Тайван,
Тайпей, 2016.13. QNAP® системсээс
энтерпрайз ангиллын TES-x85U NAS цуврал
бүтээснээ зарлаж байна. Тус цуврал нь 18 болон 30 диксийн үүртэй TES-1885U,
TES-3085U загваруудаас бүрдэнэ. Эдгээр нь гүйцэтгэл өндөр, эрчим хүчинд
хэмнэлттэй, Intel® Xeon® D процессортой. Бизнес сторэйжийн QES, аппликэйшн
суурьтай QTS гэсэн хос үйлдлийн системээс хэрэглэгч сонгох боломжтой. QES
үйлдлийн системтэй TES-x85U цуврал нь өгөгдөл нөөцлөхөд зориулагдсан энтерпрайз
төвшний dual-controller ZFS NAS болно.
TES-1885U, TES-3085U загварууд нь 12Gb/s SAS холболтыг дэмждэг, 14nm Intel® Xeon® D 64-bit SoC процессортой. 10GbE SFP+ built-in 2 порттой. PCIe Gen.3 слот нэмэлтээр суурилуулж 10GbE/40GbE LAN карт болон NVMe SSD нэмэх боломжтой. TES-3085U нь 24ш хатуу дискийн үүр, 6ш кэш SSD –тэй тул ultra-fast all-flash шийдэлд хэрэглэхэд тохиромжтой.
TES-x85U нь бизнесийн
тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулагдсан FreeBSD суурьтай QES, олон фукц
бүхий аппликэйн сторэйж ашиглахад зориулагдсан Линукс суурьтай QTS гэсэн хос
үйлдлийн системтэй. QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “сүүлийн
үеийн техник, хүчирхэг програм хангамжаас бүрдсэн TES-x85U нь найдвартай
тооцоолол шаардсан үйл ажиллагаанд тохиромжтойгоос гадна бизнесийн байгууллагууд
өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулах үйлдлийн системээ сонгох уян хатан
боломжтой” гэж онцолсон байна.
QES нь өгөгдөл
зохион байгуулагч ZFS системтэй. Тус систем нь өгөгдөл хамгаалах RAID-Z,
өгөгдлийг хазгааргүй snapshot-той хадгалах SnapSync, өгөгдөл давхардлыг
арилгах, өгөгдлийг шахах зэрэг VDI сторэйж ашиглалтыг оновчлох энтерпрайз төвшний
сторэйжид ашиглагддаг функцүүдтэй. SnapSync бүхий TES-x85U нь
өгөгдлийг шаардлагатай үед хоромхон зуур сэргээдэг, үйл
ажиллагаа нь тасралгүй, шуурхай явагддаг тул QNAP энтерпрайз ZFS NAS –ийн
нөөцлөгч системээр ашиглах боломжтой.
QTS бүхий TES-x85U нь
all-in-one
NAS шийдэл болно. Qtier технологи нь TES-x85U –д өгөгдлийг автоматаар
шатлалтай хадгалах боломж олгодог. Энэ нь өгөгдлийг SSD болон SAS/SATA
драйверүүдэд хувиарлан, хадгалалтыг оновчтой байдлаар зохион байгуулдаг. Мөн volume
, LUN snapshot, RTRR, rsync, клауд сторэйж нөөцлөлт зэрэг фунцүүдийг багтаасан,
ослын дараа нөхөн сэргээлт хийх цогц шийдэлтэй. Хэрэглэгч Виртуал Стэйшны
тусламжтайгаар NAS дээр Windows®, Linux®, UNIX® ,
Android™ виртуал машинууд үүсгэх боломжтой. Мөн Контэйнер стэйшн нь LXC,
Docker® контэйнер ашиглах, IoT хөгжүүлэх боломж олгож байна. QTS нь веб, VPN,
FTP сервер гэх мэт төрөл бүрийн аппликэйш серверт үйлчилгээ үзүүлдэг. App
Center-т NAS-ийн үйл ажиллагааг өргөтгөх хяналтын системийн Surveillance
Station, олон тооны NAS-ийг удирдлагыг нэгтгэдэг Q’center гэх мэт төрөл бүрийн
аппликэйн агуулагддаг.
TES-x85U цуврал нь VMware® vSphere™ 6.0 сертификаттай,
VAAI дэмждэг. Microsoft® Hyper-V® тэй нийцтэй, ODX,Windows Server® 2012-ийг
дэмждэг. Mөн виртуалчлалын орчинд удирдлагыг уян хатан байдлыг нэмэгдүүлдэг
Citrix® XenServer™ 6.0-г дэмждэг.
TES-x85U цувралыг 8 хүртэлх тооны QNAP NAS-аар өргөтгөж, багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. VJBOD (Virtual JBOD) тусламжтайгаар хэрэглэгч бусад QNAP NAS-ийн ашиглаагүй зайнуудыг нэгтгэн виртуал сторэйж үүсгэн түүнийгээ TES-x85U-ийн локал драйвер мэт ашиглах болно.
Техникийн үзүүлэлт
TES-1885U:
Intel®
Xeon® D-1531 2.2 GHz 6-core процессор; DDR4 RAM, 128 GB хүртэл өргөтгөх
боломжтой; нүүрэн талдаа 12x 2.5" / 3.5" SAS, SATA дискийн үүртэй, 6x
2.5" SATA 6Gb/s SSD слоттой.
TES-1885U-D1531-32G: 32 GB non-ECC RAM (16GB UDIMM x2)
TES-1885U-D1531-64G: 64 GB non-ECC RAM (16GB UDIMM x4)
TES-1885U-D1531-16GR: 16 GB ECC RAM (8GB RDIMM x2)
TES-1885U-D1531-32GR: 32 GB ECC RAM (8GB RDIMM x4)
TES-1885U-D1531-128GR: 128 GB ECC RAM (32GB
RDIMM x4),
2U
rackmount
хэмжээтэй ; 2x 10GbE SFP+ порт; 4x
Gigabit порт; 4x PCIe слоттой.
Та QNAP TES-x85U
NAS цувралыг
захиалах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн
тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн
товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай.
Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай,
сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance
Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж
үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо
барих мэдээлэл
No comments:
Post a Comment