Wednesday, June 29, 2016

QNAP-ийн JBOD Технологи: Бусад QNAP NAS-ийг сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлнэ.

Тайван, Тайпей, 2016.06.27. QNAP® системс сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлдэг VJBOD шинэ технологи боловсруулснаа зарлалаа. VJBOD (Virtual JBOD) технологи нь хэрэглэгч бусад QNAP NAS-ийн ашиглаагүй нөөцийг ашиглан тухайн QNAP NAS-ийн багтаамжийг нэмэгдүүлэх боломж олгодог.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu “VJBOD нь хэрэглэгчдэд олон тооны QNAP NAS  төхөөрөмж ийн багтаамжийг оночвтой байдлаар ашиглах боломж олгодог уян хатан шийдэл бөгөөд хэрэглэгч VJBOD болон сторэйж өргөтгөдөг уламжлалт технологиудаас сонгон QNAP NAS-ийн багтаамжийг өргөтгөх өргөн боломжтой боллоо” гэж онцолсон. 
QNAP VJBOD нь сүлжээнд суурилсан JBOD бөгөөд iSCSI SAN-г дэмждэг. VJBOD –ийг ашиглан хэрэглэгчдэд өөр QNAP NAS дээр сул зайг ашиглан, локал диск дээр хадгалах сан, snapshot, медиа сан үүсгэх боломжтой. Нэг QNAP NAS –ийг 8 хүртэлх тооны remote QNAP NAS-тай холбон, тэдгээрийн ашиглаагүй сул зайг нэгтгэн тухайн локал NAS-ийг багтаамжийг нэмэгдүүлнэ.
Storage Manager-д шаардлагатай тохируулга хийж, VJBOD ветта хувилбарыг ашиглах боломжтой. VJBOD нь одоогоор x89, x82, x80, x79, x71, x70, x63, x53, x51A, IS-400 Pro загваруудыг дэмжинэ. Тус технологийг ашиглахын тулд  локал NAS-д QTS 4.2.2 (болон түүнээс хойш хувилбарыг) суулгана. Remote NAS –д мөн адил QTS 4.2.2 –ийг суулгахаас гадна iSCSI SAN дэмждэг байх шаардлагатай.
 QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Monday, June 27, 2016

QNAP® системс нь OceanKTV караокэ аппликэйшнд зориулсан Audio Box дагалдах төхөөрөмж бүтээснээ танилцуулж байна

Тайван, Тайпей, 2016.06.21. QNAP® системс нь OceanKTV караокэ аппликэйшнд зориулсан Audio Box дагалдах төхөөрөмж бүтээснээ танилцуулж байна.  Тус аппликэйш нь маш олон загварын QNAP NAS-д дагалдаж ирдэг.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Marcus Yang “ OceanKTV аппликэйшн хэрэглээнд гарснаас хойш  хэрэглэгчид NAS сууртай караоке системийг сонирхох болсон. Audio Box-ийг  HDMI гаралттай QNAP NAS –тай холбон OceanKTV-гийн өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангах болно.” гэжээ.
QNAP Audio Box нь 6.3mm-ийн 2 ш динамик микрофонтой, QNAP NAS тай USB холболтоор холбогддог. QNAP NAS –ийг ихэнхдээ өгөгдөл хадгалах, нөөцлөх, private cloud үүсгэх зорилгоор ашигладаг. Харин OceanKTV энэ зориулалтыг баяжуулан QNAP NAS хямд өртөгтэй караокэ систем болгон хувиргалаа.  
QNAP Audio Box нь TS-x51, TS-x51+, TS-x53 Pro, TS-x53S Pro, TS-453 мини, TS-x53A, TS-x71, TVS-x71T цуврал NAS-ийг дэмждэг. OceanKTV аппликэйшнийг ачаалахын тулд тухайн  NAS-ийн RAM  4GB –аас доошгүй байх шаардлагатай. Audio Box-ийг NAS тай холбон, түүний микрофоны оролтыг ашиглах боломжтой.
OceanKTV-ийн тухай мэдээллийг https://www.qnap.com/solution/ocean-ktv/en/ сайтаас авах боломжтой.
 QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

marketing@qnap.com
Утас: +886-2-2641-2000

Sunday, June 26, 2016

QNAP cистемс iOS® төхөөрөмжид зориулсан Qget мобайл аппликэйшн бүтээснээ зарлалаа



Тайван, Тайпей, 2016.06.20. QNAP системс iOS® төхөөрөмжид зориулсан Qget мобайл аппликэйшн бүтээснээ зарлалаа. Тус аппликэйшн тусламжтайгаар хэрэглэгч QNAP NAS дахь download tasks-аа алсыс хандан зохион байгуулах, өгөгдлөөс хайлт хийх, татаж авсан файлуудаа зохион байгуулах боломжтой.

Qget нь QNAP NAS-ийн download management  аппликэйштэй ажиллах ажиллагааг хялбарчилах бөгөөд  DDNS, CloudLink холболтуудыг дэмждэг тул NAS-тай хялбар холбогдоно. Үүнээс гадна хэрэглэгч BT, HTTP, FTP, Magnet Link холболтоор  download хийх даалгаварыг Download стэйшинд нэмэх, download schedules үүсгэх боломжтой. Мөн Qget нь хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн контент бүрдүүлэх, файл автомаатаар татах RSS –ийг дэмждэг.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dylan Lin “ Бид iOS төхөөрөмжид зориулсан Qget шинэ бүтээгдхүүнээ танилцуулж байгаадаа баяртай байна. Qget-ийг хэрэглэснээр хэрэглэглэгч байршил, цаг хугацаанаас үл хамааран өгөгдөл татах үйл ажиллагааг уддирдах боломжтой бөгөөд QNAP NAS тэндний энтертаймент амьдралыг улам баялаг болгох болно” гэжээ.

iOS 7.0 буюу түүнээс хойших системтэй iOS төхөөрөмжүүд Qget –ийг дэмжинэ. Qget-ийн бүх боломжийг ашиглахын тул firmware-ийг QTS 4.2 (болон түүнээс хойших ) хувилбараар шинэчлэх, QTS App Center-ээс Download Station суулгах хэрэгтэй.
Qget iOS аппликэйшнийг App Store® -оос авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
 QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

marketing@qnap.com
Tel: +886-2-2641-2000

Qnap TDS-16489U Давхар сервер

Эх сурвалж: Simply: Reviews(http://www.simply.reviews)  2016.06.15 
QNAP систем  энтерпрайз төвшний Давхар сервер шинэ цуврал гаргасан нь серверийн төвшний CPU тэй анхны хадгалах төхөөрөмж боллоо. Тэд hypervisor хост, хадгалах хэсэг нь тусдаа байдаг уламжлалт шийдлээс татгалзан, олон төрөл VM ажилладаг, өгөгдөл хадгалах хурд өндөр төгс  шийдэл боловсруулахыг зорьсон.

Тус цувралын серверүүд нь бүгд 3U хэмжээтэй, 16 ш хатуу дискийн үүртэй, rack загвартай, өндөр үзүүлэлт бүхий техник хангамжаар тоноглогдсон. TDS-16489U-SA1 загвар нь dual 6-core 2.4GHz E5-2620 v3 Xeons процессор, 1TB хүртэл өргөтгөх боломжтой 64GB DDR4 RDIMM санах ойтой.

SA2 загвар нь процессорын хувьд адил, санах ойг 128GB хүртэл өргөтгөх боломжтой. SB2, SB3 загварууд тус бүр нь dual 8-core E5-2630 v3 CPU, 128GB, 256GB –ийн DDR4 санах ойтой.

Хадгалалт
Тус сервер нь уламжлалт сторэйжүүдийн адил хатуу дискийг эх хавтантай SAS холболтоор холбогдоггүйгээрээ онцлог бөгөөд үүний оронд эх хавтанд 3 ш LSI SAS 3 контроллёр суулгасан. Тус бүр нь 7 хүртэлх тооны  12Gbp портыг дэмждэг.  
Нүүрэн талын 16 ш хатуу диксийн үүр нь SAS 3, SATA III LFF, SFF хатуу дикс SSD холболтыг дэмждэг. Ар талдаа нэмэлт 4 ш SFF hot-plug үүртэй. Энэ нь SSD нэмэхэд зориулагдсан.
Үүнээс гадна 4 ш нэмэлт PCI-Express слоттой. Энэ нь NVMe PCIe SSD, GPU pass-through карт, 10GbE, 40GbE –ийн сүлжээний адаптер, SAS 3 нэмэлт карт суурилуулахад зориулагдсан.
Сүлжээний хувьд  Gigabit-ийн  2 ш портоор өргөтгөх боломжтой ч QNAP –ийн 10GbE SFP+ дөрвөлсөн порт одоогоор  байхгүй тул  QNAP 2 ш хос 10GbE SFP+ PCI-Express картаар хангаж байна.
Виртулалчлал

QNAP-ийн Виртуал Стэйшн төрөл бүрийн Виртуал машин үүсгэнэ.
Тус серверийн гол аппликейшнүүд болох QNAP виртаул Стэйшн, Контэйнер Стэйшнүүд үнэгүй дагалдана. Хэрэглэгч тэдгээрийн тусламжтайгаа ямар ч үйлдлийн системтэй виртуал машинууд үүсгэх боломжтой. Мөн LXC болон Docker-ийг нэгтгэснээр тусгаарлагдсан lightweight контэйнэрүүдэд Линукс суурьтай бизнес аппликэйшнүүдийг боловсруулах боломжтой болжээ .
Бид бэлэн загвар ашиглан VM үүсгэх, VMware –ийн Marketplaces-ээс урьдчилан тохируулсан VM импорплох боломжийг туршиж үзсэн. Мөн Ubuntu десктоп, Windows Server 2012 R2, Windows 10 –ийн VM үүсгэхэд асуудалгүй болохыг туршилт харуулсан. Мөн эдгээр VM руу аппликэйн интерфэйсээр алсаас хандах боломжтойг бас туршсан.
Шатлалтай хадгалалт
QNAP-ийн Qtier нь өгөгдлийн хэрэглээгээр нь ангилан хадгалдаг технологи
QNAP-ийн Qtier  нь виртуал аппликэйшнд хамгийн тохиромжтой өөр нэг онцлог бөгөөд энэ нь хадгалах сангийн үйл ажиллагааг хянадаг. Мөн өгөгдлийн хэрэглэх байдлаар нь гурван төвшинд ангилан хадгална. Ультра өндөр хурд шаардах өгөгдлийг SSD, өндөр хурд шаардах өгөгдлийг SAS драйвер, багтаамж шаардах өгөгдлийн өртөг хямд NL-SAS,  SATA драйвэр хадгална.

Туршилтанд 400GB HGST MLC SAS 3 SSD, 4 ш Seagate-ийн SAS 3 15K SFF драйвер, 4 ш WD Enterprise NL-SAS драйвэр ашгилсан. Гурван шатлалтай хадгалах сан үүсгэх  процесс нь энгийн байлаа.

Өгөгдлийг ангилал хооронд шилжүүлэх ажиллагаа хуваарийн дагуу автоматаар хийгддэг. Шаардлагатай гэж үзвэл хэрэглэгч өдрийн тодорхой цагт өгөгдөл шилжүүлэх ажиллагаа хийдэг байхаар тохируулга хийж болно.
Өгөгдөл шилжүүлэх процессыг статистик цонхны дэлгэцээр ажиглав.  Мөн шатал тус бүрийн түүхчилсэн тайланг харсан.
Гүйцэтгэл
Консол ашиглан туршилтын VM руу алсаа хандаж, хянасан.

10GbE –ийн гүйцэтгэлийг туршихын тулд бид Windows Server 2012 R2 , Emulex dual-port 10GbE SFP+ адаптертэй, a Boston Fenway dual Xeon E5-2600 v4 rack сервер ашигласан. Туршилтын үр дүнд Давхар сервер нь үнэхээр өндөр хүчин чадалтай болохыг харсан.

10500 файлтай,  22.4 GB хэмжээтэй өгөгдөл нөөцлөх 2.6Gbits/sec байв. Мөн 25GB хэмжээтэй файлыг шиферлэн хуулах хурд 1.8Gbits/sec байв.
IP SAN  ны хувьд  гүйцэтгэл бас дээд хэмжээнд байсанаас гадна Iometer-ийн хэмжилтээр унших бичих хурд 600 GB өгөгдлийн хувьд 9.2Gbits/sec байлаа.

Дүгнэлт
Виртаулчлалын иж бүрэн платформ, аппликэйн сервер болох TDS-16489U давхар сервер нь  hypervisor host, хадгалах төхөөрөмжийг тусгаарладаг сонгодог шийдлээс илүү өгөөжтэй ашигтай шийдэл гэж үзэж байна.


Виртаул Стейшн, Контэйнэр стэйшн нь QTS програм хангамжийн багцад багтдаг тул үнэ төлбөргүй дагалдаг ирнэ. Мөн тэдгээрийн  баялаг сангаас хэрэглэгч аппликэйшнээ сонгон ажиллуулах боломжтой.

Friday, June 24, 2016

Qnap TDS-16489U Давхар серверийн талаар

Dave Mitchell, ITpro http://www.itpro.co.uk/ )  сайтад тавигдсан нийтлэл, 2016.06.20

Виртуалчлалын hypervisor хост, хадгалах төхөөрөмж хоёр нь техник хангамжийн хувьд тусдаа байсан уламжлалыг QNAP-ийн шинэ шийдэл болох TDS-16489U давхар сервер нь эвдлээ. Учир нь тус сервер нь аппликэйшн болон сторэйж сервер гэсэн хоёр өөр серверийн үйл ажиллагааг нэгтгэн техник хангамжийн хувьд нэг болгосон.
Том хэмжээний виртуалчлалд өнөр хүчин чадал бүхий техник хангамж шаардлагатай болдог. Харин QNAP –ийн хувьд энэ нь асуудал биш болсон байна. Давхар сервер цуврал нь E5-2600 v3 Xeons процессор, DDR4 санах ойтой анхны сервер юм.
Тус цуврал нь дөрвөн загвараас бүрдэнэ. TDS-16489U-SA1 загвар нь 2 ш 2.4GHz E5-2620 v3 Xeons процессор, 64GB  DDR4 RDIMM санах ойтой. SA2 загвар нь процессорын хувьд ижил, санах ойг 128GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой.
Хэрэв үүнээс өндөр үзүүлэлттэйг хүсэж байгаа бол SB2, SB3 загварууд нь тус бүрдээ 8 core E5-2630 v3 процессор, 128GB, 256GB DDR4 санах ойтой. Эх хавтан нь 16 ш  DIMM слоттой тул бүх загварын хувьд 1TB хүртэл өргөтгөх боломжтой.
Виртуалчлал
QNAP-ийн Виртуаль стэйшн болон Контэйнэр стэйшнүүд нь QTS програм хангамжийг багцад багтан, үнэгүй ирдэг тул хэрэглэгч эдгээрийг тусламжтайгаар ямар ч төрлийн хост ашиглан хэдэн ч виртуал машин (VM)  үүсгэх боломжтой. Docker, LXC  дээр VMware –ийн Marketplaces-ээс урьдчилан тохируулсан VM импротлох, эсвэл бэлэн загвар ашиглан өөрийн VM –үүсгэх явц маш хялбар болох нь туршилтаар харагдсан.

QNAP Виртуал стэйшн, Контэйнер стэйшны аппликэйншүүд дагалддаг

Бид Ubuntu десктоп, Windows Server 2012 R2, Windows 10 –ийн VM, тэдгээрийн hard-ийг локал диск дээр үүсгэсэн. Мөн тэдгээрийн имэйж рүү алсаас хандах, шаардлагатай тохиолдолд snapshop үүсгэн хадгалах боломжтойг мөн туршсан.

Built-in консол ашиглан VM рүү алсаас хандах боломжтой
Багтаамж
Тус сервер нь 12Gbps SAS 3 хатуу диск, SSD  дэмждэг. Харин SAS өргөтгөгч ашиглаггүй. Бүтээмжийг сайжруулахын тулд эх хавтанд LSI SAS 3 контроллёр суулгасан. Тус бүр нь 7 хүртлэх тооны 12Gbps портуудыг дэмждэг суурь хавтантай холбогддог.
Ар талдаа нэмэлт 4 ш SFF hot-plug диксийн үүртэй. Энэ нь SSD –ээс кэш унших болон унших, бичихэд зориулагдсан. Мөн NVMe PCIe SSD, график карт, 10GbE/ 40GbE сүлжээний картууд суулгах зориулалттай 4 ш  PCI-Express слоттой.

Ар талдаа 4 ш SSD үүртэй
Сторэйжийн хэмжээг 1PB аас дээш нэмэгдүүлэхийн тулд 16 ширхэг дискийн үүрнээс SAS 3 дэмждэг 8 үүрийг 2 порттой SAS 3 адаптерт холбоно. 4 ш  10GbE SFP+ модул нь одоогоор ажиллахгүй ч, 2 ш dual-port 10GbE адаптерийг ашиглах боломжтой.
Гүйцэтгэл
Туршилтад Windows Server 2012 R2 үйлдлийн системтэй,  Emulex dual-port 10GbE SFP+ адаптертай, Boston Fenway dual Xeon E5-2600 v4 rack сервер ашигласан.
NAS-ийн нийт гүйцэтгэлийг Iometer-оор хэмжихэд унших болон бичих хурд тус бүр 9.2Gbits/sec, 9Gbits/sec байлаа. 25GB хэмжээтэй туршилтын файлыг унших болон бичих хурд тус бүр 7.6Gbits/sec, 4.5Gbits/sec байв.
10500 файлтай 22.4GB хэмжээтэй фолдерийг нөөцлөх хурд дунджаар 2.6Gbits/sec. Динамик Xeon процессорын хувьд 25GB файлыг шифэрлэн хуулах хурд 1.8Gbits/sec байв.
IP SAN ны хувьд 600GB файл унших, бичих хурдыг Iometer-ээр хэмжихэд 9.2 Gbits/sec байв. Aчааллыг нэмж, хос 10GbE MPIO –д холбоход хурд 18Gbits/sec, 15.2Gbits/sec болж нэмэгдсэн.

Веб броузер ашиглан алсаас хянадах IPMI чиптэй
Шатлалтай хадгалалт
QNAP-ийн шатлалтай хадгалах технологи нь Виртуалчлалын хэрэглэгчдэд давуу тал олгоно. Энэ нь өгөгдлийг хэрэглээгээр нь 3 ангилалд хуваан, тус бүрийг нь ялгаатай сторэйжүүдэд хадгалдаг.  Бид үүнийг 400GB HGST MLC SAS 3 SSD, 4 ш Seagate SAS 3 15K SFF драйвер, 4 ш WD Enterprise NL-SAS LFF драйвер ашиглан туршсан. 
Тус технологи нь өгөгдлийг ультра-өндөр хурдны, өндөр хурдны, багтаамж шаардсан гэсэн 3 хэсэгт хуваагаад, харгалзах драйверүүдэд хадгалах ажиллагаа автоматаар хийгддэг. Сүүлийн 2 ангилалд хамрагдах өгөгдлийг RAID 5 технологиор  хадгална.
Өгөгдлийг ангилал хооронд шилжүүлэх ажиллагаа хуваарийн дагуу автоматаар хийгддэг. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгч өөрөө хийх боломжтой. Өгөгдөл шилжүүлэх явцыг статистик гэсэн цонхноос харж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай тохиолдолд түүхчилсэн тайлангаас харна.

Qtier нь өгөгдлийг хэрэглэгдэх байдлаар нь 3 ангилан, ангилал тус бүрийг өөр өөр дискэд хадгадна.
Дүгнэлт
TDS-16489U нь жижиг дунд хэмжээний байгууллагад тохирсон шийдэл бөгөөд тохиргоо хийх, ашиглахад хялбар. Виртаул Стейшн, Контэйнэр стэйшний аппликэйшнүүд дагалдан ирдэг тул цаашид нэмэлт лицензийн төлбөр төлөх шаардлагагүй.
TDS-16489U нь серверийн төвшний төхөөрөмж бөгөөд олон тооны VM ажиллуулах өндөр хүчин чадалтай, сторэйжийн багтаамж их, өргөтгөх болмжтой. TDS-16489U сторэйж сервэрээс гадна Виртаулчлалын төхөөрөмжийн зах зээлд хүчтэй хүчтэй нөлөө үзүүлэхээр байна.
Техникийн үзүүлэлт
Хэмжээ: 3U pak
Процессор: 2 x 2.4GHz Xeon E5-2620 v3
Санах ой: 64GB DDR4 RDIMM (1TB хүртэл)
Стойрэйж: 16 x hot-swap SAS 3/SATA 3 LFF/SFF, 4 x SFF SSD cache bays
RAID технологи: RAID0, 1, 5, 6, 10, hot-spare, JBODs
Сүлжээ: 2 x Gigabit Ethernet; 2 x dual-port 10GbE SFP+ PCI-Express cards
Өргөтгөх боломж: 3 x PCIe x8, 1 x PCIe x16 (2 free)
Бусад порт: 4 x USB 3, VGA
Power: 2 x 650W hot-plug PSUs
Удирдлага: Web browser, Gigabit IPMI port

Баталгаат хугацаа: 5 жил

Thursday, June 23, 2016

QNAP -ийн Hybrid Backup Sync: Өгөгдөл нөөцлөлт, сэргээлт, синхронизацийн нэгтгэсэн


Тайван, Тайпей. 2016.06.02.
QNAP® сиcтемс, локал, алслагдсан, клауд сторэйжэд өгөгдөл нөөцлөлт, гамшиг ослын дараа нөхөн сэргээх ажиллагааны  өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцлөлт, сэргээлт, синхроницазийн фунцүүдийг QTS app-д нэгтгэсэн  Hybrid Backup Sync боловсруулнаа танилцуулж байна. Hybrid Backup Sync-нь хэрэглэгчид олон хувилбараар нөөцлөлт хийх боломж олгохоос гадна, нөөцлөлт хийх хуваарийг уян хатан байдлаар тохируулах, өгөгдөл шуурхай дамжуулах зэрэг бүтээмж нэмэгдүүлсэн, хэрэглээг уян хатан, хялбар болгодог олон функцтэй.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Fiona Hsieh “Бид өгөгдөл нөөцөлт, сэргээлт, синхронизацийн функцүүдийг нэгтгэн, олон фунцтэй аппликейшн боловсруулан хэрэглэгчдэд хүргэж байгаадаа баяртай байна. Хэрэглэгч тус аппликэйшний график интерфейсийн тусламжтайгаар өөрийн шаардлагад нийцүүлэн хувилбарт нөөцлөлт хийх, нөөцлөлтийн хуваар үүсгэх ажлуудыг хялбар хийх боломжтой.” гэж хэлжээ.

Hybrid Backup Sync нь өөр төхөөрөмжөөс QNAP NAS руу, эсвэл NAS-аас локал, алслагдсан, клауд холболттой сторэйж руу өгөгдөл нөөцөлдөг, өгөгдөл нөөцлөлтийн хуваарийг уян хатан байдлаар боловсруулдаг хабрид клауд шийдэлтэй. Мөн Amazon® Glacier, Azure™ Storage, Google Cloud Storage™, Google Drive™, Microsoft® OneDrive®, Dropbox®, Amazon® Cloud Drive, Yandex® Disk, Box®, Amazon® S3/OpenStack Swift/WebDAV зэрэг олон төрлийн клауд сервесүүдийг дэмждэг. Хэрэглэгч Hybrid Backup Sync-ийн тусламжтайгаар гамшиг ослын дараа нөхөн сэргээх ажиллагааны иж бүрэн төлөвлөгөө боловсруулах боломжтой.

Hybrid Backup Sync –ийн Ветта хувилбарыг QTS App Center-ээс авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
https://www.qnap.com/solution/hybrid-backup-sync/en/ холбоосноос танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдийг зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

Wednesday, June 15, 2016

QNAP өндөр хүчин чадалтай TVS-x82 шинэ цуврал NAS танилцуулж байна.

Тайван, Тайпей. 2016.06.16. QNAP® системс компани бизнес эрхлэгчдэд зориулсан гүйцэтгэл болон сторэйж ашиглалт өндөр  TVS-x82 NAS бүтээснээ зарлалаа. Тус цуврал нь 6-р үеийн Intel® 14nm multi-core процессор бүхий TVS-1282T, TVS-882T, TVS-682T гурван загвараас бүрдэнэ. Видео дүрсиийг 4K 60 fps дамжуулах HDMI 2.0 гаралттай. VJBOD технологийг дэмждэг тул бусад QNAP NAS-ийн сторэйжийг ашиглан өгөгдөл хадгалах зайг өргөтгөх боломжтой.
Тус төрөөхөмж нь SATA хатуу дискийн үүр, M.2 SSD, 2.5” SSD слоттой, ухаалаг хөргүүртэй, Qtier технологийг дэмждэг тул диск ашиглалтыг оновчтой байдлаар зохион байгуулдаг. Мөн эдгээр олон төрөл сторэйжуудын аппликейн тус бүрд зориулсан хуваалт үүсгэдэг.  

QNAP- ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “
TVS-x82 нь шатлалтай хадгалах, аппликэйншн суурьтай хуваалт үүсгэх, сүлжээний урсгалыг хувиарлах зэрэг олон дэвшилтэт техник болон програм хангамжуудыг хослуулснаараа онцлог бөгөөд TVS-1282 болонTVS-882 загварууд нь 450 ватт-ын тэжээлд холбох сонголттой тул AMD Radeon™ R9 цуврал график картын GPU passthough-д шаардлагай тэжээлээр бүрэн хангана” гэж онцолсон байна.
TVS-x82T нь 3 ш HDMI (үүнээс нэг нь HDMI 2.0) гаралттай тул хэрэглэгч тус төхөөрөмжийг HDTV –д холбон, HD стэйшн дэхь  HD Player media тоглуулагчаар 4K 60 fps video тоглуулах,  3 дэлгэцийг “duplicated”, “extended” байдлаар зохион байгуулж, дүрсээ харуулах боломжтой.
TVS-x82T-ийг өргөтгөл NAS төхөөрөмжүүдээр өргөтгөх боломжтойгоос гадна VJBOD технологийн тусламжтайгаар бусад QNAP NAS төхөөрөмж дэхь сул зайгаар Виртуал дикс үүсгэн, сторэйжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд 8 хүртлэх QNAP NAS-ийн ашиглаагүй сул зайг нэгтгэн виртуаль диск үүсгэх бөгөөд хэрэглэгч үүнийг локаль дискийн адил ашиглах боломжтой.

TVS-x82T цуврал нь аюулгүй байдал хангасан private cloud үүсгэхээс гадна QTS үйлдлийн систем нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, шиферлэх, синхроницаз хийх үйлдлийг хөнгөвчилдөг. Үүнээс гадна TVS-x82T нь төвлөсөн алсын удирдлагын QRM+ (QNAP Remote Manager Plus) технологийг дэмдэг тул тухайн сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэх, хянах удирдах боломжтой. Мөн Виртуал стэйшн нь хэрэглэгчдэд  Windows, Linux, UNIX®, Android™ суурьтай вируаль машинууд үүсгэх боломж олгодог. Контэйнэр стэйшн нь LXC, Docker® lightweight виртаулчлалын технологиудыг нэгтгэсэн тул аппликэйшны баялаг сангаас сонголт хийн ашиглах боломжтой. TVS-x82 цуврал нь  виртуалт орчныг уян хатан байдлаар удирах зохион байгуулахад туслах VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V® and Windows Server® 2012 R2 зэргийг  дэмждэг.  Мөн QvPC  технологийг дэмждэг тул хэрэглэгч төхөөрөмжид гар, мауз, HDMI дэлгэц холбон хадгалсан өгөгдөлд хандах, төрөл бүрийн виртаул машинууд ажиллуулах, өндөр нарийвлалтай видео тоглуулах, камерийн хяналт хийх гэх мэт олон боломжтой.
Техникийн үзүүлэлтүүд
·         TVS-1282: 8x 3.5”/2.5” хатуу дикс, 4x 2.5” SSD слот
 - TVS-1282-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core процессор, 8GB DDR4 RAM
 - TVS-1282-i5-16G / TVS-1282-i5-16G-450W: Intel® Core™ i5-6500 3.6 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM
 - TVS-1282-i7-32G / TVS-1282-i7-32G-450W: Intel® Core™ i7-6700 3.4 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM
·         TVS-882: 6x 3.5”/2.5” hard drives and 2x 2.5” SSD слот
 - TVS-882-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core
процессор, 8GB DDR4 RAM
 - TVS-882-i5-16G / TVS-882-i5-16G-450W: Intel® Core™ i5-6500 3.6 GHz quad-core
процессор, 16GB DDR4 RAM
·         TVS-682: 4x 3.5”/2.5” хатуу диск, 2x 2.5” SSD слот
 - TVS-682-PT-8G: Intel® Pentium® G4400 3.3 GHz dual-core
процессор, 8GB DDR4 RAM
 - TVS-682-i3-8G: Intel® Core™ i3-6100 3.7 GHz dual-core
процессор, 8GB DDR4 RAM
Tower NAS; hot-swappable SATA 6Gbps/3Gbps hard drives; compartmentalized smart cooling; 2x M.2 SSD слот; 4x Gigabit LAN порт; 3x HDMI гаралт (HDMI 1.4b x2, HDMI 2.0 x1); PCIe Gen.3 slots; 5x USB 3.0 ports; 1x 3.5mm audio jack, 2x built-in спикер
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай. Тус комнани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчддэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл