Sunday, December 25, 2016

QNAP, Microsoft болон Paragon Software группийн хамтын ажиллагааны үр дүнд QNAP NAS exFAT драйвертай боллоо.


Тайван, Тайпей, 2016.12.21. QNAP® Системсээс Microsoft®, Paragon Software групптэй хамтран QNAP NAS –д зориулсан exFAT драйвер гаргаснаа мэдэгдсэн бөгөөд ингэснээр хэрэглэгч өгөгдлөө exFAT драйвер бүхий сторэйжэд хадгалах боломжтой боллоо.

exFAT файл систем нь уламжлалт FAT32 системтэй харьцуулахад SD карт,USB драйверын адил хурдтай, багтаамж сайтай, 16EB хүртэлх хэмжээтэй файл хадгалах боломжтой болно.

Уг хамтын ажиллагааны талаар Microsoft-ийн дэд ерөнхийлөгч Micky Minhas “4K эриний хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан, сүлжээнд холбогддог сторэйж (NAS)-ийн технологийн шийдэл дээр бид QNAP-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэсэн бол

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu  “FAT32 –н хязгаарлагдмал шинжийн улмаас exFAT файл системтэй SD карт болон бусад хадгалах төхөөрөмжүүдийн хэрэглээ улам түгээмэл болж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгч exFAT драйвер худалдан авч суурилуулахын оронд NAS  төхөөрөмжөө ашиглан exFAT суурьтай сторэйжэд өгөгдлөө хадгалах боломжтой болно” гэж онцолсон байна.

exFAT –ийг QNAP License Store  -оос 3.99 ам доллараар худалдан авах боломжтой.
Санамж: exFAT драйверыг хэрэглэхийн тулд QTS 4.3.0 (буюу түүнээс хойших ) үйлдлийн систем суулгах шаардлагатай. QTS 4.3.0 дэмжихгүй загваруудад exFAT драйверыг ашиглах боломжгүй. Мөн X10, X12, X20, X21, TS-269H гэх мэт үйлдвэрлэхээ больсон загварууд нь exFAT драйвер дэмжихгүй. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаас танилцана уу. https://www.qnap.com/solution/exfat_file_system/en/

Microsoft корпрацийн тухай
Microsoft (Nasdaq “MSFT” @microsoft) нь  mobile болон cloud технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхийн бүх хүн төрөлхтөн, бүх байгууллагуудад илүү ихийг хийж бүтээхэд нь туслах гэсэн эрхэм зорилготойгоор ажилладаг.

Paragon Software группийн тухай
Paragon Software групп нь динамик өсөлттэй зах зээлд хандсан, шинэлэн програм хангамж хөгжүүлэгч бөгөөд сторэйж, компьютер, сервер, сүлжээний удирдлага, өгөгдлийн аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг сторэйжийн зах зээлд нийлүүлдэг.1994 онд байгуулагдсан. АНУ, Герман, Япон, Польш, Орос, Хятад дахь салбар оффисуудаараа дамжуулан өөрийн шийдлүүдээ хэрэглэгчдэд  түгээдэг. Paragon Software групп нь Cisco, Dell, HP, Western Digital, ASUS, Seagate, Toshiba, LG Electronics, Logitech, Buffalo, Acer, EMC, Siemens, Lenovo, Microsoft, Motorola, Nokia зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудад технологи нийлүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй компанийн www.paragon-software.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

Monday, December 19, 2016

QNAP-ийн Quad-core TS-831X шинэ NAS: 1.7 GHz CPU-тэй, 4GB RAM-ийн сонголттой.

Тайван, Тайпей.2016.12.19. QNAP® системсээс quad-core 1.7 GHz процессортой, 8ш хатуу диксийн үүртэй, зардал хэмнэх, хэрэглэгчийн өдөр тутам хийдэг ажлыг хялбарчлах замаар бүтээмжтэй ажиллахад нь туслах TS-831X шинэ NAS бүтээснээ зарлалаа. TS-831X NAS–ийн стандарт загвар нь 8GB, 16GB RAM-гаас гадна төсвийн хувьд хэмнэлттэй шийдэл хайж буй хэрэглэгчид 4GB RAM-тай TS-831X-4G загварыг сонгох боломжтой боллоо.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “TS-831X нь маш сайн өрсөлдөхүйц үзүүлэлттэй бөгөөд built-in 10GbE-ийн порттой, контэйнер бүхий аппликэйнтэй, SSD кэйштэй, жижиг дунд хэмжээний байгууллагуудад тохирсон. TS-831X-4G загвар нь хямд шийдэл хайж буй хэрэглэгчдэд сторэйжийн хэмжээг багасгалгүй, TS-831X NAS-ийн бүх функцүүдийг ашиглах боломж олгож байна.” гэжээ

TS-831X нь Amazon, Annapurna лаб-ийн Alpine AL-314 quad-core 1.7 GHz ARM® Cortex-A15 процессортой, (16GB хүртэл өргөтгөх боломжтой), 4GB/8GB/16GB DDR3 RAM-тай, шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, SSD кэйштэй, өндөр хурдны сүлжээ дэмжих 2ш built-in 10GbE SFP+ порттой, шаардлагатай тохиолдолд 10GbE, 1GbE-ийн сүлжээний адаптерууд нэмж суурилуулах PCIe өргөтгөл слоттой. Container Station нь хэрэглэгчдэд Internet of Things (IoT) аппликэйшн хөгжүүлэх нэмэлт боломжуудыг олгоно. VJBOD функцийн тусламжтайгаар бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг өтгөтгөх боломжтой. 8ш хатуу дискийн үүртэй TS-831X NAS-ийг өртгөтгөл төхөөрөмжтэй холбон драйверийн тоог 24 хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мөн тус төхөөрөмж нь өгөгдөл нөөцлөх, сэргээх, private cloud үүсгэх гэх мэт бизнесийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнүүдийг хангана.

Техникийн үзүүлэлт

l   TS-831X-4G: 4GB DDR3 RAM (4GB x1)
l   TS-831X-8G: 8GB DDR3 RAM (8GB x1)
l   TS-831X-16G: 16GB DDR3 RAM (8GB x2)

8ш хатуу диксийн үүртэй, tower загвар; an Amazon компани, Annapurna лаб-н Alpine AL-314 1.7 GHz quad-core процессортой, RAID 0/1/5/6/10 дэмждэг, шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD буюу SSD; 2 x 10 Gigabit SFP+ порт, 2 x Gigabit RJ45 порт; 1 x PCIe 2.0 (x2) слот; 3 x USB 3.0 порттой.

1.7 GHz процессортой TS-831X NAS төхөөрөмжийг худалдан авах боломжтой бөгөөд QNAP –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

Wednesday, December 14, 2016

QNAP, Platform9 хамтран OpenStack –т суурилсан хабрид клауд (hybrid cloud) шийдлийг нэвтрүүлнэ.

Тайван, Тайпей, 2016.12.12.  QNAP® системсээс OpenStack орчинд ашиглахад хялбар, хүчирхэг хабрид клауд  шийдлийг Platform9 –тэй хамтран QNAP NAS ашиглан нэвтрүүлэхээр шийдсэнийг зарлалаа. Platform9-ийн “Удирдлагатай OpenStack” шийдэл нь OpenStack хэрэглэгчдэд QNAP NAS-ийг маш найдвартай, on-premises сторэйж ашиглах боломж олгох болно.
Байгууллагууд, OpenStack хэрэглэн энгийн болон хабрид клауд орчинд тооцоолох системийн ачааллыг удирдахын үнэ цэнийг ойлгох болсон энэ үед QNAP болон бидний хамтын ажиллагаа нь  эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн илүү сайн OpenStack-as-a-service –ийг хэрэглэгчдэд санал болгох боломж олгох болно” гэж Platform9-ийн дэд захирал Adam Ulfers хэлсэн байна.

QNAP, Platform9-ийн хамтарсан шийдэл нь маш сонирхолтой юм. Дан OpenStack орчинд суурилуулалт, зүгшрүүлэлт, өөрчлөлт хийх хэцүү, хугацаа их шаарддаг бол Platform9-ийн OpenStack-as-a-service-т зориулсан QNAP Cinder  тохиргоо нь OpenStack –ийг шууд хэрэглээний орчинд хялбар суурилуулах боломж олгоно. Бизнес эрхлэгчид өгөгдлөө on-premises сторэйж суурилуулсан QNAP сторэйжид хадгалж, дэд бүтцээ Platform9-ийн тусламжтайгаар удирдах боломжтой хэмээн QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang хэлсэн байна.

OpenStack –ийн удирдлагад Platform9 –ийг хэрэглэх нь

Байгууллагууд хабрид клауд шийдэл нэвтрүүлэхдээ аюулгүй байдлыг хангасан, зардал хэмнэх, уян хатан OpenStack–ийг мэдээллийн технологийн дэд бүтцэдээ ашиглах нь нэмэгдэж байна. Platform9’-ийн OpenStack-as-a-service шийдэл нь энгийн, нээлттэй бөгөөд том байгууллагад ч тохирох боломжуудтай, хялбархан суурилуулах учир байгууллагууд өөрийн OpenStack орчинд  QNAP NAS-ийг өгөгдөл блоклон хадгалах төхөөрөмжийн төвшинд хялбархан тохируулах боломжтой боллоо.

QNAP NAS нь OpenStack сторэйж болох нь

Platform9-д буй QNAP Cinder тохиргоог ашиглан хэрэглэгчид өгөгдөл блоклон хадгалах төхөөрөмжийг Platform9-ийн орчинд автоматаар тохируулах боломжтой боллоо. Суурилуулалтыг хялбарчилснаар хэрэглэгчийн тооцоолох төхөөрөмжүүд QNAP  Enterprise ZFS NAS (тасралтгүй ажиллагааг хангах идэвхтэй-идэвхтэй ангиллын контроллертой, снэпшот, өгөгдөл давхардлыг багасгах, өгөгдөл шахаж хадгалах боломжуудтай том байгууллагад зориулсан хадгалах төхөөрөмж) болон бизнес ангиллын NAS төхөөрөмжүүдэд байгаа сул зайг ашиглах боломж бүрдэнэ.

Шийдлийг дэмжих QNAP NAS төхөөрөмжүүд

Enterprise ZFS NAS ба TES-x85U серийн төхөөрөмжийг Platform9-ийн OpenStack –д суурилсан шийдлийг дэмжинэ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.

Platform9-ийн тухай
Platform9 нь байгууллагуудад олон платформ холбосон клауд дэд бүтцээ хялбар аргаар удирдахад нь зориулагдсан нээлттэй эхийн as-a-service үйлчилгээ үзүүлдэг. Өмнөх үеийн болон  өөрөө нэвтрүүлэх (do-it-yourself) шийдлүүдээс ялгаатай нь Platform9-ийн клауд дэд бүтцийн удирдлагын OpenStack ба Kubernetes шийдэл нь бусдаас шилдэг, цаг болон зардал хэмнэсэн, үнэ цэнийг бий болгох, нэг нийлүүлэгчээс хамаарах хамаарлыг байхгүй болгосонд оршино. Platform9 нь мэдээллийн системийн суурилуулалт болон удирдлагын ажлын боломжит хэсгүүдийг автоматжуулж,  байгууллагын мэдээллийн технологийн албыг үндсэн ажилдаа голлон анхаарах боломж олгодог. Box, Blue Cross Blue Shield, PlayStation  болон бусад хэрэглэгч компаниуд OpenStack шийдлийг 99 хувиас илүү амжилттай хэрэгжүүлсэн. Өмнө нь VMware –д ажиллаж байсан инженерүүд 2013 онд Platform9 –ийг байгуулсан ба тэднийг Menlo Ventures, Redpoint дэмжин ажилладаг.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл



Sunday, December 11, 2016

QNAP, ElephantDrive хамтран QNAP NAS-д зориулсан нөөцлөлтийн нэгдсэн шийдэл боловсрууллаа.


Тайван, Тайпей. 2016.12.09. QNAP® Системс нь NAS төхөөрөмжид зориулсан cloud backup шийдлийн үйлчилгээ үзүүлэгч ElephantDrive-тай хамтран  QNAP NAS төхөөрөмжид зориулсан, найдвартай, хямд, cloud backup шийдэл боловсруулахаар ажиллагааг эхэллээ. 64-bit-н QNAP NAS төхөөрөмжид зориулсан уг шийдэл нь ElephantDrive-ийн сторэйж шийдлийн QNAP төхөөрөмжүүдтэй нэгтгэсэн, мөн cloud backup шийдлээ хаанаас ч удирдах боломжтой байх болно.

Өгөгдөл хадгалалтын найдвартай байдлыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд хурдан, найдвартай байдлыг хангасан шийдлээс гадна болон ашиглахад хялбар, ElephantDrive-ийн cloud storage-тай нэгтгэсэн QNAP NAS шийдлийг бас хослуулан хэрэглэх боломжтой болно. Энэ цор ганц шийдэл нь NAS төхөөрөмжөөс локал болон клауд сторэйжийг нэгтгэсэн сторэйж рүү өгөгдлийн шууд нөөцлөнө.  ElephantDrive нь өгөгдөл архивлах, хувилбартайгаа хадгалахаас гадна түүн руу хэзээ ч хаанаас ч хандах боломжтой.

ElephantDrive –ийн гүйцэтгэх захирал Michael Fisher “Бид  QNAP –ийн хамгийн сүүлийн үеийн  загваруудыг өргөжүүлэн, хэрэглэгчдэд өндөр хүчин чадалтай, боломжийн үнэтэй шийдэл санал болгохоор  хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Бид Клауд болон бодит сторэйжийн шийдлийн зах зээлийг цаашид хамтдаа хөгжүүлэх болно. Үргэлж шинэ бүтээгдэхүүн, технологи санаачилж байдаг QNAP-ийн авьяаслаг баг хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэжээ.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “ElephantDrive нь QNAP NAS хэрэглэгчдэд өгөгдлөө найдвартай хамгаалах хамгийн сайн сонголт бөгөөд бид цаашид нөөцлөлтийн шийдлийг сайжруулах, QNAP NAS хэрэглэгчдэд олон шинэ боломж олгохын төлөө ElephantDrive-тай хамтран ажиллах болно” гэжээ.

QNAP –ийн хэрэглэгчид ElephantDrive-ийн нөөцлөлтийн шийдлийг 30 хоног үнэгүй хэрэглэх боломжтойгоос гадна 1,000 GB-ийн сторэйжийг сард 9.95 ам долларын төлбөртэйгээр хэрэглэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй  http://home.elephantdrive.com/welcome/qnap-cloudfs/ холбоосоос танилцана уу.
ElephantDrive аппликшийг QTS App Center https://www.qnap.com/en/app_center/-ээс –ээс татан авч ашиглах боломжтой.

