Sunday, June 26, 2016

QNAP cистемс iOS® төхөөрөмжид зориулсан Qget мобайл аппликэйшн бүтээснээ зарлалаа



Тайван, Тайпей, 2016.06.20. QNAP системс iOS® төхөөрөмжид зориулсан Qget мобайл аппликэйшн бүтээснээ зарлалаа. Тус аппликэйшн тусламжтайгаар хэрэглэгч QNAP NAS дахь download tasks-аа алсыс хандан зохион байгуулах, өгөгдлөөс хайлт хийх, татаж авсан файлуудаа зохион байгуулах боломжтой.

Qget нь QNAP NAS-ийн download management  аппликэйштэй ажиллах ажиллагааг хялбарчилах бөгөөд  DDNS, CloudLink холболтуудыг дэмждэг тул NAS-тай хялбар холбогдоно. Үүнээс гадна хэрэглэгч BT, HTTP, FTP, Magnet Link холболтоор  download хийх даалгаварыг Download стэйшинд нэмэх, download schedules үүсгэх боломжтой. Мөн Qget нь хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн контент бүрдүүлэх, файл автомаатаар татах RSS –ийг дэмждэг.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dylan Lin “ Бид iOS төхөөрөмжид зориулсан Qget шинэ бүтээгдхүүнээ танилцуулж байгаадаа баяртай байна. Qget-ийг хэрэглэснээр хэрэглэглэгч байршил, цаг хугацаанаас үл хамааран өгөгдөл татах үйл ажиллагааг уддирдах боломжтой бөгөөд QNAP NAS тэндний энтертаймент амьдралыг улам баялаг болгох болно” гэжээ.

iOS 7.0 буюу түүнээс хойших системтэй iOS төхөөрөмжүүд Qget –ийг дэмжинэ. Qget-ийн бүх боломжийг ашиглахын тул firmware-ийг QTS 4.2 (болон түүнээс хойших ) хувилбараар шинэчлэх, QTS App Center-ээс Download Station суулгах хэрэгтэй.
Qget iOS аппликэйшнийг App Store® -оос авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
 QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

marketing@qnap.com
Tel: +886-2-2641-2000

No comments:

Post a Comment