Тайван, Тапей. 2017.04. 26 QNAP® системсээс файл зохион байгуулах ажлыг автоматаар гүйцэтгэдэг, хэрэглэгчид бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслагч Qfiling v1.0 аппликэйн бүтээснээ зарлалаа. Тус аппликэйш нь хэрэглэгчид өдөр тутамд хэрэглэгддэг олон тооны файлаа хоромхон зуур цэгцэлж, цагаа хэмнэхэд нь туслах болно.
Qfiling нь ашиглахад амархан, олон тооны хавтсуудад тарсан файлуудыг цэгцлэхэд ердөө 5 алхам хийнэ. Хэрэглэгч эхлээд файлын ангиллаа тодорхойлно. (жишээ нь: зураг, дуу, видео, бичиг баримт гэх мэт) Дараа нь тухайн ангилалд ямар файл хамрагдах нөхцлийг тодорхойлно. Үүний дараа файл цэгцлэх ажил хийгдэж байх хуваариа тодорхойлно. Байнга ашиглагдах нөцлүүдлийг “Recipe” функц ашиглан хадгална. Эцэст нь зөвхөн ганц товч дарахад л даалгавар автоматаар биелэнэ.
QNAP-ын бүтээгдэхүүн хариуцсан менежер Nina Ni “Qfiling нь бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системтэй хоршиж ажилладаг тул энэ нь түүнд файл ангилах, цэгцлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд нь том дэмжлэг болдог. QNAP NAS-ийн хэрэглээ зөвхөн өгөгдөл хадгалах сторэйжээр хязгаарлагдахгүй, хэрэглэгчид файл ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь туслагч болно ” гэж онцолсон байна.
Qfiling –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу https://www.qnap.com/ solution/qfiling/en/.
Боломж
Qfiling v1.0 –ийг QTS App Center-ээс татаж авч суулгах боломжтой.
Системийн шаардлага: Qsirch суулгасан байх; TAS цувралаас бусад бүх QNAP NAS төхөөрөмжүүд нь 2GB ба түүнээс дээш санах ой (RAM)-той, QTS 4.3.0 (буюу түүнээс хойших) хувилбарын үйлдлийн системтэй байдаг. NAS төхөөрөмжийн санах ойн хэмжээ 4GB ба түүнээс байх нь хамгийн тохиромжтой хэрэглээ болно.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment