Monday, May 30, 2016

QNAP системс Canonical компанитай хамтран NAS төхөөрөмжөө IoT –д зориулсан Ubuntu- оор өргөжүүлнэ


Тайван, Тайпей, 2016.05.26. QNAP системс, Canonical компанитай хамран ажиллах болсноо зарлалаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд Ubuntu болон QTS үйлдлийн системүүдийн аль алинд нь ашиглах IoT(Internet of Things -Интернетэд холбогддог эд юмс) аппликэйшн хөгжүүлэх дэвшилтэд платформын боловсруулах болно. Canonical  болон QNAP системс компаниуд хэрэглэгчдэд зориулсан IoT аппликэйшн бүхий эко системийг бий болгохын төлөө хамтран ажиллана.

QNAP нь NAS төхөөрөмжийн QTS үйлдлийн системээ цогц виртуал платформ болгон хөгжүүлсэн бөгөөд цаашид Ubuntu үйлдлийн системтэй интеграцчилан, програм хангамж хөгжүүлэгчдэд танигдсан үйлдлийн систем болгон хөгжүүлэхийг зорьж байна.

QNAP NAS хэрэглэгчид
Ubuntu 16.04 LTS ашигласнаар десктор компьютер ашигладаг туршлагаараа ажлын бүтээмж нэмэгдүүлэх, энтертаймент гэх мэт маш олон тооны аппликэйш ашиглах боломжтой.  Ubuntu-гийн сүүлийн хувилбар нь хөгжүүлэгчид  олон давуу талыг олгохоос гадна компьютер, сервер, гар утас, IoT төхөөрөмж хэрэглэгчдэд илүү аюулгүй, найдвартай үйлчилгээг олгох болно. Ийнхүү дэлхий нийтэд танигдсан Ubuntu-гийн embedded хувилбар, QNAP NAS дахь IoT аппликэйшний ертөнцөд үүдээ нээж байна.

Canonical компанийг үүсгэн байгуулагч Mark Shuttleworth “Ubuntu 16.04 LTS болон snaps ашигласнаар, хөгжүүлэгч бүх төрлийн десктор, IoT-д ашиглах боломжтой  нэг ижил форматтай аппликэйшн үүсгэх бөгөөд ингэснээр платформын удирдлага, шилжилт хөдөлгөөн, ре-инжинерчлэлийн зардал буурах болно” гэж онцолсон байна.

QNAP Linux Station v1.1.893 нь  Ubuntu 16.04 LTS-ийн сүүлийн хувилбарыг бүрэн дэмжих бөгөөд түүнийг QTS App Center-аас авч ашиглах боломжтой. Ubuntu 16.04-ийг суулгаснаар түүний  үзүүлдэг  үйлчилгээний баялаг сангаас ашиглах, snap формат ашиглан IOT болон десктоп аппликэйшнүүдийг хөгжүүлэх боломжтой. 2016.05.31-06.4 ны хооронд Тайванд болох Computex олон улсын үзэсгэлэн QNAP, Ubuntu  компаниуд энэ шийдлээ танилцуулна.
Тайлбар: Linux Station нь 4GB аас багагүй RAM-тай QNAP NAS шаарддаг.

QNAP-
ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдийг зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

Canonical
-ийн тухай
Ubuntu төслийн санхүүжүүлэгч Canonical компани нь байгууллагуудад Ubuntu систем нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний тэргүүлэгч компаниуд нэг болно. Ubuntu нь клент, сервер, клауд тооцоолол, IoT-д зориулсан нээлттэй эхийн, үнэ төлбөргүй платформ бөгөөд 2004 оос хойш ашиглагдаж байгаа. Тус платформыг Fortune 500 компаниас компьютерын техник хангамж, програм хангамж, контент үйлдвэрлэгч хүртэлх төрөл бүрийн салбарын хэрэглэгчид ашигладаг болно.

Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment