Thursday, April 27, 2017

QNAP-аас хувийн сүлжээнд алсаас хандах Browser Station аппликэйшн бүтээснээ танилцуулж байна.



Тайван, Тайпей, 2017.04.19. QNAP® Системсээс  QNAP NAS дээр виртуал браузер үүсгэдэг Browser Station аппликэйшний вета хувилбарыг бүтээснээ зарлаж байна. Ингэснээр тухай LAN сүлжээн дэх QNAP NAS руу алсаас хандахын тулд VPN сүлжээний тохиргоо хийх шаардлагагүй болохоос гадна энэ нь хамгаалагдсан өгөгдөлд алсаас хандах, түүнийг веб интерфейсээр харуулах хамгийн хялбар бөгөөд, аюулгүй арга болж байгаа юм.  

QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Christine Wang, “Browser Station нь томилолтоор ажилладаг, эсвэл ажлаа гэрээсээ хийдэг хүмүүст их хэрэгтэй. Тус аппликэйшийг ашигласнаар хэрэглэгч ажил дээрх өгөгдөлд алсаас хандахын тулд proxy эсвэл VPN сүлжээ үүсгэх шаардлагагүйгээр LAN сүлжээ ашиглана хөдөлгөөнт болон бусад төхөөрөмжөөс хандах, мөн NAS дах өгөгдлийг татан авах боломжтой” хэмээн Browser Station –ийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн байна.

Хэрэглэгч Browser Station-ний удирдлагын интерфейсийг ашиглан виртуал браузерүүдээ хялбархан удирдах боломжтойгоос гадна VPN хамгаалалт бүхий шифрлэсэн хандалтыг ашиглан, IP блокийн нэвтрэн, компанийн сервер гэх мэт эрхийн хязгаарлалт бүхий өгөгдөлд алсаас хандах боломжтой.

Browser Station-ний бусад онцлогуудаас дурдвал; хэрэглэгч NAS дээр, татаж авсан файлуудаа байршуулах дундын фолдер тодорхойлох боломжтой; хэрэглэгч QNAP Qfinder суулган тухайн LAN сүлжээнд байгаа QNAP NAS –г хурдан олох боломжтой; Browser Station нь нээлттэй байгаа таб, bookmark, browsing history зэргийг агуулсан браузерын төлөв байдлын мэдээллийг хадгална.

Боломж

Browser Station Beta –г QTS App Center-с татан авч ашиглах боломжтой.

Системийн шаардлага:
1. QNAP NAS –н санах ой/ RAM 4GB-аас доошгүй байх, үйлдлийн систем QTS 4.2.2 (буюу түүнээс хойших) хувилбар байх;
2. Browser Station-ийг ашиглахын тулд Container Station нь v1.7.2224 (буюу түүнээс хойших) хувилбар байх;
3. Дараах загварын QNAP NAS байх: TS-x53U, TS-x53A, TS-x53, TS-x53B, TS-453Bmini, TVS-x63+, TVS-x63, TS-x63U, TS-x70, TS-x69, TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TVS-x82T, TVS-x82ST, TES-x85U, TDS-16489U

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000


Tuesday, April 25, 2017

QNAP системсийн гаргасан Qfiling шинэ аппликэйшн: Файл зохион байгуулах ажлыг автоматаар хийж гүйцэтгэнэ, бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч.

Тайван, Тапей. 2017.04. 26 QNAP® системсээс файл зохион байгуулах ажлыг автоматаар гүйцэтгэдэг, хэрэглэгчид бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслагч  Qfiling v1.0 аппликэйн бүтээснээ зарлалаа. Тус аппликэйш нь хэрэглэгчид өдөр тутамд хэрэглэгддэг олон тооны файлаа хоромхон зуур цэгцэлж, цагаа хэмнэхэд нь туслах болно.

Qfiling нь ашиглахад амархан, олон тооны хавтсуудад тарсан файлуудыг цэгцлэхэд ердөө 5 алхам хийнэ. Хэрэглэгч эхлээд файлын ангиллаа тодорхойлно. (жишээ нь: зураг, дуу, видео, бичиг баримт гэх мэт) Дараа нь тухайн ангилалд ямар файл хамрагдах нөхцлийг тодорхойлно. Үүний дараа файл цэгцлэх ажил хийгдэж байх хуваариа тодорхойлно. Байнга ашиглагдах нөцлүүдлийг “Recipe” функц ашиглан хадгална. Эцэст нь зөвхөн ганц товч дарахад л даалгавар автоматаар биелэнэ.

QNAP-ын бүтээгдэхүүн хариуцсан менежер Nina Ni “Qfiling нь бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системтэй хоршиж ажилладаг тул энэ нь түүнд файл ангилах, цэгцлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд нь том дэмжлэг болдог. QNAP NAS-ийн хэрэглээ зөвхөн өгөгдөл хадгалах сторэйжээр хязгаарлагдахгүй, хэрэглэгчид файл ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь туслагч болно ” гэж онцолсон байна.

Qfiling –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу https://www.qnap.com/solution/qfiling/en/.

Боломж
Qfiling v1.0 –ийг QTS App Center-ээс татаж авч суулгах боломжтой.

Системийн шаардлага: Qsirch суулгасан байх; TAS цувралаас бусад бүх QNAP NAS төхөөрөмжүүд нь 2GB ба түүнээс дээш санах ой (RAM)-той, QTS 4.3.0 (буюу түүнээс хойших) хувилбарын үйлдлийн системтэй байдаг. NAS төхөөрөмжийн санах ойн хэмжээ 4GB ба түүнээс байх нь хамгийн тохиромжтой хэрэглээ болно.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Monday, April 24, 2017

QNAP –ийн Quad-core TS-x53B цуврал шинэ NAS: USB-C QuickAccess порттой, 10GbE, M.2 SSD, USB 3.1 10Gbps –н карт суурилуулах PCIe өргөтгөл слоттой.


Тайван, Тайпей, 2017.04.24. SMB болон SOHO хэрэглэгчдийн олон үйлдэлтэй, өндөр хүчин чадалтай төхөөрөмж хэрэглэх болсон хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн QNAP® системээс PCIe өргөтгөл слоттой TS-x53B шинэ NAS цуврал бүтээснээ зарлаж байна. Тус цуврал нь 2,4,6 дискийн үүртэй гэсэн гурван загвараас бүрдэнэ.

TS-x53B цуврал нь 14nm Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессор, (8GB хүртэл өргөтгөх боломжтой) dual-channel 4GB/8GB DDR3L RAM, SATA 6Gb/s драйвер, 2ш Gigabit LAN порттой. Өгөгдлийг 224 MB/s хүртэлх хурдаар уншиж бичнэ, AES-NI шифрлэлт хурдасгагчтай.

PCIe слот нь QNAP-ийн шинээр зохион бүтээсэн QM2 M.2 SSD/10GbE LAN адаптер картыг дэмждэг тул  10GbE 10GBASE-T LAN карт суулган NAS-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн SSD кэш, Qtier™ auto-tiering технологийн дэмждэг тул өгөгдөл хадгалах үйл ажиллагаа хамгийн оновчтой байдлаар зохион байгуулна. Хэрэглэгч ашиглаж буй аппликэйшинд тохируулан 10GbE 10GBASE-T/ SFP+, USB 3.1 10Gbps гэх мэт адаптер картуудаас сонгон суурилуулах боломжтой. Жишээ нь: WirelessAP Station App ашиглаж байгаа бол утасгүй сүлжээний адаптер карт суулгах гэх мэт.

TS-x53B цувралын гаднах дезайн нь бүхэлдээ шинэчлэгдэн, OLED панел болон товчлууртай болсон. HDD дискийг нэмэлт багаж хэрэгсэл ашиглахгүй суурилуулна, USB Type-C QuickAccess порттой, SD картын слоттой. Нүүрэн талын USB 3.0 порт нь copy/хуулах товчлууртай тул NAS руу өгөгдөл хуулах тун амархан болсон. Спикер нь 3.5mm –ийн аудио оролттой. 2ш HDMI (4K 30Hz) гаралттай, алсын удирдлагатай.

