Wednesday, June 15, 2016

QNAP өндөр хүчин чадалтай TVS-x82 шинэ цуврал NAS танилцуулж байна.

Тайван, Тайпей. 2016.06.16. QNAP® системс компани бизнес эрхлэгчдэд зориулсан гүйцэтгэл болон сторэйж ашиглалт өндөр  TVS-x82 NAS бүтээснээ зарлалаа. Тус цуврал нь 6-р үеийн Intel® 14nm multi-core процессор бүхий TVS-1282T, TVS-882T, TVS-682T гурван загвараас бүрдэнэ. Видео дүрсиийг 4K 60 fps дамжуулах HDMI 2.0 гаралттай. VJBOD технологийг дэмждэг тул бусад QNAP NAS-ийн сторэйжийг ашиглан өгөгдөл хадгалах зайг өргөтгөх боломжтой.
Тус төрөөхөмж нь SATA хатуу дискийн үүр, M.2 SSD, 2.5” SSD слоттой, ухаалаг хөргүүртэй, Qtier технологийг дэмждэг тул диск ашиглалтыг оновчтой байдлаар зохион байгуулдаг. Мөн эдгээр олон төрөл сторэйжуудын аппликейн тус бүрд зориулсан хуваалт үүсгэдэг.  

QNAP- ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “
TVS-x82 нь шатлалтай хадгалах, аппликэйншн суурьтай хуваалт үүсгэх, сүлжээний урсгалыг хувиарлах зэрэг олон дэвшилтэт техник болон програм хангамжуудыг хослуулснаараа онцлог бөгөөд TVS-1282 болонTVS-882 загварууд нь 450 ватт-ын тэжээлд холбох сонголттой тул AMD Radeon™ R9 цуврал график картын GPU passthough-д шаардлагай тэжээлээр бүрэн хангана” гэж онцолсон байна.
TVS-x82T нь 3 ш HDMI (үүнээс нэг нь HDMI 2.0) гаралттай тул хэрэглэгч тус төхөөрөмжийг HDTV –д холбон, HD стэйшн дэхь  HD Player media тоглуулагчаар 4K 60 fps video тоглуулах,  3 дэлгэцийг “duplicated”, “extended” байдлаар зохион байгуулж, дүрсээ харуулах боломжтой.
TVS-x82T-ийг өргөтгөл NAS төхөөрөмжүүдээр өргөтгөх боломжтойгоос гадна VJBOD технологийн тусламжтайгаар бусад QNAP NAS төхөөрөмж дэхь сул зайгаар Виртуал дикс үүсгэн, сторэйжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд 8 хүртлэх QNAP NAS-ийн ашиглаагүй сул зайг нэгтгэн виртуаль диск үүсгэх бөгөөд хэрэглэгч үүнийг локаль дискийн адил ашиглах боломжтой.

TVS-x82T цуврал нь аюулгүй байдал хангасан private cloud үүсгэхээс гадна QTS үйлдлийн систем нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, шиферлэх, синхроницаз хийх үйлдлийг хөнгөвчилдөг. Үүнээс гадна TVS-x82T нь төвлөсөн алсын удирдлагын QRM+ (QNAP Remote Manager Plus) технологийг дэмдэг тул тухайн сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэх, хянах удирдах боломжтой. Мөн Виртуал стэйшн нь хэрэглэгчдэд  Windows, Linux, UNIX®, Android™ суурьтай вируаль машинууд үүсгэх боломж олгодог. Контэйнэр стэйшн нь LXC, Docker® lightweight виртаулчлалын технологиудыг нэгтгэсэн тул аппликэйшны баялаг сангаас сонголт хийн ашиглах боломжтой. TVS-x82 цуврал нь  виртуалт орчныг уян хатан байдлаар удирах зохион байгуулахад туслах VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V® and Windows Server® 2012 R2 зэргийг  дэмждэг.  Мөн QvPC  технологийг дэмждэг тул хэрэглэгч төхөөрөмжид гар, мауз, HDMI дэлгэц холбон хадгалсан өгөгдөлд хандах, төрөл бүрийн виртаул машинууд ажиллуулах, өндөр нарийвлалтай видео тоглуулах, камерийн хяналт хийх гэх мэт олон боломжтой.
Техникийн үзүүлэлтүүд
·         TVS-1282: 8x 3.5”/2.5” хатуу дикс, 4x 2.5” SSD слот
 - TVS-1282-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core процессор, 8GB DDR4 RAM
 - TVS-1282-i5-16G / TVS-1282-i5-16G-450W: Intel® Core™ i5-6500 3.6 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM
 - TVS-1282-i7-32G / TVS-1282-i7-32G-450W: Intel® Core™ i7-6700 3.4 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM
·         TVS-882: 6x 3.5”/2.5” hard drives and 2x 2.5” SSD слот
 - TVS-882-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core
процессор, 8GB DDR4 RAM
 - TVS-882-i5-16G / TVS-882-i5-16G-450W: Intel® Core™ i5-6500 3.6 GHz quad-core
процессор, 16GB DDR4 RAM
·         TVS-682: 4x 3.5”/2.5” хатуу диск, 2x 2.5” SSD слот
 - TVS-682-PT-8G: Intel® Pentium® G4400 3.3 GHz dual-core
процессор, 8GB DDR4 RAM
 - TVS-682-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core
процессор, 8GB DDR4 RAM
Tower NAS; hot-swappable SATA 6Gbps/3Gbps hard drives; compartmentalized smart cooling; 2x M.2 SSD слот; 4x Gigabit LAN порт; 3x HDMI гаралт (HDMI 1.4b x2, HDMI 2.0 x1); PCIe Gen.3 slots; 5x USB 3.0 ports; 1x 3.5mm audio jack, 2x built-in спикер
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай. Тус комнани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчддэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл


No comments:

Post a Comment