Тайван, Тайпей, 2017.04. 24. QNAP® Системсээс Qcontactz
аппликэйшний мобайл хувилбарыг гаргаснаа зарлаж байна. Энэ нь хэрэглэгчдэд
контакт мэдээллээ ямар нэгэн тоо, хэмжээний хязгаарлалтгүйгээр QNAP NAS дээр
найдвартайгаар хадгалан, ашиглах боломж олгоно. Хэрэглэгч Qcontactz мобайл
аппликэйшний тусламжтайгаар гар утас дээрх контакт мэдээллээ NAS руу маш богино хугацаанд шилжүүлэхээс гадна
NAS дээрх контакт мэдээллээ шууд ашиглах боломжтой. Ингэснээр гар утас дээр
мэдээлэл хадгалах зайгаа хэмнэх болно.
Qcontactz мобайл аппликэйш нь шинэ контакт нэмэх, Google® аккаунт, CSV vCard 3.0 файлаас контакт импортлох, хайлт хийх, контакт менежментийг хувилах зэрэг Qcontactz-ийн хийдэг бүх үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.
QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Aseem Manmualiya, Qcontactz -ийн хэрэглээний ач холбогдлыг “Тус аппликэйш нь хэрэглэгчдэд өөрийн цуглуулсан их хэмжээний контакт мэдээллээ бүгдийг нь ашиглах боломж олгодгоороо чухал ач холбогдолтой. Мөн тус апликэйшнийг iOS болон Android платформын аль алинд нь ашиглах боломжтойгоос гадна хэрэглэгчдэд платформ үл харгалзан контакт мэдээллийг төхөөрөмжүүдээс NAS руу саадгүй импортлох боломж олгодог.” хэмээн дүгнэжээ.
Боломж
Qcontactz мобайл аппликэйшнийг ашиглахын өмнө, Qcontactz
аппликэйшнийг суулгасан байх шаардлагатай. Эдгээрийг Google Play™ , App Store® -с татан авч суулгана.
Тавигдах шаардлага
Qcontactz нь iOS үйлдлийн системийн 9.0 (буюу түүнээс хойших) хувилбар, Android үйлдлийн
системийн 4.0 (буюу түүнээс хойших) хувилбаруудыг тус тус дэмжинэ.
Нийцэл
Qcontactz нь x86 суурьтай дараах загваруудад нийцтэй;
(TS-x51, TS-x51+, TS-x51A, TS-x53, TS-x53A, TS/TVS-x63, TVS-x70, TVS-x71,
TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TBS-453B, TS-x53B, TS-1685, TDS-16489U) ARM-суурьтай
загварууд (TS-x31+, TS-x31x, TS- x31P, TS-1635). TS-269H нь Qcontactz –ийг
дэмжихгүй.
QNAP-ийн
тухай
QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай,
чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS
(Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video
Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр
өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000
No comments:
Post a Comment