Тайван, Тапей, 2017.01.16. QNAP®
системс, нээлттэй эхийн программ хангамж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч
Canonical™ компанитай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, видео
тоглуулагч аппликэйшнүүд боловсрууллаа.
QNAP Linux Station нь
Ubuntu 16.04 LTS хувилбарыг дэмждэг тул хэрэглэгч Ubuntu Software
Center-ээс Plex Media Server, KMPlayer, LibreOffice, VLC зэрэг видео
тоглуулагч, олон төрлийн аппликэйшн татан авч, ашиглах боломжтой. Мөн QNAP
NAS-ийн HDMI гаралтыг ашиглан, тухайн NAS-д байгаа медиа файлуудыг телевиз
болон дэлгэцээр харуулах, Twonky сервер суулган, DLNA/UpnP -аар ведио үзэх
зэрэг боломжуудтай.
Линукс-д зориулсан Тwonky серверийг Twonky сайтаас татаж авч, [Tutorial] -д байгаа зааврын дагуу суулгана. Мөн QNAP Linux Station-д Ubuntu үйлдлийн системийг идэвхжүүлнэ. Ингэснээр 30 өдрийн trial хувилбарыг үнэгүй ашиглах боломжтой болно.
Системд тавигдах
шаардлага:
Linux Station нь 4GB-аас
багагүй RAM –тай QNAP NAS байхыг шаарддаг. Cанал болгох загварууд: TVS-x82,
TVS-ECx80, TS-x79, TVS-x73, TVS-x71, TS-x70, TVS-x63+, TVS-x63, TS-x53A,
TS-x53Pro, TBS-453A, TS-x51+, TS-x51A, TS-x51 цувралууд.
Container Station нь v1.5.1343
(буюу түүнээс хойшхи) хувилбар байх
шаардлагатай.
Linux Station, Ubuntu
Software Center , Twonky Ubuntu –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Tutorial]
холбоосыг дарна уу.
Canonical-ийн тухай
Ubuntu төслийн
санхүүжүүлэгч Canonical компани нь байгууллагуудад Ubuntu систем
нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний тэргүүлэгч компаниуд нэг болно.
Ubuntu нь клент, сервер, клауд
тооцоолол, IoT-д зориулсан
нээлттэй эхийн, үнэ төлбөргүй платформ бөгөөд 2004 оос хойш ашиглагдаж байгаа.
Тус платформыг Fortune 500 компаниас компьютерын техник хангамж, програм хангамж,
контент үйлдвэрлэгч хүртэлх төрөл бүрийн салбарын хэрэглэгчид ашигладаг.
QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS
(Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг
хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн
хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас
санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд
шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment