Тайван, Тайпей, 2017.04. 21 - QNAP® системсийн TVS-873 NAS төхөөрөмж шилдэг дизайнтай бүтээгдэхүүнд олгодог Red Dot Award шагнал хүртэн, улмаар орчин үеийн урлагийн хамгийн том музей болох Red Dot Design-д тавигдан, олон нийтэд танилцуулагдаж байна.
Шагнал хүртсэн TVS-873-ийн “алтан” хэмээх загварын тодотгол нь өндөр хүчин чадалтай NAS төхөөрөмжид тавигдах “алтан” стандартын илэрхийлэл юм. Тус төхөөрөмж нь гурав дахь үеийн AMD R-Series RX-421BD quad-core APU процессор, 64GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 RAM-тай, AES-NI шифрлэлт хурдасгагчтай, USB 3.1 Gen2 (10Gbps) порттой, 10GbE-ийн карт нэмэлтээр суулгах боломжтой, auto-tiering –д зориулсан 2ш M.2 SSD-той, 2ш (4K) HDMI гаралттай. Медиа өгөгдөл нөөцлөх, SSD кэш хийх, 10GbE аппликэйш ашиглах зэрэг хэрэглээнд тохиромжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүний дизайн хариуцсан захирал Dino Wang “TVS-873 NAS нь Red Dot Award шагнал хүртсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо. TVS-873 NAS төхөөрөмжийн өндөр хүчин чадал, найдвартай ажиллагаа зэрэг техникийн чадавх, гадаад үзэмж, хэв загвар хоёр нь ялгаатай ойлголтууд юм. Бид TVS-873-ийг бүтээх үедээ ямар нэгэн онцгой зүйл бүтээхийг зорьж байсан тул түүний тоног төхөөрөмж, техникийн чадавхид анхаараад зогсохгүй, гадаад үзэмж, дүр төрхийг хүмүүс анзаарахгүй байхын аргагүй өвөрмөц дизайнтай хийхээр зорьсон” гэж хэлсэн байна.
QNAP TVS-873 болон бусад QNAP бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахын хүсвэл www.qnap.com-д хандана уу.
Red Dot дизайн шагналын тухай
Red Dot Design Award нь дизайны мэргэжлийн ур чадварыг олон талаас нь үнэлэх зорилгоор шалгаруулалтыг бүтээгдэхүүний дизайн, харилцаа холбооны дизайн, концепт дизайн гэсэн гурван ангиллаар хийдэг. Red Dot Award нь анх 1955 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш Design Zentrum Nordrhein Westfalen-аас түс үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж байна. 1990 онд Red Dot-ийн захирал профессор Peter Zec шагналын нэр болон брэндийг боловсруулсан. Red Dot award нь өдгөө дэлхийн томоохон загварын үзэсгэлэнгийн нэг болсноос гадна тус шагнал нь олон улсын хэмжээд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг загвар, дизайн, чанарын илэрхийлэл болжээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.red-dot.org сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих

No comments:
Post a Comment