Тайван. Тайпей.
2016.10.20. QNAP ®
Системсээс TS-531X шинэ NAS төхөөрөмж бүтээснээ зарлалаа. TS-531X нь 10GbE SFP+
хос порттой, 5 ш хатуу дискийн үүртэй, 10GbE-ийн сүлжээ дэмждэг гэх мэт
онцлогуудтай. TS-531X нь Container Station дэмждэг тул хэрэглэгчдэд IoT
(Internet of Things) аппликэйшн хөгжүүлэх боломж олгож байна. Мөн бусад QNAP
NAS-ийн ашиглаагүй сул зайг ашиглан сторэйжийг зайг бага зардлаар өргөтгөдөг VJBOD
(Virtual JBOD) технологийг дэмждэг. TS-531X NAS-ийг жижиг дунд хэмжээний
бизнесийн байгууллагад 10GbE –ийн сүлжээ үүсгэх, Контэйнер виртуалчлал ашиглах,
сторэйж өргөтгөх зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой.
TS-531X нь Amazon® компанийн Annapurna Labs Alpine AL-341 quad-core 1.4 GHz процессор, 16GB хүртэл өргөтгөх боломжтой 2GB/8GB DDR3 RAM, 1GbE-ийн 2ш, 10GbE SFP+ built-in 2ш порттой, SATA 6Gb/s HDD хатуу дискийн үүр, SSD диксийн слоттой, throughput хурдыг 1723MB/s хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мөн шифрлэлт хурдасгууртай бөгөөд SSD кэйш дэмждэг.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “TS-531X
нь 10GbE SFP+ хос порттой тул өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах, видео файлыг онлайн
горимд завсарлах зэрэг их bandwidth шаардсан аппликэйш хэрэглэдэг хүмүүст
хамгийн тохиромжтой шийдэл. TS-531X нь бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхэд
зориулагдсан, өндөр хүчин чадалтай ч, өртөг хямд тул жижиг дунд хэмжээний
бизнест хэрэглэхэд тохиромжтой” гэж онцолсон байна.
Мөн аюулгүй байдлыг
хангасан private cloud үүсгэдэг. Windows®, Mac®, Linux/UNIX зэрэг өөр өөр платформ
хооронд өгөгдөл солилцох, шаардлагатай өгөгдлийг төвлөрүүлэх зэрэг боломж
олгодог. Windows AD, LDAP директор, Windows ACL дэмждэг тул хэрэглэгчийн эрхийн
тохиргоо хийх ажлыг хялбарчлах боломжтой. Нөөцлөлт, сэргээлт, (RTRR,
Rsync, FTP,CIFS/SMB-ээр) синхронизац хийдэг
үндсэн функцүүдийг Hybrid Backup Sync аппликэйшнд нэгтгэсэн тул хэрэглэгч бусад
NAS, алслагдсан сервер, сторэйжийг өгөгдлийг нөөцлөх даалгавруудаа синхронизац
хийх боломжтой.
TS-1635-ийг дагалдах олон аппликэйшнийг
ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой. QIoT Контейнэр нь TS-531X -ийг IoT stack хөгжүүлэx IoT клауд плаформ болгон
хувиргаж байна. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системийн
тусламжтайгаар хэрэглэгч NAS-д хадгалагдаж байгаа файлуудаа маш богино
хугацаанд хайж олох боломжтой. Qsirch-ийн бүрдэлд багтах (Google Chrome™, Mozilla Firefox-д зориулагдсан) Qsirch Helper –ийн тусламжтайгаар хэрэглэгч Google Search™ хайлтын системээс TS-531X NAS доторх файлуудыг хайх боломжтой. QmailAgent
нь хэрэглэгчид олон мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн, түүнийгээ түгээмэл
хэрэглэгддэг мэйл сэрвис болон IMAP сервисээс удирдах боломж олгодог. Qcontactz
нь бизнесийн харилцаа холбооны мэдээллийг төвлөрүүлэн, үр ашигтай ашиглахад зориулагдсан.
Өгөгдөл өсөн нэмэгддэг хэрэгцээ шаардлагын дагуу TS-531X NAS төхөөрөмжийг өртгөтгөх боломжтой. Үүний
тулд (UX-800P or UX-500P) өргөтгөл NAS төхөөрөмж залган сторэйжийг зайг
нэмэгдүүлнэ. Үүнээс гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн
сул зайг нэгтгэн виртаул диск үүсгэн, TS-531X-ийн сторэйжийг өргөтгөх боломжтой.
Техникийн үзүүлэлт
TS-531X-2G: 2GB DDR3 RAM (2GB x1)
TS-531X-8G: 8GB
DDR3 RAM (8GB x1)
Annapurna Labs Alpine AL-314 quad-core 1.4GHz процессор; шифрлэлт хурдасгагч (hardware-accelerated encryption); (16GB хүртэл өргөтгөх боломжтой) 2GB/8GB DDR3 SODIMM RAM; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD or SSD; 2 x 10 Gigabit SFP+ порт, 2 x Gigabit RJ45 порт; 1 x PCIe Gen2 ( x2) slot; 3 x USB 3.0 порт
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн
товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай.
Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай,
сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance
Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж
үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо
барих мэдээлэл
marketing@qnap.com
No comments:
Post a Comment