Тайван, Тайпей, 2016.10.26. QNAP®
Cистемсээс TS-x31P NAS цуврал шинээр бүтээснээ зарлалаа. Тус цуврал нь TS-131P,
TS-231P, TS-431P загваруудаас бүрдэх бөгөөд Амазон компани, Annapurna лаб-д
бүтээсэн Alpine AL-212 dual-core 1.7GHz процессортой, өндөр хүчин чадалтай, аюулгүй
байдал хангасан клауд холболт үүсгэдэг тул жижиг дунд хэмжээний байгууллага
болон гэрийн хэрэглээнд тохиромжтой болно. Тус NAS нь өгөгдөл хадгалах, нөөцлөх,
share хийх гэсэн ердийн сторэйжэд байдаг үндсэн функуудээс гадна клауд суурьтай note-taking аппликейшн, мэйл аккантуудыг төвлөрүүлэн
удирдах, холбоо барих мэдээллийг зохион байгуулах, зэрэг нэмүү өртөг шингэсэн
олон нэмэлт аппликейшнтэй.
QNAP-ийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin тус NAS-ийн тухай ”Хямд өртөгтэй, найдвартай NAS-ийн шийдэл нь жижиг аж ахуйн
нэгж, байгуулагад ашигаа нэмэгдүүлэх нь туслах хамгийн гол хөрөнгө оруулалт гэдэгт
эргэлзэх хэрэггүй. Гэрийн хэрэглэгчдийн хувьд тэд ихэвчлэн орчин үеийн дижитал
амьдралын хэв маягт нийцсэн, мэдээлэлд тухайн агшин бүрд хандах боломжтой энгийн, практик хэрэглээтэй
сторэйж сонирхдог. TS-x31P нь эдгээр хэрэглэгчдийн дээрх шаардлагад
нийцсэн бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бизнесээ өргөжүүлэх нь зориулагдсан
болно” гэж онцолжээ.
Эрчим хүчинд хэмнэлттэй ARM® Cortex®-A15 dual-core 1.7GHz процессортой, 1GB DDR3 RAM, SATA 6Gb/s –ийн хатуу дискийн үүр болон SSD слоттой TS-x31P нь өгөгдлийг өндөр хурдаар дамжуулдаг, throughput –ийг 225 MB/s хүртэл ихэсгэх боломжтой. Мөн шифрлэлтийг 180MB/s хурдаар дамжуулдаг AES 256-bit шифрлэлт хурдасгагчтай болно.(TS-431P загварын хувьд шалгагдсан)
Эрчим хүчинд хэмнэлттэй ARM® Cortex®-A15 dual-core 1.7GHz процессортой, 1GB DDR3 RAM, SATA 6Gb/s –ийн хатуу дискийн үүр болон SSD слоттой TS-x31P нь өгөгдлийг өндөр хурдаар дамжуулдаг, throughput –ийг 225 MB/s хүртэл ихэсгэх боломжтой. Мөн шифрлэлтийг 180MB/s хурдаар дамжуулдаг AES 256-bit шифрлэлт хурдасгагчтай болно.(TS-431P загварын хувьд шалгагдсан)
Олон үйлдэлт TS-x31P цуврал нь бүтээмж
нэмэгдүүлэхэд туслах баялаг аппликэйшны сантай. QmailAgent нь олон тооны мэйл акаунтын
удирдлагыг төвлөрүүлдэг тул мэйл хайх, мэйл аккантуудаа удирдахад хялбар болно.
Qcontactz нь холбоо барих мэдээллийг төвларүүлдэг; Notes Station нь хэрэглэгчдэд
private cloud орчинд дижитал тэмдэглэл үүсгэн, түүнийгээ найз нөхөдтэйгээ
хуваалцах боломж олгоно. Контэйнер
стэйшн нь LXC, Docker® lightweight виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн тул
хэрэглэгч аппликэйшны баялаг сангаас ашиглах боломжтой. Төхөөрөмж хооронд синхронизац хийдэг Qsync нь хэрэглэгчдэд
өгөгдлүүдийг хамгийн сүүлийн хувилбараар ашиглах боломж олгодог.
TS-x31P нь DLNA®, AirPlay®, Chromecast™ дэмждэг
тул хэрэглэгч тус NAS төхөөрөмжийг
ухаалаг телевиз, тоглоомын удирдлага гэх мэт медиа тоглуулагчтай холбон тухайн түүн
дэх зураг, видео киног HD форматаар үзэх боломжтой. Товчоор хэлэхэд TS-x31P нь гэрт малти медиа сүлжээний
hub-ийн үүрэг гүйцэтгэдэг. Photo Station, Music Station, Video Station ашиглан хэрэглэгч
зураг, дуу, видео сан дахь өгөгдүүдээ эмхэлж, цэгцлэх боломжтой. Үүнээс гадна Qphoto,
Qmusic, Qvideo, Qfile, Qmanager гэсэн мобайл аппликэйшнүүд ашиглан TS-x31P NAS руу
алсаас хандах боломжтой.
TS-x31P нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, share
хийх, төвлөрсөн удирдлагын фукцүүдийг нэгтгэсэн all-in-one NAS бөгөөд Windows®, Mac® cистемийн орчинд өгөгдөл нөөцөлдөг,
Real-Time Remote Replication (RTRR) дэмждэг. Мөн Amazon® Glacier, Azure™ Storage, Google Cloud
Storage™, Google Drive™, Microsoft® OneDrive®, Dropbox®, Amazon® Drive, Yandex® Disk, Box®, Amazon® S3/OpenStack Swift/WebDAV зэрэг олон төрөл
клауд сервесүүдийг дэмждэг. Windows®, Mac® , Linux®/UNIX® гэсэн ялгаатай систем хооронд өгөгдөл sharе
хийдэг.
Хэрэглэгч TS-x31P -д Surveillance Station
cуулган сүлжээний орчинд ажилладаг, мэргэжлийн төвшний видео хяналтийн систем үүсгэх
боломжтой. IP камерын 2 сувгийн лиценз үнэгүй дагалдана. Лизензийн төлбөр
төлснөөр сувгийн тоог 25 хүртэл өргөтгөх боломжтой. App Center –т QNAP болон гуравдагч
талуудын хөгжүүлсэн, NAS төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлдэг олон тооны
аппликэйшнүүд агуулагдаж байгаа.
Техникийн үзүүлэлт
TS-131P:
1ш дискийн үүртэй, tower загвар; 1 x Gigabit LAN порт
TS-231P: 2ш дискийн үүртэй; 2 x Gigabit LAN порт
TS-431P: 4ш дискийн үүртэй; 2 x Gigabit LAN порт
Amazon компани, AnnapurnaLab-ийн Alpine AL-212 dual-core 1.7 GHz процессор, 1GB DDR3 RAM; hot-swappable 3.5"/2.5" SATA 6Gb/s, 3Gb/s HDD эсвэл SSD; 3 x USB 3.0 порт; Kensington security слот
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance
Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч
NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network
Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь
бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи,
загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ
хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод
төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
No comments:
Post a Comment