Thursday, December 8, 2016

QNAP VMware Horizon View ашиглан 500 виртуал десктоп (VDI) ажиллуулах бүрэн флэш шийдэл танилцууллаа.



Тайван, Тайпэй, 2016 оны 12 сарын 9. QNAP®  Cистемсээс  “VMware
Horizon View ашиглан 500 виртуал десктоп ажиллуулах бүрэн флэш шийдэл”-ийн гүйцэтгэлийг Login VSI  ашиглан шалгасан тухай зөвлөмж гаргаснаа мэдээллээ. Уг зөвлөмжид QNAP ES1640dc ашиглан 500 виртуал десктоп ажиллуулсан туршилтын дүн, строрэйжийн архитектурыг нарийвчлан тайлбарласан тайлбар болон нөөц их шаарддаг VDI шийдэл нэвтрүүлэхээр сонирхож буй байгууллагуудад зориулсан системийг төлөвлөх гарын авлага зэрэг багтсан байна.

Энэхүү зөвлөмж нь байгууллагууд VDI шийдлийг амжилттай нэвтрүүлэхэд бүтээмжид суурилсан бүтэцтэй QNAP Enterprise ZFS NAS –ыг хэрхэн оновчтой ашиглах тухай хэрэгтэй мэдээлэл агуулсан ба түүний бараг тасралтгүй ажиллагаа нь нь бизнесийг амжилттай явуулах МТ-ийн суурь болж чадна хэмээн QNAP –ын бүтээгдэхүүн хариуцсан менежер Waterball Liu хэлсэн байна.

Туршилтад hypervisor сервертэй 10Gbps iSCSI холболтоор холбогдсон, нэг бүлэг болгосон SSD дискүүдтэй QNAP ES1640dc төхөөрөмж ашигласан ба VMware Horizon View 6 программаар VDI-үүдийг хувилан үүсгэв. 500 виртуал десктопыг нэгэн зэрэг үүсгэхэд, асаах ажлыг Enterprise ZFS NAS-ийн нэг контроллер гүйцэтгэсэн бөгөөд 500 виртуал десктоп үүсгэхэд 1 цаг, бүгдийг асаахад 7 хүрэхгүй минут зарцуулсан байна. ZFS-д суурилсан үйлдлийн системийн thin provisioning, overprovisioning, өгөгдөл шахаж хадгалах, өгөгдөл давхардлыг арилгах боломжуудын ачаар зайг 99% хүртэл хэмнэж нийтдээ хадгалах төхөөрөмжийн 290Гб багтаамж хэрэглэжээ.

QNAP Enterprise ZFS NAS –ийн VDI шийдлийн давуу тал болон онцлогийг зөвлөмжид дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

l   ZFS: Enterprise төвшний сторэйжийн гүйцэтгэдэг багтаамж өргөтгөх, сторэйжийг уян хатан байдлаар бүлэглэх, их хурдтай SSD кэш, бараг хязгааргүй snapshot ба клон, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдлийг шахаж хадгалах, thin provisioning зэрэг функцүүдийг дэмждэг.
l   Хос контроллертой: VDI шийдлийн туршилтын үед нэг контроллер нь 500 виртуал машиныг ажиллуулж нөгөө контроллер нь VMware® vSphere ба Horizon View дэд бүтцийн виртуал серверүүдийг ажиллуулдаг болох нь харагдсан.
l   Бүрэн флэш шийдэл: VDI зэрэг их бүтээмж шаардсан аппликэйшнүүдийг бүрэн дэмжинэ. Мөн хэрэглэгчдийн хэрэглээний төрлөөс үл хамааран системийн саатал, тасралтгүй ажиллагааг бүрэн хангана.
l   Өгөгдлийг багасгах: Өгөгдөл давхардлыг блокийн төвшинд арилгах, өгөгдлийг шахаж хадгалах функцүүд нь сторэйж ашиглалтыг оновчлон, бага зайд их өгөгдөл хадгалах боломж олгоно.
l   Өгөгдөл хамгаалах: ZFS нь өгөгдөл алдахаас сэргийлж өгөгдлийг бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг бөгөөд алдаа залруулах хяналтын кодыг хэрэглэдэг.
l   Кэш хурдасгуур: чухал өгөгдлийг NVRAM ба mSATA SSD модульд хадгалснаар их ачаалалтай уншиж бичих үйлдлийг хурдтай гүйцэтгэнэ.
l   VAAI дэмжих: VAAI нь ESXi серверүүдийн ачааллыг багасгах замаар тооцоолох чадал болон виртуал машинуудад зориулан бүтээмжийг нэмэгдүүлдэг.
l   Нэгдсэн хадгалах төхөөрөмж: Блок болон файл төрлийн өгөгдөл хадгалах боломжтой (iSCSI LUN, Shared Folders).
Зөвлөмжтэй танилцахыг хүсвэл доорх холбоосоор орж татна уу
“QNAP: All-flash Solution for 500 VDI seats with VMware Horizon View”: https://www.loginvsi.com/resources/benchmark-reports

QNAP Enterprise ZFS NAS –ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос авна уу

Login VSI-ийн тухай

Login VSI нь виртуал десктоп болон серверийн орчинд өндөр бүтээмжтэй ажиллахад зориулагдсан. Байгууллагын Мэдээллийн технологийн алба VSI шийдэл нэвтpүүлэх үйл ажиллgгааг төлөвлөхөөс эхлээд нэвтрүүлэх, удирдах, өөрчлөлт хийх бүх үе шатуудад Login VSI бүтээгдэхүүнийг ашиглан өндөр бүтээмжтэй, тасралтгүй, тогтвортой ажиллагаатай, хэрэглэгчид чиглэсэн шийдлийг нэвтрүүлэх боломжтой. Виртуалчлалын шийдэл нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч том байгууллагууд уг бүтээгдэхүүнийг ашиглан бүтээмжийг хэмждэг. Login VSI –ийг нь тохируулахад хялбар, VMware Horizon, Citrix XenDesktop and XenApp, Microsoft Remote Desktop Services (Terminal Services) болон бусад Windows суурьтай виртуал десктопын шийдлүүдийг дэмждэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.loginvsi.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment