт хуваагаад, харгалзах драйверүүдэд хадгалах ажиллагаа автоматаар хийгддэг. Сүүлийн 2 ангилалд хамрагдах өгөгдлийг RAID 5 технологиор  хадгална.
Өгөгдлийг ангилал хооронд шилжүүлэх ажиллагаа хуваарийн дагуу автоматаар хийгддэг. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгч өөрөө хийх боломжтой. Өгөгдөл шилжүүлэх явцыг статистик гэсэн цонхноос харж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай тохиолдолд түүхчилсэн тайлангаас харна.

Qtier нь өгөгдлийг хэрэглэгдэх байдлаар нь 3 ангилан, ангилал тус бүрийг өөр өөр дискэд хадгадна.
Дүгнэлт
TDS-16489U нь жижиг дунд хэмжээний байгууллагад тохирсон шийдэл бөгөөд тохиргоо хийх, ашиглахад хялбар. Виртаул Стейшн, Контэйнэр стэйшний аппликэйшнүүд дагалдан ирдэг тул цаашид нэмэлт лицензийн төлбөр төлөх шаардлагагүй.
TDS-16489U нь серверийн төвшний төхөөрөмж бөгөөд олон тооны VM ажиллуулах өндөр хүчин чадалтай, сторэйжийн багтаамж их, өргөтгөх болмжтой. TDS-16489U сторэйж сервэрээс гадна Виртаулчлалын төхөөрөмжийн зах зээлд хүчтэй хүчтэй нөлөө үзүүлэхээр байна.
Техникийн үзүүлэлт
Хэмжээ: 3U pak
Процессор: 2 x 2.4GHz Xeon E5-2620 v3
Санах ой: 64GB DDR4 RDIMM (1TB хүртэл)
Стойрэйж: 16 x hot-swap SAS 3/SATA 3 LFF/SFF, 4 x SFF SSD cache bays
RAID технологи: RAID0, 1, 5, 6, 10, hot-spare, JBODs
Сүлжээ: 2 x Gigabit Ethernet; 2 x dual-port 10GbE SFP+ PCI-Express cards
Өргөтгөх боломж: 3 x PCIe x8, 1 x PCIe x16 (2 free)
Бусад порт: 4 x USB 3, VGA
Power: 2 x 650W hot-plug PSUs
Удирдлага: Web browser, Gigabit IPMI port

Баталгаат хугацаа: 5 жил

No comments:

Post a Comment