Тайван, Тайпей.2016.12.19. QNAP® системсээс quad-core
1.7 GHz процессортой, 8ш хатуу диксийн үүртэй, зардал хэмнэх, хэрэглэгчийн өдөр
тутам хийдэг ажлыг хялбарчлах замаар бүтээмжтэй ажиллахад нь туслах TS-831X шинэ NAS бүтээснээ зарлалаа. TS-831X NAS–ийн стандарт
загвар нь 8GB, 16GB RAM-гаас гадна төсвийн хувьд хэмнэлттэй шийдэл хайж буй
хэрэглэгчид 4GB RAM-тай TS-831X-4G загварыг сонгох боломжтой боллоо.
QNAP-ийн бүтээгдэхүүн
хариуцсан менежер Jason Hsu “TS-831X нь маш сайн өрсөлдөхүйц үзүүлэлттэй бөгөөд
built-in 10GbE-ийн порттой, контэйнер бүхий аппликэйнтэй, SSD кэйштэй, жижиг
дунд хэмжээний байгууллагуудад тохирсон. TS-831X-4G загвар нь хямд шийдэл хайж буй
хэрэглэгчдэд сторэйжийн хэмжээг багасгалгүй, TS-831X NAS-ийн бүх функцүүдийг ашиглах
боломж олгож байна.” гэжээ
TS-831X нь Amazon, Annapurna
лаб-ийн Alpine AL-314 quad-core 1.7 GHz ARM® Cortex-A15 процессортой, (16GB
хүртэл өргөтгөх боломжтой), 4GB/8GB/16GB DDR3 RAM-тай, шифрлэлт хурдасгагч
төхөөрөмжтэй, SSD кэйштэй, өндөр хурдны сүлжээ дэмжих 2ш built-in 10GbE SFP+
порттой, шаардлагатай тохиолдолд 10GbE, 1GbE-ийн сүлжээний адаптерууд нэмж
суурилуулах PCIe өргөтгөл слоттой. Container Station нь хэрэглэгчдэд Internet
of Things (IoT) аппликэйшн хөгжүүлэх нэмэлт боломжуудыг олгоно. VJBOD функцийн
тусламжтайгаар бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг
өтгөтгөх боломжтой. 8ш хатуу дискийн үүртэй TS-831X NAS-ийг өртгөтгөл төхөөрөмжтэй
холбон драйверийн тоог 24 хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мөн тус төхөөрөмж нь
өгөгдөл нөөцлөх, сэргээх, private cloud үүсгэх гэх мэт бизнесийн өсөн нэмэгдэж
буй хэрэгцээнүүдийг хангана.
Техникийн үзүүлэлт
l
TS-831X-4G: 4GB DDR3 RAM (4GB x1)
l
TS-831X-8G: 8GB DDR3 RAM (8GB x1)
l
TS-831X-16G: 16GB DDR3 RAM (8GB x2)
8ш хатуу диксийн үүртэй, tower загвар; an Amazon компани, Annapurna лаб-н Alpine AL-314 1.7 GHz quad-core процессортой, RAID 0/1/5/6/10 дэмждэг, шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD буюу SSD; 2 x 10 Gigabit SFP+ порт, 2 x Gigabit RJ45 порт; 1 x PCIe 2.0 (x2) слот; 3 x USB 3.0 порттой.
1.7 GHz процессортой TS-831X
NAS төхөөрөмжийг худалдан авах боломжтой
бөгөөд QNAP –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй
www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance
Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч
NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network
Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь
бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи,
загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ
хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод
төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо барих мэдээлэл
No comments:
Post a Comment