Saturday, January 21, 2017

QNAP NAS-ыг Wireless AP (утасгүй сүлжээний cуурь станц) болгон ашиглах боломжтой боллоо.



Тайван, Тайпей, 2017.01.19. QNAP® системсээс утасгүй сүлжээ үүсгэгч WirelessAP Station аппликэйшн бүтээснээ зарлалаа. Ингэснээр утасгүй сүлжээний PCIe карт суулгасан QNAP NAS-д тус апплэйшнийг ашиглан, утасгүй сүлжээний суурь станц үүсгэх боломжтой боллоо.
QNAP-ын шинэ санаачлага, технологиуд, хил хязаарыг эвдэх гэсэн хүсэл эрмэлзэл нь олны таашаалд нийцэж байгаа нь саяхан болж өнгөрсөн CES 2017 олон улсын технологийн үзэсгэлэнгээс харагдлаа. QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Hanz Sung “WirelessAP Station нь хэрэглэгчдэд өөрийн ашиглаж буй төхөөрөмжөөс NAS төхөөрөмж руу шууд хандах боломж олгох бөгөөд тус Station нь утасгүй сүлжээ үүсгэгч суурь станцын үүрэг гүйцэтгэхээс гадна бие даасан, аюулгүй байдлыг хангасан сүлжээ үүсгэдэг” гэж онцолсон байна.

PCIe слотын нөөц үүртэй QNAP NAS загваруудад утасгүй сүлжээний карт суурилснаар дээр дурьдсан суурь станц үүсэх боломжтой. WirelessAP Station нь хэрэглэгчдэд сүлжээний өөр төхөөрөмж ашиглахгүйгээр бие даасан, аюулгүй байдал хангасан сүлжээ үүсгэх, хувийн IoT орчин бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой болно.

Боломж
WirelessAP Station –ийг QTS App Center-ээс татаж, суулгах боломжтой.
Үүний тулд NAS нь дараах шаардлага хангасан байна :
1.    QTS 4.3.0 (буюу түүнээс хойшхи хувилбарын) үйлдлийн системтэй байх
2.    TVS-x73 Series болон PCIe слоттой QNAP NAS байх
3.    Дараах сүлжээний картуудыг дэмждэг байх: TP-Link TL-WDN4800 N900, TP-Link TL-WDN3800 N600,TP-Link TL-WN881ND N300, TP-Link TL-WN781ND N150
WirelessAP Station-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/solution/wirelessap-station/en/

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

No comments:

Post a Comment