Wednesday, November 2, 2016

QNAP, Arduino компанийн хамтарсан баг IoT хөгжүүлэгчдэд Private Cloud үйлчилгээ санал болгож байна.


Тайван, Тайпей, 2016.11.03 QNAP® системс компани оюутан сурагч, зохион бүтээгч, IoT хөгжүүлэгчдэд зориулсан байгальд ээлтэй систем үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Arduino компанитай хамтран ажиллах болсноо зарлалаа. Уг хамтын ажиллагаа нь IoT хөгжүүлэгчид QNAP NAS бүхий олон төрлийн Arduino техник хангамж ашиглан өгөгдлийг аюулгүй орчинд боловсруулах, хадгалах боломж олгож байна. Мөн IoT aппикэйшн ажиллах явцад үүсдэг их хэмжээний өгөгдлийг боловсруулах, хадгалахад зориулагдсан QIoT Suite Lite програм хангамж 2017 оны эхний улиралд бэлэн болно.
Arduino  компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Kathy Giori, “Бидний хамтын ажиллагаа  бүтээлч IoT үйлдвэрлэгчид QNAP NAS төхөөрөмж дээр personal IoT клауд үүсгэн ажиллах, мөн гуравдагч талын боловсруулсан аппликейшн ашиглах боломж олгох болно. IoT хөгжүүлэгчид их хэмжээний, олон төрлийн мэдээлэл хадгалах шаардлага тулгарч байгаа, байгальд ээлтэй системийн хэрэглээ төдийлөн түгээмэл бус байгаа, клауд үйлчилгээ хэрэглэгчид түүний аюулгүй байдалд эргэлздэг зэргээс харахад нээлттэй эхэд суурилсан сторэйж бий болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна. Хөгжүүлэгчид QNAP-ийн шууд Ethernet, USB холболтоос гадна Arduino Yun, Tian платформ ашиглан Iot төхөөрөмжтэй WiFi, BLE (бага эрчим хүч зарцуулдаг Bluetooth) холболтоор холбогдох боломжтой, мөн LoRa гэх мэт бусад холболтыг sheld-д нэмэх боломжтой. Товчоор хэлэхэд QNAP NAS, Ardino хавтангийн нэгдлийн үр дүнд бүтээлч IoT шийдлүүдийг бий болгох хялбар боллоо. Хэрэглэгч арилжааны зориулалттай IoT бүтээгдэхүүн болон өөрийн хэрэглээнд зориулж бүтээсэн Ardino cуурьтай widgets суулган, өөрийн бүтээлийг QNAP дээр хийх болно.” гэжээ.

QNAP системс компанийн дэд захирал YT Lee “Arduino-гийн нээлттэй микроконтроллер технологид суурилсан энгийн, хямд шийдэл нь IoT хөгжүүлэгчдийг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бидний зорилго бол хэрэглэгчдэд өгөгдлийг нь найдвартай сайн хадгалдаг, чанарын дээд хэмжээнд боловсруулдаг, хялбар интерфэйс бүхий сторэйжээр хангах явдал. Энэ зорилгынхоо хүрээнд QNAP NAS-ийн боломжийг өргөжүүлэн хэрэглэгчдэд IoT төслийн үр дүнд бий болсон өгөгдлөө хадгалах, түүнд анализ хийх боломж олгож байна. IP камерийн хяналт, гэрийн аудио систем, мэдрэгч, ухаалаг appliance, ухаалаг цоож зэрэг төхөөрөмжүүдийн ажиллагааны явцад үүсдэг их хэмжээний өгөгдлийг заримыг хэдхэн өдөр ашигладаг бол заримыг нь урт хугацаанд ашиглаж, хадгалах шаардлагатай болдог. Иймд сторэйж нь IoT системийн чухал бүрдэл хэсэг болж байна.” гэж онцолсон байна.

QIoT Suite Lite нь олон төрлийн протокол, dashboard аппликэйш дэмждэг тул хэрэглэгч хөгжүүлэлтийн хавтан, мэдрэгч ашиглах, Node-RED, Freeboard зэрэг аппликэйшнүүдийг QNAP NAS дээр суулган, ашиглах боломжтой. Мэдрэгчээс ирэх мэдээллийг MQTT, CoAP зэрэг протоколууд ашиглан QNAP NAS руу дамжуулах тул хэрэглэгч гэрийнхээ эд зүйлсийг алсаас удирдах боломжтой болж байна.
Ardino компанийн тухай
Ardino нь нээлттэй эхийн програм хангамж, техник хангамж бүхий байгальд ээлтэй систем үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд тус компани нь бүх насны IoT хөгжүүлэгчдэд зориулсан угсардаг, ухаалаг, хялбар технологи бүхий эд ангиудыг үйлдвэрлэдэг юм. Дэлгэрнгүй мэдээлэлтэй  www.arduino.cc , www.arduino.org сайтуудаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

No comments:

Post a Comment