Sunday, December 11, 2016

QNAP, ElephantDrive хамтран QNAP NAS-д зориулсан нөөцлөлтийн нэгдсэн шийдэл боловсрууллаа.


Тайван, Тайпей. 2016.12.09. QNAP® Системс нь NAS төхөөрөмжид зориулсан cloud backup шийдлийн үйлчилгээ үзүүлэгч ElephantDrive-тай хамтран  QNAP NAS төхөөрөмжид зориулсан, найдвартай, хямд, cloud backup шийдэл боловсруулахаар ажиллагааг эхэллээ. 64-bit-н QNAP NAS төхөөрөмжид зориулсан уг шийдэл нь ElephantDrive-ийн сторэйж шийдлийн QNAP төхөөрөмжүүдтэй нэгтгэсэн, мөн cloud backup шийдлээ хаанаас ч удирдах боломжтой байх болно.

Өгөгдөл хадгалалтын найдвартай байдлыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд хурдан, найдвартай байдлыг хангасан шийдлээс гадна болон ашиглахад хялбар, ElephantDrive-ийн cloud storage-тай нэгтгэсэн QNAP NAS шийдлийг бас хослуулан хэрэглэх боломжтой болно. Энэ цор ганц шийдэл нь NAS төхөөрөмжөөс локал болон клауд сторэйжийг нэгтгэсэн сторэйж рүү өгөгдлийн шууд нөөцлөнө.  ElephantDrive нь өгөгдөл архивлах, хувилбартайгаа хадгалахаас гадна түүн руу хэзээ ч хаанаас ч хандах боломжтой.

ElephantDrive –ийн гүйцэтгэх захирал Michael Fisher “Бид  QNAP –ийн хамгийн сүүлийн үеийн  загваруудыг өргөжүүлэн, хэрэглэгчдэд өндөр хүчин чадалтай, боломжийн үнэтэй шийдэл санал болгохоор  хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Бид Клауд болон бодит сторэйжийн шийдлийн зах зээлийг цаашид хамтдаа хөгжүүлэх болно. Үргэлж шинэ бүтээгдэхүүн, технологи санаачилж байдаг QNAP-ийн авьяаслаг баг хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэжээ.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “ElephantDrive нь QNAP NAS хэрэглэгчдэд өгөгдлөө найдвартай хамгаалах хамгийн сайн сонголт бөгөөд бид цаашид нөөцлөлтийн шийдлийг сайжруулах, QNAP NAS хэрэглэгчдэд олон шинэ боломж олгохын төлөө ElephantDrive-тай хамтран ажиллах болно” гэжээ.

QNAP –ийн хэрэглэгчид ElephantDrive-ийн нөөцлөлтийн шийдлийг 30 хоног үнэгүй хэрэглэх боломжтойгоос гадна 1,000 GB-ийн сторэйжийг сард 9.95 ам долларын төлбөртэйгээр хэрэглэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй  http://home.elephantdrive.com/welcome/qnap-cloudfs/ холбоосоос танилцана уу.
ElephantDrive аппликшийг QTS App Center https://www.qnap.com/en/app_center/-ээс –ээс татан авч ашиглах боломжтой.

ElephantDrive-ийн тухай
ElephantDrive нь хувь хүн байгууллага өгөгдлөө хадгалах, хамгаалахад зориулагдсан ашиглахад хялбар, энгийн мэт боловч хүчирхэг хэрэгслийг зах зээлд нийлүүлэгч болно. Бид “жирийн хүмүүс энтерпрайз ангиллийн өгөгдөл нөөцлөлтийн шийдэлд сэтгэл ханамжтай байдаг” гэж боддог. Өгөгдлийн удирдлагын тухай асуудал урьд нь зөвхөн том байгууллагуудын хэмжээнд яригддаг байсан бол Веб суурьтай шийдэл гарсанаар энэ нь  хүн бүрт хүртээмжтэй болсон. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.elephantdrive.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment