Тайван, Тайпэй,
2016.03.29. QNAP системс
компани M.2 SSD hard-тай, TBS-453A дэлхийд анхны NASbook бүтээснээ зарлаж
байна. TBS-453A нь NAS төхөөрөмжөөс гадна сүлжээний свичийн үүргийг давхар
гүйцэтгэнэ. Хэмжээний хувьд жижиг, овор багатай, HDMI гаралттай, дүрсийг 4K нарийвчлалаар харуулах тул нь жижиг оффисийн хэрэглээнд тохиромжтой.
QNAP-ийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “M.2 SSD hard нь маш нимгэн, хөнгөн тул ихэнхдээ
зөөврийн болон жижиг компьютерүүдэд хэрэглэгддэг. TBS-453A нь хэмжээний хувьд жижиг ч, гүйцэтгэл өндөртэй, дуу чимээ гаргадаггүй тул хэрэглээ түгээмэл болох хандлагатай.”
гэжээ.
TBS-453A
төхөөрмж нь 14nm Intel® Celeron® N3150 quad-core 1.6GHz процессортой, dual-channel
4GB/8GB DDR3L RAM-тай, Gigabit 2 Ethernet порт, Gigabit 3 свич
порттай. Энэ нь хэрэглэгчдэд сүлжээ
үүсгэн, өгөгдлөө бусадтай хуваалцах боломж
олгоно. Cүлжээний нэвтрүүлэх хурд
(throughput) нь LAN порт тус бүрт 112MB/s
хүрдэг. AES-NI шифрлэлтийг дэмждэг тул AES 256-bit аргачлалаар шифэрлэсэн
мэдээлэл нэвтрүүлэх хурд LAN порт тус бүр дээр 109MB/s хүрдэг.
RAM болон SSD-г шинэчлэх,
өргөтгөх боломжтойгоос гадна UX-800P, UX-500P төхөөрөмжүүдээр өргөтгөх боломжтой.
TBS-453A нь баялаг
медиа аппликэйшн сантай. Хэрэглэгч тус төхөөрөмжийг TV дэлгэцтэй холбон 4К видео контентүүдийг үзэх боломжтой. 3.5 mm –н
микрофоны оролттой, OceanKTV караоке аппликэйшнтэй тул караоке төрөөхөрөмж
болгон ашиглах боломжтой.
TBS-453A нь бизнесийн үйл ажилагаанд
зориулагдсан, бүтээмжийг нэмэгдүүлэх олон аппликэйшнтэй. Компьютерийн гар, мауз
залгах, HDMI дэлгэцэд холбон, Линукс стэйшин дэх нээлттэй эхийн программуудыг
ашиглах, Qsirch-ийн тусламжтайгаар өгөгдөл доторх текстээр
нь хайлт хийх боломжтой. QTS Storage Manager нь өгөгдөл сэргээхэд зориулагдсан
вэбэд суурилсан снапшот хийх хэрэгсэл бөгөөд NAS дээрх volume болон LUN-ийн
1024 хүртэл снапшот хийх боломжтой. Виртуал стэйшний тусламжтайгаар NAS Windows®,
Linux, UNIX® and Android™ -д суурилсан олон тооны виртуал машин үүсгэн, QvPC
технологи ашиглан HDMI дэлгэц болон USB гар, мауз холбон ажиллуулах боломжтой. Котейнер
стэйшн нь виртуалчлалын LXC, Docker® технологиудыг дэмждэг.
Техникийн үзүүлэлтүүд
·
TBS-453A-4G: M.2 SSD гүй
·
TBS-453A-4G-480GB: 2 x 240GB M.2 SSD тэй
·
TBS-453A-4G-960GB: 4 x 240GB M.2 SSD тэй
·
TBS-453A-8G: M.2 SSD гүй
·
TBS-453A-8G-480GB: 2 x 240GB M.2 SSD тэй
·
TBS-453A-8G-960GB: 4 x 240GB M.2 SSD тэй
Quad-core Intel® Celeron® N3150
1.6GHz процессор
(burst up to 2.08GHz), dual-channel 4GB/8GB DDR3L-1600 SODIMM RAM (max. 8GB);
4x M.2 2280/2260/2242 SATA 6Gb/s SSDs; 2x Gigabit RJ45 Ethernet ports + 3x
Gigabit RJ45 Ethernet switch ports; 2x 4K-compatible HDMI ports; 4x USB 3.0
ports, 1x USB 2.0 port; 2x 3.5mm микрофоны оролт (динамик
микрофон); 1x Line Out audio jack and 1x
built-in speaker; 1x SD карт уншигч
QNAP-ийн
тухай
QNAP системс
компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “ Чанартай,
ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар,
багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл
хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын
бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах
зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн
хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал
болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ
шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг
No comments:
Post a Comment