Тайван, Тайпей, 2017.04.24. SMB болон SOHO хэрэглэгчдийн олон үйлдэлтэй, өндөр хүчин чадалтай төхөөрөмж хэрэглэх болсон хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн QNAP® системээс PCIe өргөтгөл слоттой TS-x53B шинэ NAS цуврал бүтээснээ зарлаж байна. Тус цуврал нь 2,4,6 дискийн үүртэй гэсэн гурван загвараас бүрдэнэ.
TS-x53B цуврал нь 14nm Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессор, (8GB хүртэл өргөтгөх боломжтой) dual-channel 4GB/8GB DDR3L RAM, SATA 6Gb/s драйвер, 2ш Gigabit LAN порттой. Өгөгдлийг 224 MB/s хүртэлх хурдаар уншиж бичнэ, AES-NI шифрлэлт хурдасгагчтай.
PCIe слот нь QNAP-ийн шинээр зохион бүтээсэн QM2 M.2 SSD/10GbE LAN адаптер картыг дэмждэг тул 10GbE 10GBASE-T LAN карт суулган NAS-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн SSD кэш, Qtier™ auto-tiering технологийн дэмждэг тул өгөгдөл хадгалах үйл ажиллагаа хамгийн оновчтой байдлаар зохион байгуулна. Хэрэглэгч ашиглаж буй аппликэйшинд тохируулан 10GbE 10GBASE-T/ SFP+, USB 3.1 10Gbps гэх мэт адаптер картуудаас сонгон суурилуулах боломжтой. Жишээ нь: WirelessAP Station App ашиглаж байгаа бол утасгүй сүлжээний адаптер карт суулгах гэх мэт.
TS-x53B цувралын гаднах дезайн нь бүхэлдээ шинэчлэгдэн, OLED панел болон товчлууртай болсон. HDD дискийг нэмэлт багаж хэрэгсэл ашиглахгүй суурилуулна, USB Type-C QuickAccess порттой, SD картын слоттой. Нүүрэн талын USB 3.0 порт нь copy/хуулах товчлууртай тул NAS руу өгөгдөл хуулах тун амархан болсон. Спикер нь 3.5mm –ийн аудио оролттой. 2ш HDMI (4K 30Hz) гаралттай, алсын удирдлагатай.
TS-x53B нь QTS 4.3 үйлдлийн системтэй. Түүний built-in App Center дэх аппликэйшны баялаг сангаас хэрэглэгч чөлөөтэй ашиглах боломжтой. Эдгээрээс дурдвал; “IFTTT Agent”, “Qfiling” нь TS-x53B ашиглан байнга хийгддэг ажил, үүргийг автоматжуулах боломж олгоно. “Cinema28” ашиглан нэг платформоос, бүх медиа төхөөрөмжийг хянах боломжтой. “Qsync” болон “Hybrid Backup Sync” нь төхөөрөмж хооронд өгөгдөл share хийнэ. “QmailAgent”, “Qcontactz”нь и-мэйл аккаунтууд болон холбоо барих мэдээллийг төвлөрүүлэн удирдана. “Qsirch” нь хэрэглэгчид хүссэн өгөгдлөө хурдан хайж олох боломж олгоно. Хэрэв “Surveillance Station” ашиглах бол IP камерын 4 сувгийн лицензийн эрх үнэгүй дагалдана. (лицензийн төлбөр төлөх замаар сувгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх боломжтой.) “QVR Pro (Beta)” шинэ системийн хувьд видео хяналтын системийн боломжуудыг QTS системд нэгтгэснээрээ онцлог болно.
TS-x53B цуврал нь QTS-Linux гэсэн хос үйлдлийн системтэй тул IoT хөгжүүлэгчид ашиглах боломжтойгоос гадна, HDMI дэлгэцэнд холбон ашиглаж болно. Мөн Virtualization Station,Container Station-ийг ашиглан виртуал машин үүсгэнэ. Бусад QNAP NAS –ийн нэгэн адил сторэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд 8ш хатуу дискийн оролттой UX-800P, 5ш хатуу дискийн оролттой UX-500P өргөтгөл төхөөрөмжийг ашиглаж болохоос гадна бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан багтаамж нэмэгдүүлдэг QNAP VJBOD технологийг бас ашиглаж болно.
Техникийн үзүүлэлт
- TS-253B-4G/8G: 2ш хатуу дискийн үүртэй, tower загвартай, 4G/8G DDR3L SODIMM RAM
- TS-453B-4G/8G: 4ш хатуу дискийн үүртэй, tower загвартай, 4G/8G DDR3L SODIMM RAM
- TS-653B-4G/8G: 6ш хатуу дискийн үүртэй, tower загвартай, 4G/8G DDR3L SODIMM RAM
Quad-core Intel® Celeron® J3455 1.5GHz процессор (burst up to 2.3GHz), dual-channel DDR3L SODIMM RAM (user upgradable to 8GB); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2 x Gigabit LAN порт; 2 x HDMI v1.4b, up to 4K UHD; 5 x USB 3.0 Type-A порт; 1 x USB-C QuickAccess порт; 1 x PCIe Gen2x2 слот; 1 x SDXC слот; 1 x USB-copy/хуулах товч; 0.96” OLED мэдрэгчтэй дэлгэц, 1 x спикер, 2 x 3.5mm микрофоны оролт (динамик микрофон дэмжинэ); 1 x 3.5mm-ийн аудио гаралт.
Боломж
TS-x53B шинэ цувралаас худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment