Tuesday, December 6, 2016

QNAP NAS төхөөрөмжийн шинэчлэгдсэн QTS 4.3 Beta үйлдлийн систем нь ухаалаг Qtier технологи, Qfiling, малти медиа аппликэйш зэрэг шинэ боломжуудаар баяжигдлаа.


Тайван, Тайпей, 2016.12.02. QNAP® системс NAS төхөөрөмжийн үйлдлийн системийн шинэчилсэн QTS 4.3 beta хувилбарыг гаргаснаа зарлалаа. QTS 4.3 ухаалаг үйлдлийн систем нь оновчтой зохион байгуулалт бүхий хэрэглэгчийн интерфейстэй, олон тооны аппликэйшнтэй тул хэрэглэгчдэд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломж олгодог.
QNAP –ийн ерөнхий менежер Meiji Chang, “Ухаалаг гэсэн тодотголтой QTS 4.3 систем нь хувь хүн болон бизнесийн байгууллагад бүтээмжээ нэмэгдүүлэх замаар өрсөлдөх давуу талыг бий болгодог. QTS 4.3 нь өдөр тутмын ажиллагааг хялбарчлан, баг хамт олны ажиллагааг нэмэгдүүлдэг” гэж онцолжээ.
QTS 4.3 нь дараах онцлогуудтай:
·  Нөөц ашиглалтын төлөв байдлыг харуулна: 
Сторэйж ашиглалтын тухай мэдээллийг графикаар харуулдаг, тусгай зориулалтын Resource Monitor аппликэйшнтэй. Мөн нөөцийг оновчтой ашиглахад шаардлагатай анализ, шинжилгээ хийнэ.
·  Ухаалаг Qtier™ 2.0: 
Qtier технологи нь QNAP NAS-д хүчирхэг давуу талыг бий болгодог. Тус технологи нь зөвхөн QNAP NAS-д зооиулагдсан auto tiering үүсгэж өгөгдлийг SSD, SAS, NL-SAS / SATA драйверүүд хамгийн оновчтой байдлаар хадгалах ажлыг зохион байгуулдаг. Мөн Qtier 2.0 нь NAS ашиглалт, системийн гүйцэтгэл,  өгөгдөл оновчтой байршуулах хамгийн тохиромжтой цагийг тодорхойлох гэм мэт тооцоолол хийнэ.
·  Network & Virtual Switch ашиглан сүлжээ ашиглалтын нэмэгдүүлнэ: 
NAS болон виртуал машинууд нь нэг LAN порт ашиглахаас гадна Network & Virtual Switch нь VM, container хооронд  өгөгдөл дамжуулдаг. Мөн T2E хөрвүүлэгч (Thunderbolt™, Ethernet сүлжээг холбогч), Thunderbolt virtual switch NAT cервистэй тул QNAP Thunderbolt NAS-д Thunderbolt төхөөрөмжүүд холбох боломжтой.
·  Жижиг дунд хэмжээний байгууллага өгөгдөл нөөцлөлт:  QTS 4.3  нь жижиг, дунд хэмжээний байгууллага ашигладаг сүүлийн үеийн macOS Sierra  үйлдлийн системийг дэмждэг.
·  Файл зохион байгуулалтыг хялбарчлах Qfiling:  Qfiling нь файл ангилах зэрэг файл зохион байгуулалттай холбоотой ажлыг урьдчилан бэлтгэсэн хуваарийн дагуу автотамаар гүйцэтгэнэ.
·  Алсын холболт үүсгэх:  QNAP NAS болон public cloud сервисийн хооронд файл дамжуулах, харах боломжтой.  Алсад байгаа NAS локал NAS-уудын хооронд FTP, CIFS/SMB, WebDAV холболт үүсгэн. Үүнээс гадна Google Drive™, Dropbox®, Microsoft® OneDrive®, Box®, Yandex® Disk, Amazon® Drive зэрэг олон төрлийн клауд сервесийг дэмждэг.
·  Малти медиа өгөгдөлтэй ажиллах:  Photo Station нь exFAT-ийг дэмждэг, баруун товч дарж хуулбар үүсэхийг хаасан, Music Station нь шинэ Spotlight горим нэмнэ, ухаалаг playlist үүсгэнэ. Video Station нь видео тоглуулагч шугатам tag буюу ялгах тэмдэг тавина, audio track хооронд шилжилт хийнэ. TMDb гэх мэт онлайн сангаас видео өгөгдөл татна.  Download Station нь BT хайлтын системтэй интеграцилагдсан.
