Тайван, Тайпей.
2016.03.02. QNAP® Системс компани нь эрчим хүч бага зарцуулдаг, эдийн
засагт хэмнэлттэй dual-core TS-128/ TS-228
NAS төхөөрөмжүүд үйлдвэрлэн зах зээлд гаргаснаа зарлаж байна. Тус төхөөрөмжүүд
нь овор багатай, авсаархан tower загвартай тул зай бага эзэлдэг, гэрийн нөхцөлд,
хувийн үүлэн (private cloud) систем үүcгэх хэрэглээнд ашиглахад тохиромжтой. TS-128/228 төхөөрөмж нь хэрэглэгчдэд файл
нөөцлөх, өгөгдөл синхронизац хийх ажлыг хялбарчлахад туслахаас гадна олон
төрлийн аппликэйшнүүд нь хэрэглэгчдийн дижитал амьдралын хэв маягийг улам
баялаг болгох болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн
хариуцсан менежер Jason Hsu “Өнөө үед дүрс бичлэг, зураг авалтыг ухаалаг гар утас,
таблет, дижитал камераар хийх нь олширсон бөгөөд өндөр нарийвчлал бүхий малти-медиа
контентууд хүчтэй болж байна. Энэ хэрэгцээг даган хэрэглэгчид тэдгээр дижитал
өгөгдлийг хадгалах, бусадтай хуваалцах илүү хялбар аргыг эрэлхийлэх болсон
байна. TS-128, TS-228 шинэ төхөөрөмжүүд
нь хэрэглэгчдэд тэдгээр их хэмжээний
өгөгдлийг хадгалах, ашиглах асуудлаа хамгийн бага зардлаар шийдэх боломж олгох
болно.” гэж онцолсон байна.
Тус төхөөрөмж нь QTS 4.2 үйлдлийн
системтэй, 1GB DDR3 RAM бүхий ARM® v7 dual-core 1.1GHz процессортой, 100 MB/s
хүртэлх хурдаар мэдээлэл дамжуулна, олон хэрэглэгч зэрэг хандах боломжтой. TS-128/228
төхөөрөмжийг малти-медиа төв болгон
ашиглахад тохиромжтой. Төхөөрөмжийн тагийг авч hагd диск шинээр суулгах, солих боломжтой.
TS-128/228 нь нийтийн үүлэн системийн (public cloud) аюулгүй
байдлыг хангах замаар аюулгүй байдлыг хангасан хувийн үүлэн системийг хялбар
байдлаар үүсгэдэг. myQNAPcloud үйлчилгээ нь хэрэглэгчдэд TS-128/228 төхөөрөмж рүү алсаас хандан, файлуудаа
удирдах, бусадтай хуваалцах боломж олгодог. Мөн Qfile, Qphoto, Qmusic, Qvideo, Qmanager
зэрэг мобайл аппликэйшнүүдийн тусламжтайгаар хэрэглэгч гар утаснаасаа TS-128/228
төхөөрөмж рүү хандах боломжтой. Cүлжээнд холбогдсон олон төхөөрөмжүүд дээрх өгөгдлүүдэд
синхронизац хийдэг Qsync функцийг идэвхжүүлснээр хэрэглэгч шаардлагатай
тохиолдолд файлаа хамгийн сүүлийн хувилбараар авах боломжтой.
TS-128/228 төхөөрөмж
нь дараах цогц боломжуудтай. Үүнд:Windows®, Mac®, Linux® and UNIX® платформуудын
хооронд файл хуваалцах, нөөцлөх, удирдах; гамшиг, ослын үед өгөгдөл нөхөн
сэргээх RTRR шийдэл; нөөцлөлтийг
нэгтгэдэг сүүлийн үеийн Hybrid Backup Sync аппликэйшн, хэрэглэгчдэд зориулсан өгөгдөл
сэргээх, синхронизац хийх хялбар функүүд, cloud storage spaces (Amazon® Cloud
Drive, Google Drive™, Dropbox®, Microsoft OneDrive®, Yandex® Disk, Box®,
Amazon® S3, Amazon® Glacier, Microsoft® Azure™, Google Cloud Storage™ and
WebDAV cloud services) зэрэг багтана.
TS-128/228 төхөөрөмжийг
өндөр хүчин чадал бүхий гэрийн малти-медиа hub-аар ашиглахад тун тохиромжтой. DLNA®
-ийн дэмжлэгтэйгээр TS-128/228 төхөөрөмжийг ухаалаг телевиз, тоглоомын төхөөрөмжид
холбон, түүнд хадгалагдсан зураг үзэх, дуу сонсох, HD форматын видео үзэх
боломжтой. Мөн Photo Station, Music Station and Video Station зэрэг
аппликэйшнүүдийн тусламжтайгаар хэрэглэгч медиа цуглуулга үүсгэн, түүнийгээ бусадтай
хялбар аргаар хуваалцах боломжтой.
QTS App Center –т
байгаа аппликэйшнүүдээс суулган TS-128/228 төхөөрөмжид шинэ функц нэмэн, хэрэглээг
нь өргөтгөх боломжтой. Жишээ нь: TS-128/228 төхөөрөмжийн тусламжтайгаар камерийн системийн
хяналт хийх боломжтой. Үүний тулд 2 хүртлэх IP камерийн сувгийг үнэгүй, 8 хүртэлх
сувгийг лицензийн төлбөртэйгээр ашиглана. Тухайн агшины хяналт хийх, видео
болон адио бичлэг хийх, бичлэг ухрааж үзэх боломжтой бөгөөд энэ нь хэрэглэгчид
хяналтын системийг мэргэжлийн төвшинд биш ч бага зардлаар шийдэхэд нь туслах
болно.
Техникийн үзүүлэлт
·
TS-128: 1- хатуу
дискийн оролттой, mini-tower загвар
·
TS-228: 2-- хатуу
дискийн оролттой, mini-tower загвар
ARM® v7 dual-core 1.1GHz processor, 1GB DDR3 RAM; 3.5” SATA HDD;
1 x USB 3.0 port; 1 x USB 2.0 port; 1 x Gigabit LAN port
QNAP-н тухай
QNAP Системс компанийн QNAP (Quality
Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний
төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл
хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд
ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд
камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн
зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн
мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн
Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр
тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих
хаяг
No comments:
Post a Comment