Company/Institute: Toyota TBN Co., Ltd
Location: 318, 318-1/3, Lat Krabang, Bangkok 10520, Thailand
Industry: Manufacturing
QNAP Model: TS-EC1679U-RP
Location: 318, 318-1/3, Lat Krabang, Bangkok 10520, Thailand
Industry: Manufacturing
QNAP Model: TS-EC1679U-RP
Тоёото TBN нь
Тайланд дахь Тоёото машин борлуулагч компани. 700 гаран ажилтантай тус компан
ажилчдынхаа аюулгүй байдал болон өндөр үнэтэй бүтээгдэхүүний бүрэн бүтэн
байдлыг хангахын тулд агуулах болон оффисийн орчныг бүрэн хамарсан камерын хяналтын систем суурилуулах шаардлагатай гэж үзсэн.
Хяналтын системүүдийн шийдлийг судлах явцад, тэд худалдан авах бүтээгдэхүүний
чанарт их анхаарч байсан. Мөн камерын бичлэг буюу өгөгдөл хадгалах төхөөрөмж нь мэдээллийн аюулгүй байдлыг
хангасан байх шаардлага тавьсан. Үүнээс гадна
өгөгдөл хадгалах нийлүүлэгч компани нь найдвартай бөгөөд байнга холбоотой
ажиллаж шинэ гарсан update, firmware –ийг тухай бүр нь авч байхыг хүссэн. Өөр
нэг тулгарч байсан асуудал нь ихэнх брэндийн хадгалах төхөөрөмжүүд нь үнэтэй
байсан. Мөн камерын бичлэгийн чанар дээшлэх тусам бичлэгийн хэмжээ ихсэж байв.
Нэгэн мэдээллийн
технологийн мэргэжилтнээс QNAP ийн тухай мэдсэний дараа, Тоёота TBN компани
өөрсдийн шаардлагад нийцсэн TS-EC1679U-RP
төхөөрөмжийг худалдан авсан.
Ердөө л 5 инженер, 9 ширхэг TS-EC1679U-RP
төхөөрөмжийг богино хугацаанд суурилуулж, хяналтын системийн тохируулга хийсэн.
Төхөөрөмж тус бүр нь 16 хатуу дискийн оролттой, 80TB хүртэлх хэмжээний өгөгдөл хадгалах
боломжтой тул энэ нь камерын бичлэг хадгалахад хангалттайгаас гадна өгөгдлийн
аюулгүй байдлыг хангасан болно. (AES-256
volume-based encryption, IP filtering, policy-based automatic IP blocking, and
a full range of disaster recovery options)
Ач
холбогдол
Тус компани QNAP
TS-EC1679U-RP ашигласны дүнд
аюулгүй байдал хангагдан, захиргаа үйлчигээний зардал багассан. Системийн анхны
суурилуулалт тохиргоо хийгдсэний дараа,
тус компанийн мэргэжилтнүүд QTS үйлдлийн системийн тусламжтайгаар firmware
болон программуудаа өөрсдөө шинэчилдэг болсон. Бусад төхөөрөмжүүдтэй
харьцуулахад хямд, найдвартай ажиллагаатай, өндөр хүчин чадал бүхий TS-EC1679U-RP
төхөөрөмж нь тус компанийг хяналтын тогтолцоог сайжруулахад том хувь нэмэр
оруулсан болно.
No comments:
Post a Comment