Тайван, Тайпей, 2017.04.19. QNAP® Системсээс QNAP NAS дээр виртуал браузер
үүсгэдэг Browser Station аппликэйшний вета хувилбарыг бүтээснээ зарлаж байна.
Ингэснээр тухай LAN сүлжээн дэх QNAP NAS руу алсаас хандахын тулд VPN сүлжээний
тохиргоо хийх шаардлагагүй болохоос гадна энэ нь хамгаалагдсан өгөгдөлд алсаас
хандах, түүнийг веб интерфейсээр харуулах хамгийн хялбар бөгөөд, аюулгүй арга
болж байгаа юм.
QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Christine Wang,
“Browser Station нь томилолтоор ажилладаг, эсвэл ажлаа гэрээсээ хийдэг хүмүүст
их хэрэгтэй. Тус аппликэйшийг ашигласнаар хэрэглэгч ажил дээрх өгөгдөлд алсаас
хандахын тулд proxy эсвэл VPN сүлжээ үүсгэх шаардлагагүйгээр LAN сүлжээ
ашиглана хөдөлгөөнт болон бусад төхөөрөмжөөс хандах, мөн NAS дах өгөгдлийг
татан авах боломжтой” хэмээн Browser Station –ийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн
байна.
Хэрэглэгч Browser Station-ний удирдлагын интерфейсийг
ашиглан виртуал браузерүүдээ хялбархан удирдах боломжтойгоос гадна VPN
хамгаалалт бүхий шифрлэсэн хандалтыг ашиглан, IP блокийн нэвтрэн, компанийн
сервер гэх мэт эрхийн хязгаарлалт бүхий өгөгдөлд алсаас хандах боломжтой.
Browser Station-ний бусад онцлогуудаас дурдвал; хэрэглэгч
NAS дээр, татаж авсан файлуудаа байршуулах дундын фолдер тодорхойлох боломжтой;
хэрэглэгч QNAP Qfinder суулган тухайн LAN сүлжээнд байгаа QNAP NAS –г хурдан
олох боломжтой; Browser Station нь нээлттэй байгаа таб, bookmark, browsing
history зэргийг агуулсан браузерын төлөв байдлын мэдээллийг хадгална.
Боломж
Системийн шаардлага:
1. QNAP NAS –н санах ой/ RAM 4GB-аас доошгүй байх, үйлдлийн
систем QTS 4.2.2 (буюу түүнээс
хойших) хувилбар байх;
2. Browser Station-ийг ашиглахын тулд Container Station нь v1.7.2224
(буюу түүнээс хойших) хувилбар байх;
3. Дараах загварын QNAP NAS байх: TS-x53U, TS-x53A,
TS-x53, TS-x53B, TS-453Bmini, TVS-x63+, TVS-x63, TS-x63U, TS-x70, TS-x69,
TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TVS-x82T, TVS-x82ST,
TES-x85U, TDS-16489U
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь
"Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани
нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын
бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн
хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас
санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ
шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000
No comments:
Post a Comment