TS-x53B нь QTS 4.3 үйлдлийн системтэй. Түүний built-in App Center дэх аппликэйшны баялаг сангаас хэрэглэгч чөлөөтэй ашиглах боломжтой. Эдгээрээс дурдвал; “IFTTT Agent”, “Qfiling” нь TS-x53B ашиглан байнга хийгддэг ажил, үүргийг автоматжуулах боломж олгоно. “Cinema28” ашиглан нэг платформоос, бүх медиа төхөөрөмжийг хянах боломжтой. “Qsync” болон  “Hybrid Backup Sync” нь төхөөрөмж хооронд өгөгдөл share хийнэ. “QmailAgent”, “Qcontactz”нь и-мэйл аккаунтууд болон холбоо барих мэдээллийг төвлөрүүлэн удирдана. “Qsirch” нь хэрэглэгчид хүссэн өгөгдлөө хурдан хайж олох боломж олгоно. Хэрэв “Surveillance Station” ашиглах бол  IP камерын 4 сувгийн лицензийн эрх үнэгүй дагалдана. (лицензийн төлбөр төлөх замаар сувгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх боломжтой.) “QVR Pro (Beta)” шинэ системийн хувьд видео хяналтын системийн боломжуудыг QTS системд нэгтгэснээрээ онцлог болно.

TS-x53B цуврал нь QTS-Linux гэсэн хос үйлдлийн системтэй тул IoT хөгжүүлэгчид ашиглах боломжтойгоос гадна, HDMI дэлгэцэнд холбон ашиглаж болно. Мөн Virtualization Station,Container Station-ийг ашиглан виртуал машин үүсгэнэ. Бусад QNAP NAS –ийн нэгэн адил сторэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд 8ш хатуу дискийн оролттой UX-800P, 5ш хатуу дискийн оролттой UX-500P өргөтгөл төхөөрөмжийг ашиглаж болохоос гадна бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан багтаамж нэмэгдүүлдэг QNAP VJBOD технологийг бас ашиглаж болно.

Техникийн үзүүлэлт
  • TS-253B-4G/8G: 2ш хатуу дискийн үүртэй, tower загвартай, 4G/8G DDR3L SODIMM RAM
  • TS-453B-4G/8G: 4ш хатуу дискийн үүртэй, tower загвартай, 4G/8G DDR3L SODIMM RAM
  • TS-653B-4G/8G: 6ш хатуу дискийн үүртэй, tower загвартай, 4G/8G DDR3L SODIMM RAM
Quad-core Intel® Celeron® J3455 1.5GHz процессор (burst up to 2.3GHz), dual-channel DDR3L SODIMM RAM (user upgradable to 8GB); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2 x Gigabit LAN порт; 2 x HDMI v1.4b, up to 4K UHD; 5 x USB 3.0 Type-A порт; 1 x USB-C QuickAccess порт; 1 x PCIe Gen2x2 слот; 1 x SDXC слот; 1 x USB-copy/хуулах товч; 0.96” OLED мэдрэгчтэй дэлгэц, 1 x спикер, 2 x 3.5mm микрофоны оролт (динамик микрофон дэмжинэ); 1 x 3.5mm-ийн аудио гаралт.

Боломж
TS-x53B шинэ цувралаас худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

QNAP-аас QNAP NAS дахь контакт мэдээллийг төвлөрүүлэн удирдах Qcontactz мобайл аппликэйш гаргаснаа зарлалаа.

Тайван, Тайпей, 2017.04. 24. QNAP® Системсээс Qcontactz аппликэйшний мобайл хувилбарыг гаргаснаа зарлаж байна. Энэ нь хэрэглэгчдэд контакт мэдээллээ ямар нэгэн тоо, хэмжээний хязгаарлалтгүйгээр QNAP NAS дээр найдвартайгаар хадгалан, ашиглах боломж олгоно. Хэрэглэгч Qcontactz мобайл аппликэйшний тусламжтайгаар гар утас дээрх контакт мэдээллээ NAS  руу маш богино хугацаанд шилжүүлэхээс гадна NAS дээрх контакт мэдээллээ шууд ашиглах боломжтой. Ингэснээр гар утас дээр мэдээлэл хадгалах зайгаа  хэмнэх болно.  

Qcontactz мобайл аппликэйш нь шинэ контакт нэмэх, Google® аккаунт,  CSV vCard 3.0 файлаас контакт импортлох, хайлт хийх, контакт менежментийг  хувилах зэрэг Qcontactz-ийн хийдэг бүх үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.

QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Aseem Manmualiya,  Qcontactz  -ийн хэрэглээний ач холбогдлыг “Тус аппликэйш нь хэрэглэгчдэд өөрийн цуглуулсан их хэмжээний контакт мэдээллээ бүгдийг нь ашиглах боломж олгодгоороо чухал ач холбогдолтой.  Мөн тус апликэйшнийг iOS болон Android платформын аль алинд нь ашиглах боломжтойгоос гадна хэрэглэгчдэд платформ үл харгалзан контакт мэдээллийг төхөөрөмжүүдээс NAS руу саадгүй импортлох боломж олгодог.” хэмээн дүгнэжээ.

Боломж
Qcontactz мобайл аппликэйшнийг ашиглахын өмнө, Qcontactz аппликэйшнийг суулгасан байх шаардлагатай. Эдгээрийг Google Play™ , App Store® -с татан авч суулгана.

Тавигдах шаардлага
Qcontactz нь iOS үйлдлийн системийн 9.0  (буюу түүнээс хойших) хувилбар, Android үйлдлийн системийн 4.0 (буюу түүнээс хойших) хувилбаруудыг тус тус дэмжинэ.

Нийцэл

Qcontactz нь x86 суурьтай дараах загваруудад нийцтэй; (TS-x51, TS-x51+, TS-x51A, TS-x53, TS-x53A, TS/TVS-x63, TVS-x70, TVS-x71, TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TBS-453B, TS-x53B, TS-1685, TDS-16489U) ARM-суурьтай загварууд (TS-x31+, TS-x31x, TS- x31P, TS-1635). TS-269H нь Qcontactz –ийг дэмжихгүй.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих
mongoliasales@qnap.com

Утас +886-2-2641-2000

Thursday, April 20, 2017

TVS-873 QNAP NAS төхөөрөмж 2017 оны Red Dot Award шалгаруулалтаас шилдэг дизайнтай бүтээгдэхүүний шагнал хүртлээ.


Тайван, Тайпей, 2017.04. 21 - QNAP® системсийн TVS-873 NAS төхөөрөмж шилдэг дизайнтай бүтээгдэхүүнд олгодог Red Dot Award шагнал хүртэн, улмаар орчин үеийн урлагийн хамгийн том музей болох Red Dot Design-д тавигдан, олон нийтэд танилцуулагдаж байна.

Шагнал хүртсэн TVS-873-ийн “алтан” хэмээх загварын тодотгол нь  өндөр хүчин чадалтай NAS төхөөрөмжид тавигдах “алтан” стандартын илэрхийлэл юм. Тус төхөөрөмж нь гурав дахь үеийн AMD R-Series RX-421BD quad-core APU процессор, 64GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 RAM-тай, AES-NI шифрлэлт хурдасгагчтай, USB 3.1 Gen2 (10Gbps) порттой, 10GbE-ийн карт нэмэлтээр суулгах боломжтой, auto-tiering –д зориулсан 2ш M.2 SSD-той, 2ш (4K) HDMI гаралттай. Медиа өгөгдөл нөөцлөх, SSD кэш хийх, 10GbE аппликэйш ашиглах зэрэг хэрэглээнд тохиромжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүний дизайн хариуцсан захирал Dino Wang “TVS-873 NAS нь Red Dot Award шагнал хүртсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо. TVS-873 NAS төхөөрөмжийн өндөр хүчин чадал, найдвартай ажиллагаа зэрэг техникийн чадавх, гадаад үзэмж, хэв загвар хоёр нь ялгаатай ойлголтууд юм. Бид TVS-873-ийг бүтээх үедээ ямар нэгэн онцгой зүйл бүтээхийг зорьж байсан тул түүний тоног төхөөрөмж, техникийн чадавхид анхаараад зогсохгүй, гадаад үзэмж, дүр төрхийг хүмүүс анзаарахгүй байхын аргагүй өвөрмөц дизайнтай хийхээр зорьсон” гэж хэлсэн байна.
QNAP TVS-873 болон бусад QNAP бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахын хүсвэл www.qnap.com-д хандана уу.

Red Dot дизайн шагналын тухай
Red Dot Design Award нь дизайны мэргэжлийн ур чадварыг олон талаас нь үнэлэх зорилгоор шалгаруулалтыг бүтээгдэхүүний дизайн, харилцаа холбооны дизайн, концепт дизайн гэсэн гурван ангиллаар хийдэг. Red Dot Award нь анх 1955 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш Design Zentrum Nordrhein Westfalen-аас түс үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж байна. 1990 онд Red Dot-ийн захирал профессор Peter Zec шагналын нэр болон брэндийг боловсруулсан. Red Dot award нь өдгөө дэлхийн томоохон загварын үзэсгэлэнгийн нэг болсноос гадна тус шагнал нь олон улсын хэмжээд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг загвар, дизайн, чанарын илэрхийлэл болжээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.red-dot.org сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Monday, April 17, 2017

QNAP NAS төхөөрөмжийн шинэчлэгдсэн QTS 4.3.3 үйлдлийн систем нь бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч ухаалаг, автомат сервисүүдээр баяжигдлаа.

Тайван, Тапей, 2017.04.18QNAP® Системсээс NAS төхөөрөмжийн ухаалаг үйлдлийн системийн QTS 4.3.3 шинэчилсэн хувилбар боловсруулснаа зарлалаа. Тус ухаалаг үйлдлийн систем нь хэрэглэгчдэд  ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломж олгодог. QTS 4.3.3 –ийн интерфейс нь өмнөхөөсөө энгийн, хялбар болсноос гадна NAS төхөөрөмжийн ажиллагаа болон хэрэглээг илүү  “ухаалаг” болгоход чиглэгдсэн.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dylan Lin, “ ‘ухаалаг’ хэмээх ойлголтын хүрээнд боловсруулагдсан QTS 4.3.3 системд үйл ажиллагааг оновчлох, бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон шинэ боломжууд нэмэгдсэн. Манай хөгжүүлэлтийн баг QTS 4.3 Beta хувилбар гарснаас хойш, уг системийг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулсаар байна” хэмээн онцолжээ.
QTS 4.3.3-т нэмэгдсэн шинэ аппликейшнүүдээс дурдвал;
  • Нөөц ашиглалтын төлөв байдлын графикаар харуулна. Шинэ хувилбарт нөөцийн мониторинг хэсгийг шинэчлэн, өгөгдөл хадгалах боломжтой сул зайн хэмжээг графикаар харуулдаг болсноос гадна, нөөц ашиглалтад шинжилгээ хийсэн дүнг бас харах боломжтой.
  • Ухаалаг Qtier™ 2.0:   NAS ашиглалт болон системийн ачааллыг шинжилсний үндсэн дээр auto tiering хийхэд тохиромжтой цаг болон хурдыг тооцоолдог.
  • Network & Virtual Switch ашиглан сүлжээ ашиглалтын нэмэгдүүлнэ. Виртуал машин болон контэйнерүүд нь нэг LAN порт ашигладаг. Иймд Thunderbolt  холболттой төхөөрөмжүүдэд QNAP Thunderbolt NAS ашиглан сүлжээнд холбогдох боломж олгох үүднээс тус порт нь T2E (Thunderbolt™ to Ethernet) хөрвүүлэгч болон Thunderbolt виртуал свич NAT сервисийг дэмждэг болно.
  • SMB хэрэглэгчдэд зориулсан өгөгдөл нөөцлөлт: QTS 4.3.3 нь жижиг, дунд хэмжээний байгууллагууд өргөн ашигладаг сүүлийн үеийн macOS Sierra  үйлдлийн системийг дэмждэг.
  • exFAT файл систем ашиглах: QNAP NAS ашиглан exFAT файл системтэй сторэйж дэх өгөгдөлд шууд хандах, засах боломжтой. Үүний тулд шаардлагатай лицензийг худалдан авч ашиглана.
  • Файл зохион байгуулалтыг хялбарчлагч Qfiling: Энэ нь файл эмхлэх, зохион байгуулах ажлыг автоматаар хийж гүйцэтгэдэг. Үүний тулд файл ангилах нөхцөл болон цагийн хуваарийн мэдээлэл оруулна. Уг тохируулга буюу хүсэлтийн дагуу өгөгдөл, нөөцлөх, архивлах үйл ажиллагаа автоматаар хийгдэнэ.
  • File Station ашиглан алсын холболт үүсгэх: Хэрэглэгч өөрийн QNAP NAS болон public cloud сервис хооронд файл дамжуулна. Мөн FTP, CIFS/SMB ашиглан алсын болон локал NAS дахь фолдер хооронд mount үүсгэнэ. QTS 4.3.3 нь Google Drive™, Dropbox®, Microsoft® OneDrive®, Box®, Yandex® Disk, Amazon® Drive, Microsoft® OneDrive®, HiDrive®  гэх мэт клауд сервисүүдийг дэмжинэ.
  • USB/SATA оптик драйвераас өгөгдөл нөөцөлнө: Хэрэглэгч NAS төхөөрөмжид USB/SATA холболтоор холбогдог драйвер холбон, түүн дээрх өгөгдөлд шууд хандан, өгөгдлөө NAS share folder-т хуулах боломжтой.
  • Малти медиа өгөгдөлтэй ажиллах: Малти медиа өгөгдөлтэй ажилладаг аппликэйшнүүдийн интерфэйс шинэчлэгдсэн. Music Station –д Spotlight горим нэмэгдсэн тул ухаалаг playlist үүсгэнэ. Video Station ашиглан видео тоглуулагч шугамд tag буюу ялгах тэмдэг тавих замаар audio track хооронд шилжилт хийнэ. TMDb гэх мэт онлайн өгөгдлийн сангаас өгөгдөл татаж авна; Download Station нь BT хайлтын системтэй интеграцилагдсан.
