Тайван, Тайпей, 2016.03.14 –QNAP® системс компани CeBIT 2013
мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнд өгөгдөл хадгалах төхөөрөмжийн
технологид шинэчлэл хийсэн Thunderbolt™ 2 NAS, versatile & compact M.2 SSD
NASbook, хосолсон удирдлагатай Энтерпрайз төвшний ZFS NAS, QPulse™-серверийн
нэгдсэн алсын удирдлага, Virtual JBOD, Hybrid Backup Sync зэрэг шинэ
бүтээгдэхүүн, технологиудаар болон Seagate® болон WD® - тэй хамтран бүтээсэн
шийдлүүдээрээ оролцож байна.
Дараагийн үеийн TVS-x82T Thunderbolt™ 2
NAS
TVS-x82T Thunderbolt™ 2 шинэ NAS төхөөрөмж нь
Intel® 6, хамгийн сүүлийн үеийн Core™ процессортой бөгөөд төхөөрөмжийн
дизайнд сайжруулалт хийсний дүнд тооцоолох
хүчин чадал болон системийн гүйцэтгэл нэмэгдсэн болно. TVS-x82T цуврал нь
Thunderbolt 2 технологийн боломжуудтайгаас гадна dual 10GbE портуудтой тул
хэрэглээг илүү уян хатан болгодог. Үүнээс гадна SATA SSD, 2.5” SSD суурь,
ухаалаг хөргүүр, HDMI порт зэрэг нэмэлт
тоног төхөөрөмжүүдтэй.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao
“TVS-x82T төхөөрөмжийг техникийн өндөр хүчин чадал шаардсан, нөөцлөлтийг
шатлалтайгаар хийх, зам/чиглэл өөрчлөгддөг сүлжээ зэрэг төрөл бүрийн хэрэглээнд
ашиглахад тохиромжтой бөгөөд тус төхөөрөмж нь хувийн үүлэн сүлжээ үүсгэх бизнесийн
бэлэн байдлыг хангасан хадгалалтын хүчирхэг шийдэл болно” гэж хэлсэн байна.
TVS-x82T нь DAS/NAS/iSCSI SAN гэсэн гурвалсан
шийдлийг санал болгохоос гадна, 4K нарийвчлалтай, 60fps видео тоглуулах
чадвартайгаар гадна Thunderbolt-оор тоноглогдсон MAC-ийн хэрэглэгчид 4К урсгал,
файл хадгалах, өндөр хуртай шэйр хийхэд тохиромжтой.
TBS-453A M.2
SSD компакт NASbook
TBS-453A нь Intel® Celeron® N3150 quad-core
процессортой, 8GB RAM-тай, RAID хамгаалалттай, full-fledged NAS
фунцүүдтэй, M.2 SSDs cлот, HDMI гаралттай, видеог 4K H.264
нарийвчлалаар тоглуулдаг, дамжуулдаг, Ubuntu® гэх мэт үйлдлийн системтэй компьютерүүдийг
HDMI гаралттай холбодог. NАS төхөөрөмжийн технологид хувьсал хийсэн, овор
хэмжээ багатай NASbook нь хэрэглэгчдэд түүний зөөврийг зориулалтаар ашиглах
боломж олгож байна.
Виртуаль JBOD: Боломжийг нэмэгдүүлж, эдийн
засгийн хэмнэлт бий болгодог.
JBOD-оос гадна VJBOD (Virtual JBOD) ашиглан
олон NAS төхөөрөмжийг хооронд нь холбон QNAP NAS төхөөрөмжийг өргөтгөх
боломжтой. VJBOD нь хэрэглэгчдэд ёс хүртэлх тооны NAS төхөөрөмжийг host NAS-тaй iSCSI LUN холболтоор
виртуал диск мэт холбох боломж олгодог. Үүнээс гадна виртуал Storage Pool
үүсгэн, түүнийгээ локал диск шиг ашиглах, өөр LUN үүсгэх боломжтой. QNAP –ийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu, “VJBOD нь ашиглагдахгүй байгаа NAS төхөөрөмжүүдийг
ашиглах боломж замаар эдийн засгийн
хувьд хэмнэлт бий болгодог. Мөн тус технологи нь хэрэглэгчдэд нөөцлөх боломжийг
уян хатан байдлаар нэмэгдүүлдэг”гэж хэлсэн байна.
QPulse: Серверийн төвлөрсөн, алсын удирдлагын шийдэл
Серверийн төвлөрсөн, алсын удирдлагын QPulse™ шийдэл нь тухайн
сүлжээн дэх сервер, компьютер, клиент зэрэг сүлжээнд холбогддог төхөөрөмжүүдийг
алсаас/зайнаас бүрэн удирдах хянах төв болно. Энэ сүлжээнд холбогдсон
төхөөрөмжүүдийг таних, хянах, удирдах single-point шийдлүүдтэй. QPulse нь
серверийг удирдахад шаардлагатай мэдээлэл буюу серверийн төлөв байдлын үзүүлэлтийг
графикаар, тоног төхөөрөмжийн холболт буюу системийн тополого харуулдаг dashboard-тай.
Q’төв: олон QNAP NAS төхөөрөмжүүдийн
төвлөрсөн хяналт, удирдлага
Q’төв нь Qpulse харьцуулахад харьцангуй энгийн
шийдэл бөгөөд энэ нь хэрэглэгчдэд Q'center app буюу virtual appliance
–ийн тусламжтайгаар нэг буюу хэд хэдэн QNAP NAS-ийг host NAS, сервер, зөөврийн
компьютерээс удирдах боломж олгодог. Ингэснээр диксийн зай ашиглалтад нэгдсэн
байдлаар дүн шинжилгээ хийх, дискийн гэмтэл шалгах, системийн тохиргоо
болон firmware-ийг өөрчлөх боломжтой.
Нээлттэй эх рүү хандах Линукс станц
Линукс станц нь QTS-ийн хэрэглэгчдэд Ubuntu
үйлдлийн систем болон сервис суулгахад тохиромжтой платформоор хангах бөгөөд
энэ нь QNAP NAS нь Интернетэд холбогддог эд зүйлсийг ухаалаг төхөөрөмж болгон
хувиргадаг. Ubuntu үйлдлийн системтэй компьютерыг QNAP NAS-тай холбон HDMI
дэлгэц рүү гаргах боломжтой. Ингэснээр хэрэглэгч Линукс платформын нийтлэг
хэрэглээний нээлттэй эхийн программуудыг үнэ төлбөргүй суулгах, ашиглах
боломжтой.
Hybrid Backup Sync нь олон үйлдэлт
нөөцлөх, сэргээх төлөвлөгөөг хялбарчилдаг.
QNAP Hybrid Backup Sync нь өгөгдөл нөөцлөх,
файл синхронизац хийх, гамшиг ослын үед хариу арга хэмжээ авах ажиллагааг
нэмэгдүүлэх зорилгоор хийгдсэн эдгээр үйл ажиллагааг нэгтгэсэн, гамшиг ослын
үед өгөгдөл нөөцлөх, сэргээх зорилгоор хийгдсэн цогц шийдэл бүхий аппликэйш бөгөөд
үүний тусламжтайгаар локал, алсад байгаа болон үүлэн хадгалах
төхөөрөмжүүд рүү өгөгдлийг хялбар шилжүүлэх боломжтой. Хэрэглэгч нөөцлөлтийг
хялбар хийх, нөөцлөлт хийх хуваарийг уян хатан байдлаар тохируулах гэх
мэт олон онцлогуудтай.
TVS-x82T
цуврал, TBS-453A, ES1640dc, VJBOD, QPulse and Hybrid Backup Sync-ийн талаарх
дэргэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтааас авах боломжтой.
QNAP-ийн тухай
QNAP Системс компанийн QNAP (Quality
Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний
төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл
хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд
ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), камеийг бичлэг
хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн
бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах
хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP
компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр
байна.
Холбоо барих хаяг
No comments:
Post a Comment