Компани нэр:NiKKTech
Байршил:Грек, Афин
Үйл ажиллагааны чиглэл:Медиа
Албан ёсны веб сайт:www.nikktech.com
QNAP Model: TVS-871U-RP-i3-4
NiKKTech нь 2012 онд байгуулагдсан, хэмжээний хувьд жижиг компани ч
чанарын шаардлага хангасан контент үйлдвэрлэдэг, өгөгдөлд шинжилгээ
хийдэг зэргээрээ хурдтай өөрчлөгдөж байгаа хэвлэл мэдээллийн салбарт чухал
үүрэг гүйцэтгэдэг компаниудын нэг юм.
Асуудал
NiKKTech компанид бусад компаниудын нэгэн адил янз бүрийн бэрхшээл тулгардаг.
Тэдгээрийн нэг нь контент болон хяналтын бичлэгүүдээ хадгалах төхөөрөмж
шаардлагатай болсоноос гадна хуучин төнөг төхөөрөмж нь тоон технологийн
хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон.
NiKKTech –ийн лабораторид сул зай бага тул бизнесийн хэрэгцээнд зориулсан
SOHO/SMB ердийн шийдлийг ашиглах боломжгүй байв. Үүнээс гадна тэд сүлжээгээ
өргөтгөх шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүний тулд 100 Mb/s сүлжээнээс 10 GbE
сүлжээнд шилжих шаардлагатай болсон. Эцэст нь хэлэхэд, тэд бусад жижиг, дунд
хэмжээний байгууллагын нэгэн адил суурилуулж, удирдахад хялбар системийг хүсэж
байв.
Шийдэл
Эдгээр хэрэгцээ, шаардлагын дагуу өнөө үед олон компани их хэмжээний
өгөгдлийг төвөггүй боловсруулдаг, аюулгүй, найдвартай байдлыг хангасан мобайл
болон клауд технологи руу хурдацтайгаар шилжих болсон байна. Учир нь энэ нь ажлын
бүтээмж нэмэгдүүлэхэд тохирсон загвар юм.
NiKKTech компани холбогдох шийдлүүдийг судалсны үндсэн дээр дэд бүтцийг
бүхэлд нь хянах боломжтой, виртуалчлал, үүлэн холболтыг дэмждэг орчин үеийн
хадгалах төхөөрөмж бүхий шийдлийг сонгосон. Тэд QNAP TVS-871U-RP төхөөрөмжийн
тусламжтайгаар тулгарсан асуудлыг шийдэх, түүнийг цаашид өргөтгөх боломжтойг
гэж үзсэн. Тус төхөөрөмж нь Intel® Haswell Core i3 процессор, 4G RAM, 10GbE-г
дэмждэг. Үүнээс гадна TVS-871U-RP төхөөрөмжийг камерийн хяналтын системээ
хянах, бичлэг хадгалахад ашиглах болсон.
Ач холбогдол
Мэргэжлийн медиа компанийн хувьд NiKKTech нь 500 гаран медиа компаниудтай
өдөр бүр мэдээлэл солилцож, хамтран ажилладаг. TVS-871U-RP төхөөрөмжийн
тусламжтайгаар тэдгээр мэдээллийг цуглуулах, анализ, боловсруулалт хийх ажлыг
тэд шуурхай гүйцэтгэх болсон. Хэрэв ийм боломжийг бий болгоогүй бол ийм олон
хэрэглэгчидтэй ажиллах боломжгүй байсан.
QNAP TVS-871U-RP төхөөрөмжийг ашигласнаар мэдээлэл алдагдах эрсдэл
буурсан. Мөн МТ-ийн мэргэжилтний шаардлагагүйгээр өгөгдлөө, өөрсдөө автоматаар
нөөцөлдөг болсон. Олон тооны GbE холболтуудыг нэг 10GbE адаптерт холбосноор тоног төхөөрөмж
ашиглалтын зардал бууруулсан. QNAP NAS –н тусламжтайгаар ( хэрэглэгч, сүлжээ,
нөөцлөх гэх мэт) системийн төлөв байдлыг бүхэлд нь харах боломжтой тул тэд
системд гарсан алдаа, доголдол саатал бүрийг тухайн агшин бүрд мэдэж,
хариу арга хэмжээ аван ажиллах боломжтой болсон.
No comments:
Post a Comment