  • Бүтээмж дээшлүүхэд ашиглах аппликэйшнүүдQmailAgent нь и-мэйл аккаунт болон IMAP серверүүдийг нэг дор төвлөрүүлэн удирдана; Qcontactz нь өөр өөр төхөөрөмж болон планформ дахь холбоо барих мэдээллийг төвлөрүүлнэ; Qsync-ийн хувьд синхронизац хийх хурд нэмэгдсэн, автоматаар сэргээх ажиллагаа сайжирсан; IFTTT болон Agent нь QNAP NAS ашиглан ажлын урсгал, бүтээмж нэмэгдүүлэхэд туслана; QTS Тусламжийн төв нь QNAP инженерүүдтэй аюулгүй байдлыг хангасан 256-bit SSL шифрлэгдсэн холболтоор холбогдон, NAS тай холбоотой асуудлыг шийдэх боломж олгодог. Мөн QTS App Center –ээс өөр олон төрлийн аппликэйшн ашиглах боломжтой.
QTS 4.3.3 –ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. https://www.qnap.com/qts/4.3/en/index.php
Санамж: Дээрх боломжууд нь QNAP NAS-ын загвараас шалгаалан харилцан адилгүй байхыг анхаарна уу.
Боломж
Дараах загварын QNAP NAS –ууд QTS 4.3.3-ийг дэмждэг:
  • 30- ш хатуу диксийн оролттой: TES-3085U
  • 24- ш хатуу диксийн оролттой:  SS-EC2479U-SAS-RP, TVS-EC2480U-SAS-RP, TS-EC2480U-RP
  • 18- ш хатуу диксийн оролттой: SS-EC1879U-SAS-RP, TES-1885U
  • 16- ш хатуу диксийн оролттой: TS-EC1679U-SAS-RP, TS-EC1679U-RP, TS-1679U-RP, TVS-EC1680U-SAS-RP, TS-EC1680U-RP, TDS-16489U, TS-1635, TS-1685
  • 15- ш хатуу диксийн оролттой: TVS-EC1580MU-SAS-RP
  • 12- ш хатуу диксийн оролттой: SS-EC1279U-SAS-RP, TS-1269U-RP, TS-1270U-RP, TS-EC1279U-SAS-RP, TS-EC1279U-RP, TS-1279U-RP, TS-1253U-RP, TS-1253U, TVS-EC1280U-SAS-RP, TS-EC1280U-RP, TVS-1271U-RP, TVS-1282, TS-1263U-RP, TS-1263U, TS-1231XU, TS-1231XU-RP, TVS-1282T2, TVS-1282T3
  • 10- ш хатуу диксийн оролттой: TS-1079 Pro, TVS-EC1080+, TVS-EC1080, TS-EC1080 Pro
  • 8- ш хатуу диксийн оролттой: TS-869L, TS-869 Pro, TS-869U-RP, TVS-870, TVS-882, TS-870, TS-870 Pro, TS-870U-RP, TS-879 Pro, TS-EC879U-RP, TS-879U-RP, TS-851, TS-853 Pro, TS-853S Pro (SS-853 Pro), TS-853U-RP, TS-853U, TVS-EC880, TS-EC880 Pro, TS-EC880U-RP, TVS-863+, TVS-863, TVS-871, TVS-871U-RP, TS-853A, TS-863U-RP, TS-863U, TVS-871T, TS-831X, TS-831XU, TS-831XU-RP, TVS-882T2, TVS-882ST2, TVS-882ST3, TVS-873
  • 6- ш хатуу диксийн оролттой: TS-669L, TS-669 Pro, TVS-670, TVS-682, TS-670, TS-670 Pro, TS-651, TS-653 Pro, TVS-663, TVS-671, TS-653A, TVS-673, TVS-682T2
  • 5- ш хатуу диксийн оролттой: TS-563, TS-569L, TS-569 Pro, TS-531P, TS-531X
  • 4- ш хатуу диксийн оролттой: IS-400 Pro, TS-469L, TS-469 Pro, TS-469U-SP, TS-469U-RP, TVS-470, TS-470, TS-470 Pro, TS-470U-SP, TS-470U-RP, TS-451A, TS-451S, TS-451, TS-451U, TS-453mini, TS-453 Pro, TS-453S Pro (SS-453 Pro), TS-453U-RP, TS-453U, TVS-463, TVS-471, TVS-471U, TVS-471U-RP, TS-451+, IS-453S, TBS-453A, TS-453A, TS-463U-RP, TS-463U, TS-412, TS-412U, TS-419P, TS-419P+, TS-419P II, TS-419U, TS-419U+, TS-419U II, TS-420, TS-420-D, TS-420U, TS-421, TS-421U, TS-431, TS-431X, TS-431+, TS-431P, TS-431U, TS-431XU, TS-431XU-RP, TS-453Bmini, TVS-473
  • 2- ш хатуу диксийн оролттой: HS-251, TS-269L, TS-269 Pro, TS-251C, TS-251, TS-251A, TS-253 Pro, HS-251+, TS-251+, TS-253A, HS-210, HS-210-D, HS-210-Onkyo, TS-219, TS-219P, TS-219P+, TS-219P II, TS-212, TS-212P, TS-212E, TS-220, TS-221, TS-231, TS-231+, TS-231P
  • 1- ш хатуу диксийн оролттой: TS-112, TS-112P, TS-119, TS-119P+, TS-119P II, TS-120, TS-121, TS-131, TS-131P

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Tuesday, April 11, 2017

QNAP -ийн TVS-1282T3 Thunderbolt 3 шинэ NAS нь Mac, Windows-ийн хэрэглэгчдэд медиа өгөгдлөө саадгүй солилцох боломж олгож байна.


Тайван, Тайпей. 2017.04. 11. QNAP® системс- ээс TVS-1282T3 Thunderbolt™ 3 шинэ NAS  төхөөрөмж бүтээснээ зарлалаа. Тус NAS нь 7 дах үеийн Intel® 14nm multi-core процессортой, 4ш Thunderbolt 3 порт, HDMI оролттой, өмнөх загвартай харьцуулахад өгөгдөл дамжуулах хурд ихэссэн. TVS-1282T3 нь Thunderbolt 3 MacBook Pro®-той төгс зохицохоос гадна Thunderbolt 3(USB-C) оролтыг Thunderbolt 2-руу хөрвүүлэгчтэй тулд Thunderbolt 2 оролтоор холбогддог төхөөрөмжийг холбох боломжтой. Их bandwidth нэвтрүүлэгч Thunderbolt 3 холболт нь хэрэлэгчдэд видео өгөгдөл засварлах, share хийх давуу боломж олгодог. TVS-1282T3 нь Thunderbolt портоо идэвхжүүлсэн Mac®, Windows®  хэрэглэгчдэд 4k медиа өгөгдөлтэй ажиллах, өгөгдөл нөөцлөх, өндөр хурдаар sharе хийх зэрэгт тохиромжтой сонголт болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “Бид шинэ Thunderbolt 3 NAS төхөөрөмжөө зах зээлд нийлүүлж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед Thunderbolt 3 холболттой төхөөрөмжүүд нэмэгдэх хандлагатай болсон байна. Үүнд: Windows системтэй төхөөрөмжүүдийг дурьдаж болохоос гадна Final Cut Pro® X 10.3 –д (SMB протоколд зориулан) тус оролт бас нэмэгдсэн. TVS-1282T3 нь Mac, Windows зэрэг өөр өөр үйлдлийн систем ашигладаг хэрэглэгчдэд  өгөгдлөө саадгүй солилцож, багийн ажиллагааг нэмэгдүүлэхэд нь туслах болно” гэжээ.

TVS-1282T3 нь 7 дахь үеийн Intel® Core™ i5, Core™ i7 quad-core процессортой тул гүйцэтгэл өндөр. Thunderbolt 3 холболтоос гадна, built-in 10GbE LAN карттай тул Ethernet сүлжээнд холбогдоно. Thunderbolt/NAS/iSCSI гэсэн гурвалсан шийдлийг санал болгодог. Thunderbolt™ 3  портод USB Type-C төрлийн холболттой төхөөрөмж холбохоос гадна 10 Gbps USB 3.1 Gen2 дэмждэг тул төхөөрөмжүүдийг USB холболтоор холбон, их хэмжээтэй файлыг хурдан хуулах боломжтой. TVS-1282T3-ийг 10GbE сүлжээнд холбохдоо Ethernet-ийн оронд QNAP-ийн зохион бүтээсэн Thunderbolt-to-Ethernet (T2E) технологи бүхий Thunderbolt холболт ашиглах боломжтой. Энэ нь өгөгдөл дамжуулах, уян хатан, хямд шийдэл болно.

TVS-1282T3 нь SATA 6Gbps M.2 SSD, 2.5” SSD дискийн слотуудтай, ухаалаг хөргүүртэй, HDD диск суурилуулах боломжтой. QNAP-ийн auto tiering Qtier™ технологийг дэмжлэг тул M.2 SSD, SSD, SATA драйвер хооронд, өгөгдлийг оновчтой байдлаар хадгална. Эдгээр олон төрлийн сторэйжүүдийг аппликэйн бүрд зориулан хуваалт үүсгэн, зохион байгуулах боломжтой. Мөн сүлжээний олон порттой тул тухайн аппликэйш тус бүрд шаардлагатай сүлжээний урсгал хувиарлах боломжтой.

TVS-1282T3 нь  QTS 4.3 ухаалаг үйлдлийн системийг дэмждэг тул өгөгдөл нөөцлөх, сэргээх, share хийх, алсаас хандах, зохион байгуулах үйлдлүүдийг багтаасан private cloud үүсгэх боломжтой. Нэмэлт аппликэйшнүүдээс дурдвал; сервер, компьютер гэх мэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн төлөв байдлыг тодорхойлох, хянах, удирдах зориулалт бүхий төвлөрсөн удирдлагын QRM+ шйдэл; NAS төхөөрөмж дээр Windows, Linux®, UNIX®, Android™ суурьтай виртуал машин үүсгэгч Virtualization Station; өгөгдлийн сангаас файл хайх, цэгцлэх байгуулах ажлыг оновчтой байдлаар зохион байгуулагч Qfiling, Qsirch зэрэг болно.

Медиа өгөгдлийн нарийвчлал өсөхийн хэрээр сторэйжийн багтаамж их байхыг шаарддаг. TVS-1282T3 –ийн хувьд сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Жишээ нь: 10 TB-ийн хатуу диск ашиглан багтаамжийг 80 TB хүртэл өсгөх боломжтойгоос гадна 6 хүртэлх тооны QNAP Thunderbolt (TX-800PTX-500P) өргөтгөл төхөөрөмжүүд ашиглаж болно. Үүнээс гадна бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан, багтаамж нэмэгдүүлдэг VJBOD (Virtual JBOD) технологийг бас ашиглаж болно.

Техникийн үзүүлэлт
  • TVS-1282T3-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой),
  • TVS-1282T3-i7-32G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой),
  • TVS-1282T3-i7-64G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, (64GB хүртэл өргөтгөх боломжтой),
12 ш дискийн үүртэй, tower загвар, 8 x 3.5”/2.5” хатуу дискийн үүр, 4 x 2.5” SSD слот, hot-swappable SATA 6Gbps/3Gbps хатуу дискийн үүр, 4 x Thunderbolt™ 3 порт, 2 x SATA 6Gbps M.2 SSD слот (M.2 SSD сонголттой); 2 x 10GBase-T LAN порт, 4 x Gigabit LAN порт; 3 x HDMI гаралт; 5 x USB 3.0 порт; 1 x 3.5mm аудиа жак, 2 x built-in спикер; ухаалаг сэнс.

Боломж
TVS-1282T3 Thunderbolt™ 3 NAS –ийг худалдан авах боломжтой. QNAP NAS бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих