QNAP систем энтерпрайз
төвшний Давхар сервер шинэ цуврал гаргасан нь серверийн төвшний CPU тэй анхны
хадгалах төхөөрөмж боллоо. Тэд hypervisor хост, хадгалах хэсэг нь тусдаа байдаг
уламжлалт шийдлээс татгалзан, олон төрөл VM ажилладаг, өгөгдөл хадгалах хурд
өндөр төгс шийдэл боловсруулахыг зорьсон.
Тус цувралын серверүүд нь бүгд 3U хэмжээтэй, 16 ш хатуу дискийн үүртэй, rack загвартай, өндөр үзүүлэлт бүхий техник хангамжаар тоноглогдсон. TDS-16489U-SA1 загвар нь dual 6-core 2.4GHz E5-2620 v3 Xeons процессор, 1TB хүртэл өргөтгөх боломжтой 64GB DDR4 RDIMM санах ойтой.
SA2 загвар нь процессорын хувьд адил, санах ойг 128GB хүртэл өргөтгөх боломжтой. SB2, SB3 загварууд тус бүр нь dual 8-core E5-2630 v3 CPU, 128GB, 256GB –ийн DDR4 санах ойтой.
Хадгалалт
Тус сервер нь уламжлалт сторэйжүүдийн адил хатуу дискийг эх
хавтантай SAS холболтоор холбогдоггүйгээрээ онцлог бөгөөд үүний оронд эх
хавтанд 3 ш LSI SAS 3 контроллёр суулгасан. Тус бүр нь 7 хүртэлх тооны 12Gbp портыг дэмждэг.
Нүүрэн
талын 16 ш хатуу диксийн үүр нь SAS 3, SATA III LFF, SFF хатуу дикс SSD
холболтыг дэмждэг. Ар талдаа нэмэлт 4 ш SFF hot-plug үүртэй. Энэ нь SSD нэмэхэд
зориулагдсан.
Үүнээс
гадна 4 ш нэмэлт PCI-Express
слоттой. Энэ нь NVMe PCIe SSD, GPU pass-through карт, 10GbE, 40GbE –ийн
сүлжээний адаптер, SAS 3 нэмэлт карт суурилуулахад зориулагдсан.
Сүлжээний хувьд Gigabit-ийн
2
ш портоор өргөтгөх боломжтой ч QNAP –ийн 10GbE SFP+ дөрвөлсөн порт
одоогоор байхгүй тул QNAP 2 ш хос 10GbE SFP+ PCI-Express картаар хангаж
байна.
Виртулалчлал
QNAP-ийн
Виртуал Стэйшн төрөл бүрийн Виртуал машин үүсгэнэ.
Тус серверийн гол аппликейшнүүд болох QNAP виртаул
Стэйшн, Контэйнер Стэйшнүүд үнэгүй дагалдана. Хэрэглэгч тэдгээрийн
тусламжтайгаа ямар ч үйлдлийн системтэй виртуал машинууд үүсгэх боломжтой. Мөн LXC
болон Docker-ийг нэгтгэснээр тусгаарлагдсан lightweight контэйнэрүүдэд Линукс
суурьтай бизнес аппликэйшнүүдийг боловсруулах боломжтой болжээ .
Бид бэлэн загвар ашиглан VM үүсгэх, VMware –ийн
Marketplaces-ээс урьдчилан тохируулсан VM импорплох боломжийг туршиж үзсэн. Мөн
Ubuntu десктоп, Windows Server 2012 R2, Windows 10 –ийн VM үүсгэхэд асуудалгүй
болохыг туршилт харуулсан. Мөн эдгээр VM
руу аппликэйн интерфэйсээр алсаас хандах боломжтойг бас туршсан.
Шатлалтай
хадгалалт
QNAP-ийн
Qtier нь өгөгдлийн хэрэглээгээр нь ангилан хадгалдаг технологи
QNAP-ийн Qtier нь
виртуал аппликэйшнд хамгийн тохиромжтой өөр нэг онцлог бөгөөд энэ нь хадгалах
сангийн үйл ажиллагааг хянадаг. Мөн өгөгдлийн хэрэглэх байдлаар нь гурван
төвшинд ангилан хадгална. Ультра өндөр хурд шаардах өгөгдлийг SSD, өндөр хурд
шаардах өгөгдлийг SAS драйвер, багтаамж шаардах өгөгдлийн өртөг хямд
NL-SAS, SATA драйвэр хадгална.
Туршилтанд 400GB HGST MLC SAS 3 SSD, 4 ш Seagate-ийн SAS 3 15K SFF драйвер, 4 ш WD Enterprise NL-SAS драйвэр ашгилсан. Гурван шатлалтай хадгалах сан үүсгэх процесс нь энгийн байлаа.
Өгөгдлийг ангилал хооронд шилжүүлэх ажиллагаа хуваарийн дагуу автоматаар хийгддэг. Шаардлагатай гэж үзвэл хэрэглэгч өдрийн тодорхой цагт өгөгдөл шилжүүлэх ажиллагаа хийдэг байхаар тохируулга хийж болно.
Өгөгдөл шилжүүлэх процессыг статистик цонхны дэлгэцээр
ажиглав. Мөн шатал тус бүрийн түүхчилсэн
тайланг харсан.
Гүйцэтгэл
Консол
ашиглан туршилтын VM руу алсаа хандаж, хянасан.
10GbE –ийн гүйцэтгэлийг туршихын тулд бид Windows Server 2012 R2 , Emulex dual-port 10GbE SFP+ адаптертэй, a Boston Fenway dual Xeon E5-2600 v4 rack сервер ашигласан. Туршилтын үр дүнд Давхар сервер нь үнэхээр өндөр хүчин чадалтай болохыг харсан.
10500 файлтай, 22.4 GB хэмжээтэй өгөгдөл нөөцлөх 2.6Gbits/sec байв. Мөн 25GB хэмжээтэй файлыг шиферлэн хуулах хурд 1.8Gbits/sec байв.
IP
SAN ны хувьд гүйцэтгэл бас дээд хэмжээнд байсанаас гадна Iometer-ийн
хэмжилтээр унших бичих хурд 600 GB өгөгдлийн хувьд 9.2Gbits/sec байлаа.
Дүгнэлт
Виртаулчлалын иж бүрэн платформ, аппликэйн сервер болох
TDS-16489U давхар сервер нь hypervisor
host, хадгалах төхөөрөмжийг тусгаарладаг сонгодог шийдлээс илүү өгөөжтэй ашигтай
шийдэл гэж үзэж байна.
Виртаул Стейшн, Контэйнэр стэйшн нь QTS програм хангамжийн багцад багтдаг тул үнэ төлбөргүй дагалдаг ирнэ. Мөн тэдгээрийн баялаг сангаас хэрэглэгч аппликэйшнээ сонгон ажиллуулах боломжтой.
No comments:
Post a Comment