Sunday, March 6, 2016

QNAP хайлтын системийн шинэчилсэн Qsirch 2.1 хувилбараа гаргалаа

Тайван, Тайпей, 2016.03.07. QNAP® Системс компани, NAS төхөөрөмжийн хайлтын системийн шинэчилсэн Qsirch 2.1 хувилбар гаргаснаа зарлалаа. Тус хувилбар нь хайлтыг хурдан бөгөөд хялбар аргаар хийдэг Chrome™ Extension-Qsirch туслагчтай болсноороо өмнөх хувилбараас ялгаатай. Qsirch 2.1 нь хэрэглэгчид  Google Chrome™ ашиглан QNAP NAS д байгаа файлуудаас хайлт хийх боломж олгохоос гадна хайлтыг үр дүнтэй болгодог.

Qsirch туслагч нь хэрэглэгчдэд NAS төхөөрөмж болон Интернетээс нэгэн зэрэг хайлт хийх боломж олгодог бөгөөд ингэснээрээ хайлтын хамрах хүрээг өргөжүүлж, үр дүнг нэмэгдүүлдэг. Qsirch туслагч нь Google™ -ийн тусламжтайгаар NAS төхөөрөмж дээрх ижил түлхүүр үгүүдээр хайлтыг олон зэрэг хийж, үр дүнг хурдан гаргаж ирдэг. Үүнээс гадна Qsirch туслагч нь QNAP NAS болон Google™-д хийсэн хайлтын үр дүнг хамтад нь дэлгэцэнд харуулах тул үүнээс харьцуулалт хийх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Cherry Chen “Mанай судалгаа хөгжүүлэлтийг баг Qsirch-ийн туслагчийн тусламжтайгаар бүрэн текст (full-test) хайлтыг оновчлох, NAS –ийн хайлтын процессыг хялбарчлахыг зорьсон бөгөөд хайлтыг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Qsirch 2.1-т иж бүрэн шинэчлэл хийсэн.” гэж хэлсэн.

Боломж
Qsirch 2.1-ийг 2GB ба түүнээс дээш хэмжээний RAM-тай x86 загварын NAS төхөөрөмжийн хувьд ашиглах боломжтой. TS-531P NAS-ийн хувьд RAM-ийн хэмжээ 4GB-ээс багагүй байх шаардлагатай.  Qsirch туслагчийг эндээс татаж авна уу.

Тавигдах шаардлага
·         Системийн шаардлага : 2GB RAM-тай x86 загварууд, TS-531P загварын хувьд 4GB RAM тай байх шаардлагатай.
·         Firmware: QTS 4.2.0 (буюу түүний дараагийн хувилбарууд).
Qsirch- ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.qnap.com/solution/qsirch/en/ -аас авна уу.

QNAP-н тухай

QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг

No comments:

Post a Comment