Saturday, February 4, 2017

QNAP, IFTTT сервисд нэгдсэнээр NAS –ын өгөөж улам бүр нэмэгдлээ.


Тайван, Тайпей, 2017.02.03 QNAP® системсээс QNAP NAS-д зориулсан IFTTT Agent бүтээснээ зарлалаа. IFTTT (If This Then That) нь сүүлийн үед эрчимтэй хэрэглэгдэж байгаа веб автоматжуулалтын сервисүүдийн нэг бөгөөд хэрэглэгч IFTTT Agent-ийг ашиглан IFTTT веб сайтад NAS-д зориулсан апплет үүсгэн, үйл ажиллагаа автоматжуулан, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой боллоо.

IFTTT нь хэрэглэгчдэд Интернетэд холбогддог төхөөрөмж болон сервисүүдийг холбосон, сүлжээний орчинд ажилладаг энгийн боловч, хүчирхэг аппликэйшнийг үүсгэх боломж олгодог. Хэрэлэгч QNAP IFTTT Agent ашиглан QNAP NAS-ийг IFTTT аккаунтад холбож, IFTTT сайтад, NAS-тай холбоотой хязгааргүй тооны апплет үүсгэх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер AseemManmualiya “Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хийгддэг олон үйлдэл, ажлыг автоматжуулах гэсэн хандлага нь  IFTTT гэх мэт сервисийн хэрэглээг улам ихээр нэмэгдүүлж байна.  IFTTT нь энгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар технологи юм. QNAP NAS –д зориулсан шинэ IFTTT Agent нь  хэрэглэгчийг бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах ухаалаг, автомат олон олон NAS шийдлийг бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна”  гэжээ.

Хэрэглэгч trigger ашиглан апплет үүсгэнэ. Жишээ нь хэн нэгэн таны зургийн FВ-д таг хийсэн байвал түүнийг QNAP NAS руу автоматаар download хийнэ. Мөн Dropbox® -д шинэ файл нэмэгдсэн бол түүнийг мөн адил QNAP NAS-н нөөцөлнө. IFTTT нь одоогоор Facebook®, Gmail™,Twitter®, Skype™, Instagram®, Dropbox®, Google Drive™, Amazon® Cloud Drive, Microsoft® One Drive®,Box® зэрэг түгээмэл хэрэглэгддэг 300 орчим сервис дэмждэг.

Боломж
Aшиглах боломжтой триггерийн жагсаалтыг https://ifttt.com/qnap  сайтаас харна уу. IFTTT Agent-ийг QTS App Center-ээс татан авч суулгана. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com/solution/iftttagent/en/ сайтаас танилцана уу.


Тавигдах шаардлага шаардлага: IFTTT Agent ашиглахын тулд myQNAPcloud аккаунттай байх,  QNAP NAS-ийн үйлдлийн систем нь QTS 4.2.2 (буюу түүнээс хойшх) хувилбар байх шаардлагатай.

  QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment