Monday, December 5, 2016

QNAP системс Intel Xeon E5 процессор бүхий хос контроллёртой, SAS-12Gb/s Enterprise ZFS ES1640dc v2 NAS бүтээлээ.



Тайван, Тайпей, 2016.12.06 QNAP®  системсээс Enterprise ZFS NAS –ийн шинэчилсэн ES1640dc v2 хувилбарыг бүтээснээ зарлалаа. ES1640dc v2 нь 12Gb/s SAS, 4ш built-in 10GbE SFP+, 2ш 10GbE RJ45 порттой, NVRAM бүхий M.2 SSD-тэй, EJ1600 v2 (SAS-12Gb/s), EJ1600 (SAS-6Gb/s) өргөтгөл төхөөрөмжүүд ашиглан сторейжийн багтаамжийг 1 PB хүртэл нэмэгдүүлэх боломжтой. ES1640dc v2 нь Intel® Xeon® E5 процессор, идэвхтэй-идэвхтэй төлөвийн хос контроллёртой, ажиллагаа найдвартай тул файл сервер, гамшиг ослын дараах нөхөн сэргээлт, VDI, видео бичлэг шууд дамжуулах зэрэг хүлээлтгүй байхыг шаарддаг хэрэглээнд ашиглахад зориулагдсан. 

QNAP–ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Waterball Liu “Ашиглахад хялбар интерфейс болон ZFS-тэй, QNAP Enterprise ZFS NAS-ийн шинэчилсэн хувилбар нь өндөр хүчин чадалтай сторэйж хэрэглэдэг байгууллагын шаардлагад нийцсэн, өндөр төвшний стандарт үйлчилгээ үзүүлэх болно. Enterprise ZFS NAS-ийг файл сервер, виртуал сервер, виртуал десктоп, видео бичлэг шууд дамжуулах, камерийн хяналтын систем, ослын дараах сэргээлт гэх мэт шийдлүүдэд ашиглахад тун тохиромжтой” гэж онцолсон байна.

ES1640dc v2 нь өндөр гүйцэтгэл бүхий Intel® Xeon® E5 процессор, идэвхтэй-идэвхтэй төлөвийн хос контролёрртой. DRAM кэш бичигч, SSD кэш уншигчтай тул виртуал машины ажиллагаа хурдан. NVRAM бүхий M.2 SSD-тэй тул төхөөрөмж тэжээлээс салах үед мэдээлэл устах аюулгүй. RJ45 NIC хос портууд нь PCIe той.

ES1640dc v2 нь хүчирхэг ZFS системийг нэгтгэсэн QES үйлдлийн системтэй. Тус систем нь уян хатан сторэйж pool, өндөр гүйцэтгэл бүхий SSD кэш, хязгааргүй snapshot үүсгэх, SnapSync , өгөгдөл давхардлыг блокийн төвшинд арилгах, өгөгдлийг шахаж хадгалах зэрэг өргөн боломжуудтай.

Enterprise ZFS NAS нь QNAP –ийн анхны OpenStack –д бэлэн NAS бөгөөд энэ нь клауд аппликэйшны хэрэглээнд хамгийн тохиромжтой сонголт болно. QNAP системc болон Platform9-ийн хамтран бүтээсэн хүчирхэг хабрид клауд шийдлийг OpenStack® орчинд ашиглах боломжтой.

ES1640dc v2 нь VMware® vSphere™ 6.0 сертификаттай, Microsoft® Hyper-V® -тай зохицдог тул виртуал орчин үүсгэн, удирдах боломжтой. ES1640dc v2нь VMware VAAI ба Microsoft ODX –ийг дэмждэг тул ESXi сервер болон Hyper-V –ийн серверийн ачааллыг багасган, бүтээмж нэмэгдүүлнэ.

Техникийн үзүүлэлт

Enterprise ZFS NAS ES1640dc v2:
Хос контроллёр, 3U rackmount загвартай; Intel® Xeon® E5 6-core процессор, 32GB/64GB DDR3 ECC RDIMM  санах ой, контроллёр тус бүр нь 16GB DIMM кэш бичигчтэй; 16x 3.5”/2.5” SAS 12Gbps/6Gbps хатуу дискийн үүр эсвэл 2.5” SAS SSD-тэй; NVRAM бүхий M.2 SSD-тэй; 4x 10GbE SFP+ LAN порт; PCIe Gen3 x8 слот: 2x 10GbE RJ45 порт, PCIe Gen2 x4 слот: 2ш нөөц Mini-SAS; 2x USB 3.0 порт; 770W –ийн хос тэжээлийн блоктой.

Өргөтгөгч EJ1600 v2:
Хос контроллёр, 3U rackmount загвартай; 2x Mini-SAS порт; 16x 3.5"/2.5” SAS 12Gbps/6Gbps хатуу диск эвсэл 2.5” SAS SSD; 450W –ийн хос тэжээлийн блоктой.

Enterprise ZFS ES1640dc v2 NAS болон түүний өргөтгөл EJ1600 v2 төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment