Тайван, Тайпей, 2017.01.16. QNAP® системсээс IMDb, TMDB for Movie, TMDB for TV, TheTVDB for TV зэрэг мультимедиа өгөгдлийн санг дэмждэг Video Station
5.0 хувилбар бүтээснээ зарлалаа. Ингэснээр хэрэглэгч Media add-ons нэмэлт бүхий
Video Station ашиглан, тухай видео өгөгдлийн талаарх мэдээлэлтэй танилцах,
телевизийн цуврал, киноны танилцуулга татаж авах, тэдгээрийг зураг болгон ашиглах
боломжтой боллоо.
Video
Station нь онлайн мультимедиа өгөгдлийн санг дэмждэг болсноор хэрэглэгч тухайн
видео өгөгдлийн талаарх мэдээллийг олон хэлээр авах боломжтой болж байна. Media
add-ons нь эдгээр өгөгдлийг онлайн сангаас автоматаар татаж, тухай бүр нь
шинэчилж байдаг. Мөн эдгээр тайлбар өгөгдлөөс агуулгаар нь хайлт хийх боломжтой
тул хэрэглэгч хэрэгтэй видеогоо хайж цаг алдахгүй, тэдгээрийг зохион байгуулах,
хайх, дэлгэцэд харуулах ажлыг оновчтой байдлаар зохион байгуулах боломжтой
боллоо.
QNAP-ийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Bennett Cheng “Хэрэглэгч QNAP NAS ашиглан video өгөгдөлтэй
ажиллах боломжийг өргөжүүлэх тал дээр Video Station –ны баг шургуу ажиллаж
байгаа бөгөөд Video Station нь онлайн өгөгдлийн санг дэмждэг болсноор хэрэглэгч
өөрийн видео санд байгаа өгөгдлийн тухай бүрэн мэдээлэлтэй болж энэ нь улмаар
өгөгдөл зохион байгуулах, видео сонгож харах ажлыг хялбарчлах болно” гэж
онцолсон байна.
Media
add-ons нэмэлт бүхий Video Station ашиглахын тулд QTS 4.3.0 (буюу түүнээс
хойшхи хувилбарын) үйлдлийн системтэй байх шаардлагатай. Media add-ons суулгахын тулд “Control Panel” >
“Applications” > “Multimedia Management” > “Media Add-on” гэсэн
сонголтууд хийнэ.
Video Station Beta
хувилбарыг QTS App Center-ээс авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/en/tutorial/con_show.php?op=showone&cid=96 холбоосоос танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP cистемс
компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь
"Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани
нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний
орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder)
төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment