Тайван, Тайпей, 2016.12.12. QNAP® системсээс OpenStack орчинд ашиглахад хялбар, хүчирхэг хабрид клауд шийдлийг Platform9 –тэй хамтран QNAP NAS
ашиглан
нэвтрүүлэхээр шийдсэнийг зарлалаа. Platform9-ийн “Удирдлагатай OpenStack”
шийдэл нь OpenStack хэрэглэгчдэд QNAP NAS-ийг маш найдвартай, on-premises сторэйж
ашиглах боломж олгох болно.
Байгууллагууд, OpenStack хэрэглэн энгийн болон хабрид
клауд орчинд тооцоолох системийн ачааллыг удирдахын үнэ цэнийг ойлгох болсон
энэ үед QNAP болон бидний хамтын ажиллагаа нь
эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн илүү сайн
OpenStack-as-a-service –ийг хэрэглэгчдэд санал болгох боломж олгох болно” гэж
Platform9-ийн дэд захирал Adam Ulfers хэлсэн байна.
QNAP,
Platform9-ийн хамтарсан шийдэл нь маш сонирхолтой юм. Дан OpenStack орчинд
суурилуулалт, зүгшрүүлэлт, өөрчлөлт хийх хэцүү, хугацаа их шаарддаг бол
Platform9-ийн OpenStack-as-a-service-т зориулсан QNAP Cinder тохиргоо нь OpenStack –ийг шууд хэрэглээний
орчинд хялбар суурилуулах боломж олгоно. Бизнес эрхлэгчид өгөгдлөө on-premises
сторэйж суурилуулсан QNAP сторэйжид хадгалж, дэд бүтцээ Platform9-ийн
тусламжтайгаар удирдах боломжтой хэмээн QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang
хэлсэн байна.
OpenStack
–ийн удирдлагад Platform9 –ийг хэрэглэх нь
Байгууллагууд хабрид клауд шийдэл нэвтрүүлэхдээ аюулгүй байдлыг хангасан, зардал хэмнэх, уян хатан OpenStack–ийг мэдээллийн технологийн дэд бүтцэдээ ашиглах нь нэмэгдэж байна. Platform9’-ийн OpenStack-as-a-service шийдэл нь энгийн, нээлттэй бөгөөд том байгууллагад ч тохирох боломжуудтай, хялбархан суурилуулах учир байгууллагууд өөрийн OpenStack орчинд QNAP NAS-ийг өгөгдөл блоклон хадгалах төхөөрөмжийн төвшинд хялбархан тохируулах боломжтой боллоо.
QNAP
NAS нь OpenStack сторэйж болох нь
Platform9-д
буй QNAP Cinder тохиргоог ашиглан хэрэглэгчид өгөгдөл блоклон хадгалах
төхөөрөмжийг Platform9-ийн орчинд автоматаар тохируулах боломжтой боллоо.
Суурилуулалтыг хялбарчилснаар хэрэглэгчийн тооцоолох төхөөрөмжүүд QNAP Enterprise ZFS NAS (тасралтгүй ажиллагааг
хангах идэвхтэй-идэвхтэй ангиллын контроллертой, снэпшот, өгөгдөл давхардлыг
багасгах, өгөгдөл шахаж хадгалах боломжуудтай том байгууллагад зориулсан
хадгалах төхөөрөмж) болон бизнес ангиллын NAS төхөөрөмжүүдэд байгаа сул зайг
ашиглах боломж бүрдэнэ.
Шийдлийг дэмжих QNAP NAS төхөөрөмжүүд
Enterprise ZFS NAS ба TES-x85U серийн
төхөөрөмжийг Platform9-ийн OpenStack –д суурилсан шийдлийг дэмжинэ. Дэлгэрэнгүй
мэдээллийг доорх хаягаас авна уу.
Platform9-ийн тухай
Platform9 нь байгууллагуудад олон платформ
холбосон клауд дэд бүтцээ хялбар аргаар удирдахад нь зориулагдсан нээлттэй
эхийн as-a-service үйлчилгээ үзүүлдэг. Өмнөх үеийн болон өөрөө нэвтрүүлэх (do-it-yourself) шийдлүүдээс ялгаатай
нь Platform9-ийн клауд дэд бүтцийн удирдлагын OpenStack
ба Kubernetes шийдэл нь бусдаас шилдэг, цаг болон зардал хэмнэсэн, үнэ цэнийг бий
болгох, нэг нийлүүлэгчээс хамаарах хамаарлыг байхгүй болгосонд оршино. Platform9 нь мэдээллийн системийн суурилуулалт болон удирдлагын ажлын
боломжит хэсгүүдийг автоматжуулж, байгууллагын
мэдээллийн технологийн албыг үндсэн ажилдаа голлон анхаарах боломж олгодог. Box,
Blue Cross Blue Shield, PlayStation болон бусад хэрэглэгч компаниуд OpenStack шийдлийг
99 хувиас илүү амжилттай хэрэгжүүлсэн. Өмнө нь VMware –д ажиллаж байсан
инженерүүд 2013 онд Platform9 –ийг байгуулсан ба тэднийг
Menlo Ventures, Redpoint дэмжин ажилладаг.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч
NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network
Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь
бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи,
загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ
хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод
төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо
барих мэдээлэл
No comments:
Post a Comment