Tuesday, April 11, 2017

QNAP -ийн TVS-1282T3 Thunderbolt 3 шинэ NAS нь Mac, Windows-ийн хэрэглэгчдэд медиа өгөгдлөө саадгүй солилцох боломж олгож байна.


Тайван, Тайпей. 2017.04. 11. QNAP® системс- ээс TVS-1282T3 Thunderbolt™ 3 шинэ NAS  төхөөрөмж бүтээснээ зарлалаа. Тус NAS нь 7 дах үеийн Intel® 14nm multi-core процессортой, 4ш Thunderbolt 3 порт, HDMI оролттой, өмнөх загвартай харьцуулахад өгөгдөл дамжуулах хурд ихэссэн. TVS-1282T3 нь Thunderbolt 3 MacBook Pro®-той төгс зохицохоос гадна Thunderbolt 3(USB-C) оролтыг Thunderbolt 2-руу хөрвүүлэгчтэй тулд Thunderbolt 2 оролтоор холбогддог төхөөрөмжийг холбох боломжтой. Их bandwidth нэвтрүүлэгч Thunderbolt 3 холболт нь хэрэлэгчдэд видео өгөгдөл засварлах, share хийх давуу боломж олгодог. TVS-1282T3 нь Thunderbolt портоо идэвхжүүлсэн Mac®, Windows®  хэрэглэгчдэд 4k медиа өгөгдөлтэй ажиллах, өгөгдөл нөөцлөх, өндөр хурдаар sharе хийх зэрэгт тохиромжтой сонголт болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “Бид шинэ Thunderbolt 3 NAS төхөөрөмжөө зах зээлд нийлүүлж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед Thunderbolt 3 холболттой төхөөрөмжүүд нэмэгдэх хандлагатай болсон байна. Үүнд: Windows системтэй төхөөрөмжүүдийг дурьдаж болохоос гадна Final Cut Pro® X 10.3 –д (SMB протоколд зориулан) тус оролт бас нэмэгдсэн. TVS-1282T3 нь Mac, Windows зэрэг өөр өөр үйлдлийн систем ашигладаг хэрэглэгчдэд  өгөгдлөө саадгүй солилцож, багийн ажиллагааг нэмэгдүүлэхэд нь туслах болно” гэжээ.

TVS-1282T3 нь 7 дахь үеийн Intel® Core™ i5, Core™ i7 quad-core процессортой тул гүйцэтгэл өндөр. Thunderbolt 3 холболтоос гадна, built-in 10GbE LAN карттай тул Ethernet сүлжээнд холбогдоно. Thunderbolt/NAS/iSCSI гэсэн гурвалсан шийдлийг санал болгодог. Thunderbolt™ 3  портод USB Type-C төрлийн холболттой төхөөрөмж холбохоос гадна 10 Gbps USB 3.1 Gen2 дэмждэг тул төхөөрөмжүүдийг USB холболтоор холбон, их хэмжээтэй файлыг хурдан хуулах боломжтой. TVS-1282T3-ийг 10GbE сүлжээнд холбохдоо Ethernet-ийн оронд QNAP-ийн зохион бүтээсэн Thunderbolt-to-Ethernet (T2E) технологи бүхий Thunderbolt холболт ашиглах боломжтой. Энэ нь өгөгдөл дамжуулах, уян хатан, хямд шийдэл болно.

TVS-1282T3 нь SATA 6Gbps M.2 SSD, 2.5” SSD дискийн слотуудтай, ухаалаг хөргүүртэй, HDD диск суурилуулах боломжтой. QNAP-ийн auto tiering Qtier™ технологийг дэмжлэг тул M.2 SSD, SSD, SATA драйвер хооронд, өгөгдлийг оновчтой байдлаар хадгална. Эдгээр олон төрлийн сторэйжүүдийг аппликэйн бүрд зориулан хуваалт үүсгэн, зохион байгуулах боломжтой. Мөн сүлжээний олон порттой тул тухайн аппликэйш тус бүрд шаардлагатай сүлжээний урсгал хувиарлах боломжтой.

TVS-1282T3 нь  QTS 4.3 ухаалаг үйлдлийн системийг дэмждэг тул өгөгдөл нөөцлөх, сэргээх, share хийх, алсаас хандах, зохион байгуулах үйлдлүүдийг багтаасан private cloud үүсгэх боломжтой. Нэмэлт аппликэйшнүүдээс дурдвал; сервер, компьютер гэх мэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн төлөв байдлыг тодорхойлох, хянах, удирдах зориулалт бүхий төвлөрсөн удирдлагын QRM+ шйдэл; NAS төхөөрөмж дээр Windows, Linux®, UNIX®, Android™ суурьтай виртуал машин үүсгэгч Virtualization Station; өгөгдлийн сангаас файл хайх, цэгцлэх байгуулах ажлыг оновчтой байдлаар зохион байгуулагч Qfiling, Qsirch зэрэг болно.

Медиа өгөгдлийн нарийвчлал өсөхийн хэрээр сторэйжийн багтаамж их байхыг шаарддаг. TVS-1282T3 –ийн хувьд сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Жишээ нь: 10 TB-ийн хатуу диск ашиглан багтаамжийг 80 TB хүртэл өсгөх боломжтойгоос гадна 6 хүртэлх тооны QNAP Thunderbolt (TX-800PTX-500P) өргөтгөл төхөөрөмжүүд ашиглаж болно. Үүнээс гадна бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан, багтаамж нэмэгдүүлдэг VJBOD (Virtual JBOD) технологийг бас ашиглаж болно.

Техникийн үзүүлэлт
  • TVS-1282T3-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой),
  • TVS-1282T3-i7-32G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой),
  • TVS-1282T3-i7-64G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, (64GB хүртэл өргөтгөх боломжтой),
12 ш дискийн үүртэй, tower загвар, 8 x 3.5”/2.5” хатуу дискийн үүр, 4 x 2.5” SSD слот, hot-swappable SATA 6Gbps/3Gbps хатуу дискийн үүр, 4 x Thunderbolt™ 3 порт, 2 x SATA 6Gbps M.2 SSD слот (M.2 SSD сонголттой); 2 x 10GBase-T LAN порт, 4 x Gigabit LAN порт; 3 x HDMI гаралт; 5 x USB 3.0 порт; 1 x 3.5mm аудиа жак, 2 x built-in спикер; ухаалаг сэнс.

Боломж
TVS-1282T3 Thunderbolt™ 3 NAS –ийг худалдан авах боломжтой. QNAP NAS бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment