Sunday, December 25, 2016

QNAP, Microsoft болон Paragon Software группийн хамтын ажиллагааны үр дүнд QNAP NAS exFAT драйвертай боллоо.


Тайван, Тайпей, 2016.12.21. QNAP® Системсээс Microsoft®, Paragon Software групптэй хамтран QNAP NAS –д зориулсан exFAT драйвер гаргаснаа мэдэгдсэн бөгөөд ингэснээр хэрэглэгч өгөгдлөө exFAT драйвер бүхий сторэйжэд хадгалах боломжтой боллоо.

exFAT файл систем нь уламжлалт FAT32 системтэй харьцуулахад SD карт,USB драйверын адил хурдтай, багтаамж сайтай, 16EB хүртэлх хэмжээтэй файл хадгалах боломжтой болно.

Уг хамтын ажиллагааны талаар Microsoft-ийн дэд ерөнхийлөгч Micky Minhas “4K эриний хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан, сүлжээнд холбогддог сторэйж (NAS)-ийн технологийн шийдэл дээр бид QNAP-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэсэн бол

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu  “FAT32 –н хязгаарлагдмал шинжийн улмаас exFAT файл системтэй SD карт болон бусад хадгалах төхөөрөмжүүдийн хэрэглээ улам түгээмэл болж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгч exFAT драйвер худалдан авч суурилуулахын оронд NAS  төхөөрөмжөө ашиглан exFAT суурьтай сторэйжэд өгөгдлөө хадгалах боломжтой болно” гэж онцолсон байна.

exFAT –ийг QNAP License Store  -оос 3.99 ам доллараар худалдан авах боломжтой.
Санамж: exFAT драйверыг хэрэглэхийн тулд QTS 4.3.0 (буюу түүнээс хойших ) үйлдлийн систем суулгах шаардлагатай. QTS 4.3.0 дэмжихгүй загваруудад exFAT драйверыг ашиглах боломжгүй. Мөн X10, X12, X20, X21, TS-269H гэх мэт үйлдвэрлэхээ больсон загварууд нь exFAT драйвер дэмжихгүй. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаас танилцана уу. https://www.qnap.com/solution/exfat_file_system/en/

Microsoft корпрацийн тухай
Microsoft (Nasdaq “MSFT” @microsoft) нь  mobile болон cloud технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхийн бүх хүн төрөлхтөн, бүх байгууллагуудад илүү ихийг хийж бүтээхэд нь туслах гэсэн эрхэм зорилготойгоор ажилладаг.

Paragon Software группийн тухай
Paragon Software групп нь динамик өсөлттэй зах зээлд хандсан, шинэлэн програм хангамж хөгжүүлэгч бөгөөд сторэйж, компьютер, сервер, сүлжээний удирдлага, өгөгдлийн аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг сторэйжийн зах зээлд нийлүүлдэг.1994 онд байгуулагдсан. АНУ, Герман, Япон, Польш, Орос, Хятад дахь салбар оффисуудаараа дамжуулан өөрийн шийдлүүдээ хэрэглэгчдэд  түгээдэг. Paragon Software групп нь Cisco, Dell, HP, Western Digital, ASUS, Seagate, Toshiba, LG Electronics, Logitech, Buffalo, Acer, EMC, Siemens, Lenovo, Microsoft, Motorola, Nokia зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудад технологи нийлүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй компанийн www.paragon-software.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment