Wednesday, January 25, 2017

QNAP Intel Core i5 процессортой, Dual 10GbE, USB 3.1 10Gbps оролттой TVS-882ST2 Thunderbolt 2 NAS бүтээлээ.



TVS-882ST2_S2
Тайван, Тайпей, 2017.1.24. QNAP ® системсээс TVS-882ST2 Thunderbolt™ 2 NAS төхөөрөмж бүтээснээ зарлалаа. Тус NAS нь эрчим хүч бага зарцуулдаг 6 дахь үеийн 14nm Core™ i5 Quad-core процессор, AES-NI шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, 2.5" SATA 6Gb/s SSD/HDD дэмждэг. Мөн өндөр хурдны Thunderbolt 2 холболттой, 10GbE 10GBASE-T, USB 3.1 Type-C/Type-A 10Gbps портуудтай, 4K HDMI гаралт бүхий Thunderbolt/NAS/iSCSI SAN гурвалсан шийдлийг дэмждэг. TVS-882ST2 нь өгөгдөл нөөцлөх, бусадтай хуваалцах, өндөр хурдаар дамжуулахаас гадна, 4K видео өгөгдөлтэй ажилладаг төрөл бүрийн аппликэйшнүүдийг ачаалах чадвартай. TVS-882ST2 –ийг өндөр хүчин чадлаар нь ашиглахын SSD тохиргоог ашиглах нь тохиромжтой.

TVS-882ST2 нь 64-bit-ийн QTS 4.3 шинэ үйлдлийн системтэй, Thunderbolt -ooc Ethernet (T2E) рүү хөрвүүлэгчтэй тул Thunderbolt порт ашиглан Ethernet холболт үүсгэх боломжтой. Ингэснээр хэрэглэгч Ethernet портгүй төхөөрөмжийг нэмэлт апартергүйгээр сүлжээнд холбох боломжтой. Мөн Thunderbolt 3 (USB-C) холболтыг Thunderbolt 2 руу хөрвүүлэгч суурилуулах сонголттой.
TVS-882ST2 нь өндөр нарийвчлал бүхий медиа өгөгдлийг засварлах зэрэг хүчин чадал шаардсан ажилд гүйцэтгэл сайтай, хүчирхэг NAS болно. TVS-88ST2 нь авсаархан загвартай, жижиг студ зэрэг орон зайн мэдрэмжтэй орчинд ашиглахад тохиромжтой. Хэрэглэгч ердийн HHD болон SDD-гээс боломжтой." гэж QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu хэлсэн байна.

Медиа контент боловсруулагч, үйлдвэрлэгчдийн шаардлага нь зөвхөн өндөр хурдтай сторэйжийн шийдлээр хаязгаарлагдахгүй болсон өнөө үед TVS-882ST2 нь тэдэнд янз бүрийн дижитал аппликэйшнүүдийг ашиглах боломж олгож байна. Virtualization Station нь NAS дээр Windows, Linux, UNIX, Android™ суурьтай виртуал машин үүсгэх боломж олгодог. Container Station нь LXC, Docker® lightweight виртуал технологиудыг нэгтгэсэн. QvPC технологийн тусламжтайгаар TVS-882ST2-д гар, мауз, HDMI дэлгэц холбон, компьютер шиг ашиглах боломжтой. Linux Station нь TVS-882ST2-ийг Ubuntu® суурьтай компьютер болгон ашиглах боломж олгодог.

Өгөгдөл өсөн нэмэгддэг хэрэгцээ шаардлагын дагуу TVS-882ST2 NAS төхөөрөмжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд (UX-800P , UX-500P) өргөтгөл NAS төхөөрөмж залган сторэйжийн зайг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн виртуал диск үүсгэн, TVS-882ST2 -ийн сторэйжийг өргөтгөх боломжтой.

Техникийн үзүүлэлт
  • TVS-882ST2-i5-8G 
    Intel® 6th Generation 14nm Core™ i5-6442EQ 1.9GHz Quad-core процессор; 8GB SODIMM DDR4 RAM (32GB хүртэл өргөтгөх боломжтой); шифрлэлт хурдасгагч төхөөрөмж; 2 x Thunderbolt 2 порт; 8 x 2.5'' SATA 6Gb/s SSD/HDD (hot-swappable); 2 x 10GBase-T LAN порт; 2 x Gigabit LAN порт; 1 x HDMI гаралт (up to 4K 30Hz); 2 x USB 3.1 порт (USB-C + USB-A, up to 10Gb/s); 2 x USB 3.0 порт; 1 x 3.5mm аудио гаралт; 1 x 3.5 mm микрофоны жак (зөвхөн динамик микрофон); 1 x LCD дэлгэж; 1 x алсын удирдлага
TVS-882ST2 NAS-ийг худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтаас авна уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.

Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000

No comments:

Post a Comment