·  Бүтээмж дээшлүүхэд ашиглах аппликэйшнүүд:  QmailAgent-ийн тусламжтайгаар мэйл акантуудыг нэр дор төвлөрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр тэдгээрийг нэг интерфэйсээр удирдах боломжтой болно. Мөн NAS дээрх мэйлүүдийг нөөцөлнө. Мөн мэйлээр илгээж буй файлын хэмжээ хэтрэх асуудлыг "SmartShare"-тусламжтайгаар шийдэх боломжтой. Qcontactz ашиглан Google® accounts, CSV, vCard 3.0 files гэх мэт өөр өөр төхөөрөмж, платформ дээрх холбоо барих хаягийн мэдээллийг нэгтгэн, төвлөрүүлэх боломжтой.  QButton нь хэрэглэгчдэд QNAP NAS –ийг алсаас удирдах боломж олгодог.
Qsync нь автоматаар синхрнизац хийнэ. Эдгээрээс гадна QTS App Center-т байгаа олон хэрэгтэй, сонирхолтой аппликэйшнүүдээс хэрэглэглэг сонгон авч ашиглах боломжтой. Хэрэглэгч QTS App Center –ээс өөр олон төрлийн апплиэйшн татан авч ашиглах боломжтой.
QTS 4.3 үйлдлийн системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/qts/4.3/en/index.php холбоосноос танилцана уу.
Дараах QNAP NAS загварууд QTS 4.3 Beta хувилбарыг дэмжинэ.
·  24ш дискийн үүртэй: SS-EC2479U-SAS-RP, TVS-EC2480U-SAS-RP, TS-EC2480U-RP
·  18 ш дискийн үүртэй: SS-EC1879U-SAS-RP
·  16 ш дискийн үүртэй: TS-EC1679U-SAS-RP, TS-EC1679U-RP, TS-1679U-RP, TVS-EC1680U-SAS-RP, TS-EC1680U-RP, TDS-16489U
·  15 ш дискийн үүртэй: TVS-EC1580MU-SAS-RP
·  12 ш дискийн үүртэй: SS-EC1279U-SAS-RP, TS-1269U-RP, TS-1270U-RP, TS-EC1279U-SAS-RP, TS-EC1279U-RP, TS-1279U-RP, TS-1253U-RP, TS-1253U, TVS-EC1280U-SAS-RP, TS-EC1280U-RP, TVS-1271U-RP, TVS-1282, TS-1263U-RP, TS-1263U
·  10 ш дискийн үүртэй TS-1079 Pro, TVS-EC1080+, TVS-EC1080, TS-EC1080 Pro
·  8 ш дискийн үүртэй: TS-869L, TS-869 Pro, TS-869U-RP, TVS-870, TVS-882, TS-870, TS-870 Pro, TS-870U-RP, TS-879 Pro, TS-EC879U-RP, TS-879U-RP, TS-851, TS-853 Pro, TS-853S Pro (SS-853 Pro), TS-853U-RP, TS-853U, TVS-EC880, TS-EC880 Pro, TS-EC880U-RP, TVS-863+, TVS-863, TVS-871, TVS-871U-RP, TS-853A, TS-863U-RP, TS-863U, TVS-871T
·  6 ш дискийн үүртэйTS-669L, TS-669 Pro, TVS-670, TVS-682, TS-670, TS-670 Pro, TS-651, TS-653 Pro, TVS-663, TVS-671, TS-653A
·  5 ш дискийн үүртэйTS-563, TS-569L, TS-569 Pro
·  4 ш дискийн үүртэй: IS-400 Pro, TS-469L, TS-469 Pro, TS-469U-SP, TS-469U-RP, TVS-470, TS-470, TS-470 Pro, TS-470U-SP, TS-470U-RP, TS-451A, TS-451S, TS-451, TS-451U, TS-453mini, TS-453 Pro, TS-453S Pro (SS-453 Pro), TS-453U-RP, TS-453U, TVS-463, TVS-471, TVS-471U, TVS-471U-RP, TS-451+, IS-453S, TBS-453A, TS-453A, TS-463U-RP, TS-463U
·  2 ш дискийн үүртэйHS-251, TS-269L, TS-269 Pro, TS-251C, TS-251, TS-251A, TS-253 Pro, HS-251+, TS-251+, TS-253A
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment