Тайван,
Тайпей, 2016.03.21- QNAP® системс
компани аппликэйш сервер болон өгөгдөл хадгалах серверүүдийг нэгтгэсэн, хүчирхэг TDS-16489U сервер
бүтээснээ зарлалаа. Тус бүртээ 1TB RAM, dual Intel® Xeon® E5 процессортой хоёр серверээс
бүрдсэн TDS-16489U нь Qtier™ технологийг дэмждэг, 12Gb/s SAS ба
10GbE/40GbE сүлжээтэй, аппликэйшн, хадгалалт,
виртуалчлалыг нэг төхөөрөмжид багтаасан тул энтерпрайз төвшний байгуулага, их
хэмжээний өгөгдөл боловсруулах зэрэг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер David Tsao “TDS-16489U нь бизнесийн байгууллагад виртуалчлал нэвтрүүлэхэд тулгардаг асуудлыг бүрэн шийдсэн төхөөрөмж бөгөөд хос процессор нь Интернетэд холбогдогч эд зүйлс (Internet of Things) –ийн үүсгэсэн өгөгдөл болон Их өгөгдөл боловсруулах ханалттай хүчин чадалтай.” гэжээ.
TDS-16489U –г 4, 6, 8 цөмтэй 2
ширхэг Intel Xeon E5-2600 v3 процессор, 1TB DDR4 2133MHz RDIMM/LRDIMM RAM (16 DIMM)
хүртэл санах ой, 3 хүртэл 12Gb/s SAS сувагтайгаар тохируулах боломжтой. 4
ширхэг PCIe үүр нь өргөтгөх боломж олгох ба PCIe Gen.3x16 үүрэнд виртуалчлалд
зориулан AMD Radeon™ R7 ба R9 серийн график кардыг GPU passthrough
зориулалтаар суулгаж, бусдад нь 40GbE сүлжээний
кард, 12Gb/s SAS HBA суулган REXP-1620U-RP ба REXP-1220U-RP загварын 12Gb/s SAS
нэмэлт дискийн төхөөрөмж холбож нийт 1PB багтаамжтай болгох, эсвэл PCIe SSD
NVMe суурилуулж кэш хурдасгах боломжтой. TDS-16489U нь IPMI-г дэмждэг ба арын
хэсэгт 4 ширхэг 2.5” диск нэмж SSD кэш хурдасгуур хийх бололцоотой. Өөр дээрээ
4 ширхэг 10GbE SFP+ үүртэй тул гүйцэтгэлийг оновчлон, бүтээмжийг нэмэгдүүлэх
боломжтой.
“TDS-16489U нь давхар серверт байх
виртуалчлалын болон хадгалах төхөөрөмжийн бүхий л шинэ технологиудыг агуулсан.
Виртуал болон өгөгдөл стэйшний хооронд “зочин” үйлдлийн систем, аппликэйш зэрэг
нь шууд 12Gb/s SAS холболтоор дамжин TDS-16489U -д хадгалагдах тул зай болон
зардал хэмнэдэг. Энэ нь хадгалах төхөөрөмжийн нийт өртгийг бууруулдаг. Double-Take
Availability-ын тусламжтайгаар системийн тасралтгүй ажиллагааг хангасан нөөц
виртуал машинууд үүсгэн, үндсэн төхөөрөмжийг богино хугацааны дотор орлон
ажиллахаар тохируулж, ослын дараа хариу арга хэмжээ авах (disaster recovery) ба
тасралтгүй ажиллагаа (high availability)–г хангах боломжтой.
QNAP виртуал стэйшн нь KVM (Kernel
Virtual Machine) дэд бүтцэд суурилсан ба Линукс цөм, GPU passthrough, виртуал
сэлгэгч, виртуал машины импорт, экспорт, snapshot, нөөцлөлт ба сэргээлт, SSD кэш хурдасгуур, шаталсан хадгалалт зэргийг
нэгтгэснээр TDS-16489U нь виртуал сэрверүүд үүсгэх төгс боломжийг бий болгоно. David Tsao “Том өгөгдлийг удирдах, шинжлэхэд зориулсан
Apache™ Hadoop® ба Apache Spark™ бүрдлүүд нь TDS-16489U -ы виртуал машинууд
дээр хялбар, хурдан ажиллах ба шатлалыг автоматаар зохицуулдаг Qtier технологи
нь Том өгөгдөл тооцооллол, өгөгдөл хадгалалтын үр өгөөжийг нэмэгдүүлдэг” гэж
нэмж хэлсэн байна.
