Тайван, Тайпей, 2017.01.13. IoT
Tech Expo Global 2017 олон улсын үзэсгэлэнд
QNAP® Системс, QIoT Suite Lite програм
хангамжаа танилцуулахаас гадна IoT хөгжүүлэгч, програм зохиогчдын дунд IoT Hackathon
(хамтдаа шинийг санаачилж бүтээл гаргах) тэмцээн зохион байгуулна.
QIoT Suite Lite нь хөгжүүлэлтийн хавтан дээрх сенсоруудаас ирсэн өгөгдлийг QIoT Device Gateway –д дамжуулдаг. QIoT Device Gateway нь MQTT, HTTP гэх мэт олон протокол дэмждэг. QIoT Suite Lite-аар хүлээн авсан өгөгдлийг QIoT Rule Engine-ээр боловсруулан, QIoT Dashboard-аар алсаас удирддаг. QIoT Suite Lite нь боловсруулагч болон хөгжүүлэгчдэд Private IoT Cloud платформыг бодитоор бүтээх боломж олгодог, Freeboard, Microsoft Power BI зэрэг dashboard сервисүүдийг дэмждэг гэх мэт боломжуудтай.
IoT Hackathon тэмцээнд оролцогчид микро контроллер болон микро процессорыг нэгтгэсэн Arduino Yun хавтан ашиглан бүтээлээ туурвина. Yun хавтан нь embedded Linux үйлдлийн системд дээр ажилладаг, Ethernet холболттой, Wi-Fi –г routerээр датжуулан сүлжээнд болон хэрэглэгчдэй холбоогдох тохиргоо хийх боломжтой тул IoT төсөлд их ашиглагддаг.
Arduino компанийн ийн гүйцэтгэх захирал Federico Musto, “IoT нь бүхэлдээ бидний амьдралыг сайжруулахын тулд өгөгдөл цуглуулж, хадгалж байгаа үйл ажиллагаа юм. Тус хамтын ажиллагааны үр дүнд хөгжүүлэгчид, өөрсдийн цуглуулсан янз бүрийн өгөгдлийг удирдах хувийн клауд үүсгэх боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд чухал үйл ажиллагаа юм. Hackathon тэмцээний үеэр, бүтээлч залуус Arduino болон QNAP-ийн бүтээлүүдийг хэрхэн хослуулахыг бүгд харцгаах болно” гэжээ.
Seagate Cloud Initiative-ийн захирал Joe Fagan “IoT-ийн хувьсал нь Public Cloud-ийг дахин тодорхойлсон. Ингэснээр бизнесийн болон хэрэглээний NAS-д хэрэглэж болох аппликэйшний тоог хязгааргүй болголоо. Мөн энэ хувьсал нь өндөр багтаамжтай, шинэ үеийн NAS төхөөрөмжийн хөгжлийг эхлүүллээ. Seagate IronWolf™ үүнд бэлэн байгаа бөгөөд бид үргэлж сорилт дагуулж байдаг NAS д зориулсан шийдлийг боловсруулж байгаагаа дуулгахад таатай байна” гэжээ.
QNAP-ийн дэд ерөнхийлөгч YT Lee “QIoT Suite Lite нь IoT хөгжүүлэгчдэд Arduino хэрэгсэл ашиглан IoT аппликэйшнээ маш хурдан зохион байгуулж, цуглуулсан их хэмжээний өгөгдлөө NAS төхөөрөмжид хадгалах боломж олгохоос гадна хамгийн гол нь тэдэнд бүтээлч санаагаа бодит болгох боломж олгож байна” гэжээ.
IoT Tech Expo Global 2017 үзэсгэлэн, 2017 оны нэгдүгээр сарын 23-24 ны хооронд Лондон хотын Олимпиа төвд болно. IoT хөгжүүлэгчид, мэргэжлийнхэн гэх мэт QNAP –ийн шийдэлтэй танилцахыг хүссэн хэн бүхэнд QNAP павлион -89 нээлттэй байх болно. Hackathon тэмцээнд оролцогчид хөгжүүлэлтийн хавтан, QNAP NAS, QIoT Suite Lite программ хангамж ашиглан төслөө хэрэгжүүлнэ. Тэмцээнд амжилттай оролцон нэг, хоёрдугаар байранд шалгарсан шилдэг оролцогчдыг сонин, содон шагналууд хүлээж байгаа болно.
IoT Tech Expo Global 2017 болон IoT Hackathon тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хаягуудаар орж танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Утас: +886-2-2641-2000
No comments:
Post a Comment