Тайван, Тайпей, 2016.10.17. TVS-EC2480U-SAS-RP (R2), TS-EC2480U (R2) QNAP NAS төхөөрөмжүүд нь QNAP, Milestone системийн хосолсон үйл ажиллагааг баталгаажуулсан Milestone
XProtect Corporate 2016 R2, Milestone XProtect Professional 2016 R2 сертификаттай
боллоо. Дээрх QNAP NAS төхөөрөмжүүд нь XProtect® VMS хяналтын системийн өгөгдөл
дамжуулах, архивлах үйл ажиллагааг дэмжих бөгөөд зардал хэмнэх, хялбар
ажиллагаатай тус сторэйжийн шийдэл нь бизнесийн тасралтгүй найдвартай
ажиллагааг хангахаар загварчлагдсан болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Trista Huang “Milestone Cистемс нь видео хяналтын програм хангамж үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч компани бөгөөд энэ батламж нь QNAP-ийг өндөр хүчин чадалтай, өртгөтгөх боломжтой, энгийн, гадаад IP сторэйж шийдэл хөгжүүлэгч болохыг гэрчлэх болно“ гэжээ.
TVS-EC2480U-SAS-RP (R2) болон TS-EC2480U (R2) нь cүүлийн үеийн Intel®
Xeon® процессор бүхий өндөр хүчин чадал, 240TB хүртэл өргөтгөх боломжтой (24 x 10TB
HDD) сторэйж 1,520TB хүртэл өргөтгөх боломжтой нэмэлт chassis бүхий сторэйжийн
архитектурыг нэгтгэсэн хүчирхэг NAS сторэйжийн шийдэл юм. Дээрх хоёр загварын QNAP NAS болон Milestone XProtect системийн хослолоос бүрдэх
видео хяналтын систем нь Milestone сервер, сторэйж тооцоологчийн зөвшөөрсөн видео өгөгдлийг хадгалж, архивлах болно. TVS-EC2480U-SAS-RP (R2), TS-EC2480U
(R2) NAS болон XProtect VMS системээс бүрдэх видео хяналтын систем нь систем хөгжүүлэгч
болон эцcийн хэрэглэгчдийн итгэл даах систем байх болно.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/ solution/surveillance- milestone/en/
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн
товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай.
Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай,
сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance
Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж
үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо
барих мэдээлэл

No comments:
Post a Comment