TDS-16489U-д QTS үйлдлийн системийн
сүүлийн 4.2 хувилбарыг суулгасан. Хэрэглэгч виртуал стэйшинд олон төрлийн Windows®/Linux®/UNIX®/Android™
-д суурилсан виртуал машин үүсгэн, аппликэйшнүүдийг ажиллуулах боломжтой бол
хадгалах стэйшинд LXC and Docker® lightweight виртуаль технологи ашиглан Docker
Hub Registry® -аас аппликэйш татаж ашиглах, NAS дээр олон тусдаа линукс машин
үүсгэх боломжтой. Хадгалах төхөөрөмжийг VMware®, Microsoft® ба Citrix®
виртуалчлалын шийдлийн алинаас ч удирдах боломжтой. Мөн TDS-16489U нь DataCore™ SANsymphony™-V технологид
нийцдэг.
TDS-16489U нь байгууллагууд өөрийн
хэрэгцээнд зориулан өндөр нууцлалтай үүлэн тооцооллын систем үүсгэх олон төрлийн
аппликэйшнүүдтэй. Windows, Mac®, ба Linux/UNIX үйлдлийн систем бүхий олон тооны
хэрэглэгчдийн хооронд өгөгдөл дамжуулах, төвлөрсөн хадгалах систем болгох
боломжтой. Windows AD, LDAP directory сервис ба Windows ACL-ыг ашиглан хандах
эрхийг нарийвчлалтай тохируулах Windows домэйн контроллер, Windows ба Mac-ын
уян хатан нөөцлөх шийдэл, RTRR, rsync, үүлэн нөөц хадгалалтыг дэмжих ослын
дараах сэргээлтийн шийдэлд ашиглах боломжтой.
QNAP ийн бүтээгдэхүүнүүд нь
ажлын бүтээмж нэмэгдүүлдэг олон аппликейш байдаг. Жишээ нь
- QPulse™- тухайн
сүлжээн дэх компьютер, клент зэрэг сүлжээнд холбогддог төхөөрөмжүүдийг хайх,
удирдах, серверийг алсаас удирдах төвлөрсөн шийдэл,
- QPulse™ - сүлжээнд холбогдсон бүх сервер, компьютер, thin
client төхөөрөмжүүдийг хайх, хянах, удирдах, серверийг алсаас удирдах төвлөрсөн
шийдэл
- Q’center - олон QNAP NAS төхөөрөмжийг нэгтгэн удирдах
- Qsync - платфрм хоорондын файл дамжуулалтыг хялбарчлан багийн ажиллагааг дээшлүүлэх
- Q’center - олон QNAP NAS төхөөрөмжийг нэгтгэн удирдах
- Qsync - платфрм хоорондын файл дамжуулалтыг хялбарчлан багийн ажиллагааг дээшлүүлэх
- Gmail Backup - компаний болон хэрэглэгчийн цахим
шууданг NAS төхөөрөмжид төвлөрүүлэн нөөцлөх
Техникийн үзүүлэлтүүд
TDS-16489U: 16-bay, 3U rackmount unit;
2 x Intel® Xeon® E5-2600 v3 Family processor (with 4-core, 6-core and 8-core
configurations), 64GB~1TB DDR4 2133MHz RDIMM/LRDIMM RAM (16 DIMM); 4 x SFP+
10GbE ports; hot-swappable 16 x 3.5” SAS (12Gbps/6Gbps)/SATA (6Gbps/3Gbps) HDD
or 2.5” SAS/SATA SSD, and 4 x 2.5” SAS (12Gbps) SSD or SAS/SATA (6Gbps/3Gbps)
SSD; 4 x PCle slots; 4 x USB 3.0 port
QNAP-ийн тухай
QNAP системс компанийн
QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “ Чанартай, ухаалаг
төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS
(Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын бичлэг хадгалагч
NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP
нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи,
загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ
хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод
төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд
тасралтгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг
No comments:
Post a Comment