ElephantDrive-ийн тухай
ElephantDrive нь хувь хүн байгууллага өгөгдлөө хадгалах, хамгаалахад зориулагдсан ашиглахад хялбар, энгийн мэт боловч хүчирхэг хэрэгслийг зах зээлд нийлүүлэгч болно. Бид “жирийн хүмүүс энтерпрайз ангиллийн өгөгдөл нөөцлөлтийн шийдэлд сэтгэл ханамжтай байдаг” гэж боддог. Өгөгдлийн удирдлагын тухай асуудал урьд нь зөвхөн том байгууллагуудын хэмжээнд яригддаг байсан бол Веб суурьтай шийдэл гарсанаар энэ нь  хүн бүрт хүртээмжтэй болсон. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.elephantdrive.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

Thursday, December 8, 2016

QNAP VMware Horizon View ашиглан 500 виртуал десктоп (VDI) ажиллуулах бүрэн флэш шийдэл танилцууллаа.



Тайван, Тайпэй, 2016 оны 12 сарын 9. QNAP®  Cистемсээс  “VMware
Horizon View ашиглан 500 виртуал десктоп ажиллуулах бүрэн флэш шийдэл”-ийн гүйцэтгэлийг Login VSI  ашиглан шалгасан тухай зөвлөмж гаргаснаа мэдээллээ. Уг зөвлөмжид QNAP ES1640dc ашиглан 500 виртуал десктоп ажиллуулсан туршилтын дүн, строрэйжийн архитектурыг нарийвчлан тайлбарласан тайлбар болон нөөц их шаарддаг VDI шийдэл нэвтрүүлэхээр сонирхож буй байгууллагуудад зориулсан системийг төлөвлөх гарын авлага зэрэг багтсан байна.

Энэхүү зөвлөмж нь байгууллагууд VDI шийдлийг амжилттай нэвтрүүлэхэд бүтээмжид суурилсан бүтэцтэй QNAP Enterprise ZFS NAS –ыг хэрхэн оновчтой ашиглах тухай хэрэгтэй мэдээлэл агуулсан ба түүний бараг тасралтгүй ажиллагаа нь нь бизнесийг амжилттай явуулах МТ-ийн суурь болж чадна хэмээн QNAP –ын бүтээгдэхүүн хариуцсан менежер Waterball Liu хэлсэн байна.

Туршилтад hypervisor сервертэй 10Gbps iSCSI холболтоор холбогдсон, нэг бүлэг болгосон SSD дискүүдтэй QNAP ES1640dc төхөөрөмж ашигласан ба VMware Horizon View 6 программаар VDI-үүдийг хувилан үүсгэв. 500 виртуал десктопыг нэгэн зэрэг үүсгэхэд, асаах ажлыг Enterprise ZFS NAS-ийн нэг контроллер гүйцэтгэсэн бөгөөд 500 виртуал десктоп үүсгэхэд 1 цаг, бүгдийг асаахад 7 хүрэхгүй минут зарцуулсан байна. ZFS-д суурилсан үйлдлийн системийн thin provisioning, overprovisioning, өгөгдөл шахаж хадгалах, өгөгдөл давхардлыг арилгах боломжуудын ачаар зайг 99% хүртэл хэмнэж нийтдээ хадгалах төхөөрөмжийн 290Гб багтаамж хэрэглэжээ.

QNAP Enterprise ZFS NAS –ийн VDI шийдлийн давуу тал болон онцлогийг зөвлөмжид дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

