Sunday, October 2, 2016

Quad-core TS-1635 шинэ NAS: 16 диксийн үүртэй, 10 GbE SFP+ 2 порттой

Тайван, Тайпей, 2016.09.29. QNAP® системс TS-1635 бизнес ангиллын шинэ NAS бүтээснээ зарлалаа. Тус NAS нь 12 ш 3.5" HDD, 4 ш 2.5" SSD, нийт 16 дискийн үүртэй тул их хэмжээний өгөгдөл хадгалахад тохиромжтой. TS-1635 нь10Gbe-н болон Gigabit-ийн 2 порттой тул дараагийн үеийн сүлжээний шаардлага хангасан. Өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах тул жижиг, дунд хэмжээний байгууллагуудад 10GbE-ийн сүлжээг хямд зардлаар ашиглах боломж олгож байна.

Тус NAS нь AL-514 quad-core 1.7 GHz ARM® Cortex®-A15 процессор, (16GB хүртэл өргөтгөх боломжтoй) 4GB/8GB DDR3 RAM-тай, SSD кэш хийх 2.5" SSD дикийн үүртэйгээс гадна 10GbE SFP+ 2 порттой. Өгөгдлийг 1228 MB/s хурдаар унших, 874 MB/s хурдаар бичих тул өгөгдөл хурдтай дамжуулдаг сторэйж хайж буй хэрэглэгчдэд тохиромжтой сонголт болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “TS-1635-ийн онцлогийг "бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад багтаамжийн хувьд агуу ч, үнийн хувьд хямд. 10GbE-ийн порттой тул жижиг дунд хэмжээний байгууллагад 10GbE cүлжээг хямд зардлаар ашиглах боломж олгох болно” гэж онцолжээ.

Өндөр хүчин чадал бүхий TS-1635 нь стооэйжийн үйл ажиллагааг зохион байгуулагч олон аппликэйшнтэй. VJBOD (Virtual JBOD) технологийг дэмждэг тул бус QNAP NAS-ийн ашиглаагүй зайг нэгтгэн виртуал сторэйж үүсгэх замаар TS-1635-ийн багтаамжийг өргөтгөх боломжтой. Мөн UX-800P, UX-500P NAS ашиглан  сторэйжийг зайг өргөтгөж болно. TS-1635 нь багтаамж өндөртэй тул хяналтын камерийн бичлэг хадгалахад тохиромжтой. 8 ш IP камерын суваг ашиглах эрх үнэгүй дагалдана. Лицензийн төлбөр төлснөөр сувгийн тоог 40 хүртэл өргөтгөх боломжтой. Mөн Видео менежментийн систем (VMS)-ийг Surveillance Station-ны хамт суулган, ашиглах боломжтой.

Аюулгүй байдлыг хангасан private cloud үүсгэдэг. Windows®, Mac®, Linux/UNIX зэрэг өөр өөр системийн өгөгдлүүдийг нэг сторэйжэд нэгтгэх боломжтой. Windows AD, LDAP директор, Windows ACL дэмждэг тул хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх ажлыг хялбарчлах боломжтой. Нөөцлөлт, сэргээлт, синхронизац хийдэг үндсэн функцүүдийг Hybrid Backup Sync аппликэйшнд нэгтгэсэн тул хэрэглэгч бусад NAS, алслагдсан сервер, сторэйжийг өгөгдлийг нөөцлөх даалгавруудаа синхронизац хийх боломжтой.

TS-1635-ийг дагалдах аппликэйшнүүдийг ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой. QIoT Контейнэр нь TS-1635-ийг IoT stack хөгжүүлэx IoT клауд плаформ болгон хувиргаж байна. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системийн тусламжтайгаар хэрэглэгч NAS-д хадгалагдаж байгаа файлуудаа маш богино хугацаанд хайж олох боломжтой. QmailAgent ашиглан хэрэглэгч олон мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн удирдах, Qcontactz ашиглан холбоо барих мэдээллүүдээ нэгтгэн, төвлөрүүлэх боломжтой.

Техникийн үзүүлэлт
TS-1635: Annapurna Labs Alpine AL-514 quad-core 1.7 GHz ARM® Cortex-A15 процессор; 4GB/8GB SODIMM DDR3 RAM; шифрлэлт хурдасгагчтай (hardware-accelerated encryption); 2x 10GbE порт & 2x Gigabit RJ45 порт; 1 x PCIe Gen2 (x2) өргөтгөл слот; 3x USB 3.0 порт; спикер; 1x 3.5mm аудио гаралттай.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

No comments:

Post a Comment