Тайван, Тайпей, 2016.06.01. QNAP QTS-Linux Combo TS-453A NAS COMPUTEX -2016 үзэсгэлэнд танилцуулагдсан бүтээгдхүүнүүдээс шалгарч Компьютер&Cистем ангилалд шалгарч "Шилдэг сонголт" шагнал хүрлээ.
QNAP-ийн ерөнхий
менежер Meiji Chang “Манай TS-453A NAS бүтээгдэхүүн COMPUTEX 2016 үзэсгэлэнд
танилцуулагдсан бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөн, “Шилдэг сонголт” шагнал хүртсэн нь
бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо. Дэвшилтэд техник хангамж, QTS-Linux хос системийн зохицол бүхий TS-453A NAS нь хэрэглэгчдийн хэрэгцээнд
нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө QNAP-ийн хийж буй шинэчлэл, бүтээлч
сэтгэлгээний илэрхийлэл болно.” гэж хэллээ.
TS-453A QTS-Linux Combo NAS нь Intel® Celeron® N3150 quad-core CPU- тэй тул гүйцэтгэл өндөр. Хэрэглэгч Ubuntu®, Linux® аппликэйшны баялаг сангаас ашиглах боломжтой. Мөн мэргэжлийн програм хангамж хөгжүүлэгчид TS-453A дэх нээлттэй эхийн Линукс ашиглан IoT аппликэйшнүүдийг боловсруулах боломжтой. TS-453A нь хос HDMI гаралттай, 4K (H.264) видеог ухрааж тоглуулдаг, Volume/LUN Snapshots, Virtualization Station, Container Station, VPN Server/Client, Proxy Server, төхөөрөмжүүдийн хооронд синхронизац хийдэг Qsync зэрэг олон фунцтэй.
COMPUTEX 2016 үзэсгэлэн 2016 оны 5 дугаар
сарын 31нээс 6 дугаар сарын 4 үргэлжлэн явагдана. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP
cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн
товлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай.
Тус копнани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай,
сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance
Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network
Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP
бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи,
загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчддэд дуу, дүрсэн мэдээллээ
хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод
төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдийг зах зээлд тасралтгүй
нийлүүлсээр байна.
Холбоо барих мэдээлэл
No comments:
Post a Comment