l   ZFS: Enterprise төвшний сторэйжийн гүйцэтгэдэг багтаамж өргөтгөх, сторэйжийг уян хатан байдлаар бүлэглэх, их хурдтай SSD кэш, бараг хязгааргүй snapshot ба клон, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдлийг шахаж хадгалах, thin provisioning зэрэг функцүүдийг дэмждэг.
l   Хос контроллертой: VDI шийдлийн туршилтын үед нэг контроллер нь 500 виртуал машиныг ажиллуулж нөгөө контроллер нь VMware® vSphere ба Horizon View дэд бүтцийн виртуал серверүүдийг ажиллуулдаг болох нь харагдсан.
l   Бүрэн флэш шийдэл: VDI зэрэг их бүтээмж шаардсан аппликэйшнүүдийг бүрэн дэмжинэ. Мөн хэрэглэгчдийн хэрэглээний төрлөөс үл хамааран системийн саатал, тасралтгүй ажиллагааг бүрэн хангана.
l   Өгөгдлийг багасгах: Өгөгдөл давхардлыг блокийн төвшинд арилгах, өгөгдлийг шахаж хадгалах функцүүд нь сторэйж ашиглалтыг оновчлон, бага зайд их өгөгдөл хадгалах боломж олгоно.
l   Өгөгдөл хамгаалах: ZFS нь өгөгдөл алдахаас сэргийлж өгөгдлийг бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг бөгөөд алдаа залруулах хяналтын кодыг хэрэглэдэг.
l   Кэш хурдасгуур: чухал өгөгдлийг NVRAM ба mSATA SSD модульд хадгалснаар их ачаалалтай уншиж бичих үйлдлийг хурдтай гүйцэтгэнэ.
l   VAAI дэмжих: VAAI нь ESXi серверүүдийн ачааллыг багасгах замаар тооцоолох чадал болон виртуал машинуудад зориулан бүтээмжийг нэмэгдүүлдэг.
l   Нэгдсэн хадгалах төхөөрөмж: Блок болон файл төрлийн өгөгдөл хадгалах боломжтой (iSCSI LUN, Shared Folders).
Зөвлөмжтэй танилцахыг хүсвэл доорх холбоосоор орж татна уу
“QNAP: All-flash Solution for 500 VDI seats with VMware Horizon View”: https://www.loginvsi.com/resources/benchmark-reports

QNAP Enterprise ZFS NAS –ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос авна уу

Login VSI-ийн тухай

Login VSI нь виртуал десктоп болон серверийн орчинд өндөр бүтээмжтэй ажиллахад зориулагдсан. Байгууллагын Мэдээллийн технологийн алба VSI шийдэл нэвтpүүлэх үйл ажиллgгааг төлөвлөхөөс эхлээд нэвтрүүлэх, удирдах, өөрчлөлт хийх бүх үе шатуудад Login VSI бүтээгдэхүүнийг ашиглан өндөр бүтээмжтэй, тасралтгүй, тогтвортой ажиллагаатай, хэрэглэгчид чиглэсэн шийдлийг нэвтрүүлэх боломжтой. Виртуалчлалын шийдэл нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч том байгууллагууд уг бүтээгдэхүүнийг ашиглан бүтээмжийг хэмждэг. Login VSI –ийг нь тохируулахад хялбар, VMware Horizon, Citrix XenDesktop and XenApp, Microsoft Remote Desktop Services (Terminal Services) болон бусад Windows суурьтай виртуал десктопын шийдлүүдийг дэмждэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.loginvsi.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл

Tuesday, December 6, 2016

QNAP NAS төхөөрөмжийн шинэчлэгдсэн QTS 4.3 Beta үйлдлийн систем нь ухаалаг Qtier технологи, Qfiling, малти медиа аппликэйш зэрэг шинэ боломжуудаар баяжигдлаа.


Тайван, Тайпей, 2016.12.02. QNAP® системс NAS төхөөрөмжийн үйлдлийн системийн шинэчилсэн QTS 4.3 beta хувилбарыг гаргаснаа зарлалаа. QTS 4.3 ухаалаг үйлдлийн систем нь оновчтой зохион байгуулалт бүхий хэрэглэгчийн интерфейстэй, олон тооны аппликэйшнтэй тул хэрэглэгчдэд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломж олгодог.
QNAP –ийн ерөнхий менежер Meiji Chang, “Ухаалаг гэсэн тодотголтой QTS 4.3 систем нь хувь хүн болон бизнесийн байгууллагад бүтээмжээ нэмэгдүүлэх замаар өрсөлдөх давуу талыг бий болгодог. QTS 4.3 нь өдөр тутмын ажиллагааг хялбарчлан, баг хамт олны ажиллагааг нэмэгдүүлдэг” гэж онцолжээ.
QTS 4.3 нь дараах онцлогуудтай:
·  Нөөц ашиглалтын төлөв байдлыг харуулна: 
Сторэйж ашиглалтын тухай мэдээллийг графикаар харуулдаг, тусгай зориулалтын Resource Monitor аппликэйшнтэй. Мөн нөөцийг оновчтой ашиглахад шаардлагатай анализ, шинжилгээ хийнэ.
·  Ухаалаг Qtier™ 2.0: 
Qtier технологи нь QNAP NAS-д хүчирхэг давуу талыг бий болгодог. Тус технологи нь зөвхөн QNAP NAS-д зооиулагдсан auto tiering үүсгэж өгөгдлийг SSD, SAS, NL-SAS / SATA драйверүүд хамгийн оновчтой байдлаар хадгалах ажлыг зохион байгуулдаг. Мөн Qtier 2.0 нь NAS ашиглалт, системийн гүйцэтгэл,  өгөгдөл оновчтой байршуулах хамгийн тохиромжтой цагийг тодорхойлох гэм мэт тооцоолол хийнэ.
·  Network & Virtual Switch ашиглан сүлжээ ашиглалтын нэмэгдүүлнэ: 
NAS болон виртуал машинууд нь нэг LAN порт ашиглахаас гадна Network & Virtual Switch нь VM, container хооронд  өгөгдөл дамжуулдаг. Мөн T2E хөрвүүлэгч (Thunderbolt™, Ethernet сүлжээг холбогч), Thunderbolt virtual switch NAT cервистэй тул QNAP Thunderbolt NAS-д Thunderbolt төхөөрөмжүүд холбох боломжтой.
·  Жижиг дунд хэмжээний байгууллага өгөгдөл нөөцлөлт:  QTS 4.3  нь жижиг, дунд хэмжээний байгууллага ашигладаг сүүлийн үеийн macOS Sierra  үйлдлийн системийг дэмждэг.
·  Файл зохион байгуулалтыг хялбарчлах Qfiling:  Qfiling нь файл ангилах зэрэг файл зохион байгуулалттай холбоотой ажлыг урьдчилан бэлтгэсэн хуваарийн дагуу автотамаар гүйцэтгэнэ.
·  Алсын холболт үүсгэх:  QNAP NAS болон public cloud сервисийн хооронд файл дамжуулах, харах боломжтой.  Алсад байгаа NAS локал NAS-уудын хооронд FTP, CIFS/SMB, WebDAV холболт үүсгэн. Үүнээс гадна Google Drive™, Dropbox®, Microsoft® OneDrive®, Box®, Yandex® Disk, Amazon® Drive зэрэг олон төрлийн клауд сервесийг дэмждэг.
·  Малти медиа өгөгдөлтэй ажиллах:  Photo Station нь exFAT-ийг дэмждэг, баруун товч дарж хуулбар үүсэхийг хаасан, Music Station нь шинэ Spotlight горим нэмнэ, ухаалаг playlist үүсгэнэ. Video Station нь видео тоглуулагч шугатам tag буюу ялгах тэмдэг тавина, audio track хооронд шилжилт хийнэ. TMDb гэх мэт онлайн сангаас видео өгөгдөл татна.  Download Station нь BT хайлтын системтэй интеграцилагдсан.
·  Бүтээмж дээшлүүхэд ашиглах аппликэйшнүүд:  QmailAgent-ийн тусламжтайгаар мэйл акантуудыг нэр дор төвлөрүүлэх боломжтой бөгөөд ингэснээр тэдгээрийг нэг интерфэйсээр удирдах боломжтой болно. Мөн NAS дээрх мэйлүүдийг нөөцөлнө. Мөн мэйлээр илгээж буй файлын хэмжээ хэтрэх асуудлыг "SmartShare"-тусламжтайгаар шийдэх боломжтой. Qcontactz ашиглан Google® accounts, CSV, vCard 3.0 files гэх мэт өөр өөр төхөөрөмж, платформ дээрх холбоо барих хаягийн мэдээллийг нэгтгэн, төвлөрүүлэх боломжтой.  QButton нь хэрэглэгчдэд QNAP NAS –ийг алсаас удирдах боломж олгодог.
Qsync нь автоматаар синхрнизац хийнэ. Эдгээрээс гадна QTS App Center-т байгаа олон хэрэгтэй, сонирхолтой аппликэйшнүүдээс хэрэглэглэг сонгон авч ашиглах боломжтой. Хэрэглэгч QTS App Center –ээс өөр олон төрлийн апплиэйшн татан авч ашиглах боломжтой.
QTS 4.3 үйлдлийн системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/qts/4.3/en/index.php холбоосноос танилцана уу.
Дараах QNAP NAS загварууд QTS 4.3 Beta хувилбарыг дэмжинэ.
·  24ш дискийн үүртэй: SS-EC2479U-SAS-RP, TVS-EC2480U-SAS-RP, TS-EC2480U-RP
·  18 ш дискийн үүртэй: SS-EC1879U-SAS-RP
·  16 ш дискийн үүртэй: TS-EC1679U-SAS-RP, TS-EC1679U-RP, TS-1679U-RP, TVS-EC1680U-SAS-RP, TS-EC1680U-RP, TDS-16489U
·  15 ш дискийн үүртэй: TVS-EC1580MU-SAS-RP
·  12 ш дискийн үүртэй: SS-EC1279U-SAS-RP, TS-1269U-RP, TS-1270U-RP, TS-EC1279U-SAS-RP, TS-EC1279U-RP, TS-1279U-RP, TS-1253U-RP, TS-1253U, TVS-EC1280U-SAS-RP, TS-EC1280U-RP, TVS-1271U-RP, TVS-1282, TS-1263U-RP, TS-1263U
·  10 ш дискийн үүртэй TS-1079 Pro, TVS-EC1080+, TVS-EC1080, TS-EC1080 Pro
·  8 ш дискийн үүртэй: TS-869L, TS-869 Pro, TS-869U-RP, TVS-870, TVS-882, TS-870, TS-870 Pro, TS-870U-RP, TS-879 Pro, TS-EC879U-RP, TS-879U-RP, TS-851, TS-853 Pro, TS-853S Pro (SS-853 Pro), TS-853U-RP, TS-853U, TVS-EC880, TS-EC880 Pro, TS-EC880U-RP, TVS-863+, TVS-863, TVS-871, TVS-871U-RP, TS-853A, TS-863U-RP, TS-863U, TVS-871T
·  6 ш дискийн үүртэйTS-669L, TS-669 Pro, TVS-670, TVS-682, TS-670, TS-670 Pro, TS-651, TS-653 Pro, TVS-663, TVS-671, TS-653A
·  5 ш дискийн үүртэйTS-563, TS-569L, TS-569 Pro
·  4 ш дискийн үүртэй: IS-400 Pro, TS-469L, TS-469 Pro, TS-469U-SP, TS-469U-RP, TVS-470, TS-470, TS-470 Pro, TS-470U-SP, TS-470U-RP, TS-451A, TS-451S, TS-451, TS-451U, TS-453mini, TS-453 Pro, TS-453S Pro (SS-453 Pro), TS-453U-RP, TS-453U, TVS-463, TVS-471, TVS-471U, TVS-471U-RP, TS-451+, IS-453S, TBS-453A, TS-453A, TS-463U-RP, TS-463U
·  2 ш дискийн үүртэйHS-251, TS-269L, TS-269 Pro, TS-251C, TS-251, TS-251A, TS-253 Pro, HS-251+, TS-251+, TS-253A
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих мэдээлэл