Wednesday, May 3, 2017

QNAP –аас тухайлсан фолдерын снэпшот үүсгэх, сэргээх бүтээмжийг 90% хүртэл нэмэгдүүлэх “shared/дундын фолдер снэпшот”-ыг танилцуулж байна.

Тайван, Тайпей, 2017.05.03. Снэпшот нь сторэйжид өгөгдөл нөөцлөх, сэргээх боломж олгодгоороо өгөгдөл хадгалалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. QNAP® системийн боловсруулсан (QNAP NAS –д зориулсан) QTS 4.3.3 үйлдлийн систем нь “volume дээр суурилсан” снэпшот хийх боломжтой  бөгөөд “дундын(shared) фолдер” снэпшот хийх шинэ боломж нэмж, снэпшот хийх боломжийг сайжрууллаа.

Уламжлалт volume-д суурилсан снэпшот хийхийн тулд хэрэглэгч тухайн volume дээрх  бүх дундын фолдерын спэпшотыг үүсгэдэг бөгөөд volume-ийг хэдхэн минутын дотор сэргээдэг ч, дундын фолдерыг сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай болдог. QNAP-ийн танилцуулж буй “дундын(shared) фолдер” снэпшотыг нэвтрүүлснээр тухайн фолдерыг хэдхэн секундийн дотор сэргээх боломжтой болж байна.

QNAP-ийн хийсэн туршилтаар, 300GB-ийн хэмжээтэй дундын фолдерыг сэргээхэд 30 минут болсон. Харин түүнийг дундын(shared) фолдер снэпшотоос сэргээхэд ердөө 3 минут зарцуулсан. “Өгөгдлийг богино хугацаанд сэргээхээр хамтран ажиллаж буй олон төслийн багийнханд, дундын(shared) фолдер снэпшот нь нэн тохиромжтой сонголт болохыг уг туршилт харууллаа” хэмээн QNAP-йн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu туршилтыг дүгнэн хэлсэн байна.

Орчин үед бизнест өгөгдөл нөөцлөх, сэргээхэд сүүлийн үеийн ололт бүхий шийдлүүдийг ашиглах болсон байна. NAS төхөөрөмж дэх өгөгдлийг хадгалахад снэпшот нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Ransomware буюу өгөгдлийн кодлон мөнгө нэхдэг хортой кодоос өгөгдлийг найдвартай хамгаалдаг. QNAP-ийн File Station-д Snapshot Manager-ийг нэмснээр снэпшот үүсгэх, снэпшот-ийн мэдээлэл ашиглан ялгаатай өгөгдлийг танихад хялбар болж снэпшот-н удирдлагын улам илүү хялбар хийх боломжтой боллоо.

Дундын (shared) фолдер снэпшот үүсгэхэд тавигдах системийн шаардлага:
  1. QTS 4.3.3 (буюу түүнээс хойших хувилбар)
  2. QNAP NAS –ийн RAM  4GB-с багагүй байх
  3. Дараах загваруудыг дэмжинэ: TS-x51, TS-x53, TVS-x63, TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS/SS-x79, TVS-x80, TVS-x82, TES-x85, TDS-x89

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

No comments:

Post a Comment