Wednesday, June 29, 2016

QNAP-ийн JBOD Технологи: Бусад QNAP NAS-ийг сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлнэ.

Тайван, Тайпей, 2016.06.27. QNAP® системс сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлдэг VJBOD шинэ технологи боловсруулснаа зарлалаа. VJBOD (Virtual JBOD) технологи нь хэрэглэгч бусад QNAP NAS-ийн ашиглаагүй нөөцийг ашиглан тухайн QNAP NAS-ийн багтаамжийг нэмэгдүүлэх боломж олгодог.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu “VJBOD нь хэрэглэгчдэд олон тооны QNAP NAS  төхөөрөмж ийн багтаамжийг оночвтой байдлаар ашиглах боломж олгодог уян хатан шийдэл бөгөөд хэрэглэгч VJBOD болон сторэйж өргөтгөдөг уламжлалт технологиудаас сонгон QNAP NAS-ийн багтаамжийг өргөтгөх өргөн боломжтой боллоо” гэж онцолсон. 
QNAP VJBOD нь сүлжээнд суурилсан JBOD бөгөөд iSCSI SAN-г дэмждэг. VJBOD –ийг ашиглан хэрэглэгчдэд өөр QNAP NAS дээр сул зайг ашиглан, локал диск дээр хадгалах сан, snapshot, медиа сан үүсгэх боломжтой. Нэг QNAP NAS –ийг 8 хүртэлх тооны remote QNAP NAS-тай холбон, тэдгээрийн ашиглаагүй сул зайг нэгтгэн тухайн локал NAS-ийг багтаамжийг нэмэгдүүлнэ.
Storage Manager-д шаардлагатай тохируулга хийж, VJBOD ветта хувилбарыг ашиглах боломжтой. VJBOD нь одоогоор x89, x82, x80, x79, x71, x70, x63, x53, x51A, IS-400 Pro загваруудыг дэмжинэ. Тус технологийг ашиглахын тулд  локал NAS-д QTS 4.2.2 (болон түүнээс хойш хувилбарыг) суулгана. Remote NAS –д мөн адил QTS 4.2.2 –ийг суулгахаас гадна iSCSI SAN дэмждэг байх шаардлагатай.
 QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment