Tuesday, March 29, 2016

TBS-453A M.2 SSD NASbook: M.2 SSD hard болон сүлжээний свичтэй анхны NAS


Тайван, Тайпэй, 2016.03.29. QNAP системс компани  M.2 SSD hard-тай, TBS-453A дэлхийд анхны NASbook бүтээснээ зарлаж байна. TBS-453A нь NAS төхөөрөмжөөс гадна сүлжээний свичийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Хэмжээний хувьд жижиг, овор багатай, HDMI гаралттай, дүрсийг 4K нарийвчлалаар харуулах тул нь жижиг оффисийн хэрэглээнд тохиромжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “M.2 SSD  hard нь маш нимгэн, хөнгөн тул ихэнхдээ зөөврийн болон жижиг компьютерүүдэд хэрэглэгддэг. TBS-453A нь хэмжээний хувьд  жижиг ч, гүйцэтгэл өндөртэй, дуу чимээ гаргадаггүй тул хэрэглээ түгээмэл болох хандлагатай.” гэжээ.
TBS-453A төхөөрмж нь 14nm Intel® Celeron® N3150 quad-core 1.6GHz процессортой, dual-channel 4GB/8GB DDR3L RAM-тай, Gigabit 2 Ethernet порт, Gigabit 3 свич порттай.  Энэ нь хэрэглэгчдэд сүлжээ үүсгэн, өгөгдлөө бусадтай хуваалцах боломж олгоно. Cүлжээний нэвтрүүлэх хурд (throughput) нь LAN порт тус бүрт  112MB/s хүрдэг. AES-NI шифрлэлтийг дэмждэг тул AES 256-bit аргачлалаар шифэрлэсэн мэдээлэл нэвтрүүлэх хурд LAN порт тус бүр дээр 109MB/s хүрдэг.
RAM болон SSD-г шинэчлэх, өргөтгөх боломжтойгоос гадна  UX-800P,  UX-500P төхөөрөмжүүдээр өргөтгөх боломжтой.
TBS-453A нь баялаг медиа аппликэйшн сантай. Хэрэглэгч тус төхөөрөмжийг TV дэлгэцтэй холбон 4К  видео контентүүдийг үзэх боломжтой. 3.5  mm –н микрофоны оролттой, OceanKTV караоке аппликэйшнтэй тул караоке төрөөхөрөмж болгон ашиглах боломжтой.
TBS-453A нь бизнесийн үйл ажилагаанд зориулагдсан, бүтээмжийг нэмэгдүүлэх олон аппликэйшнтэй. Компьютерийн гар, мауз залгах, HDMI дэлгэцэд холбон, Линукс стэйшин дэх нээлттэй эхийн программуудыг ашиглах, Qsirch-ийн тусламжтайгаар өгөгдөл доторх текстээр нь хайлт хийх боломжтой. QTS Storage Manager нь өгөгдөл сэргээхэд зориулагдсан вэбэд суурилсан снапшот хийх хэрэгсэл бөгөөд NAS дээрх volume болон LUN-ийн 1024 хүртэл снапшот хийх боломжтой.  Виртуал стэйшний тусламжтайгаар NAS Windows®, Linux, UNIX® and Android™ -д суурилсан олон тооны виртуал машин үүсгэн, QvPC технологи ашиглан HDMI дэлгэц болон USB гар, мауз холбон ажиллуулах боломжтой. Котейнер стэйшн нь виртуалчлалын LXC, Docker® технологиудыг дэмждэг.

Техникийн үзүүлэлтүүд
·         TBS-453A-4G: M.2 SSD гүй
·         TBS-453A-4G-480GB: 2 x 240GB M.2 SSD тэй
·         TBS-453A-4G-960GB: 4 x 240GB M.2 SSD тэй
·         TBS-453A-8G: M.2 SSD гүй
·         TBS-453A-8G-480GB: 2 x 240GB M.2 SSD тэй
·         TBS-453A-8G-960GB: 4 x 240GB M.2 SSD тэй
Quad-core Intel® Celeron® N3150 1.6GHz процессор (burst up to 2.08GHz), dual-channel 4GB/8GB DDR3L-1600 SODIMM RAM (max. 8GB); 4x M.2 2280/2260/2242 SATA 6Gb/s SSDs; 2x Gigabit RJ45 Ethernet ports + 3x Gigabit RJ45 Ethernet switch ports; 2x 4K-compatible HDMI ports; 4x USB 3.0 ports, 1x USB 2.0 port; 2x 3.5mm микрофоны оролт (динамик микрофон); 1x Line Out audio jack and 1x built-in speaker; 1x SD карт уншигч
Дэлгэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтаас авна уу.

QNAP-ийн тухай
QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “ Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.

Холбоо барих хаяг

Friday, March 25, 2016

QNAP компани Их өгөгдөл ( Big data) тооцоололд зориулсан хос Intel® Xeon® E5 процессортой TDS-16489U давхар сервер гаргалаа


Тайван, Тайпей, 2016.03.21QNAP® системс компани аппликэйш сервер болон өгөгдөл хадгалах серверүүдийг нэгтгэсэн, хүчирхэг TDS-16489U сервер бүтээснээ зарлалаа. Тус бүртээ 1TB RAM, dual Intel® Xeon® E5 процессортой хоёр серверээс бүрдсэн TDS-16489U  нь Qtier™ технологийг дэмждэг, 12Gb/s SAS ба 10GbE/40GbE сүлжээтэй,  аппликэйшн, хадгалалт, виртуалчлалыг нэг төхөөрөмжид багтаасан тул энтерпрайз төвшний байгуулага, их хэмжээний өгөгдөл боловсруулах зэрэг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер David Tsao “TDS-16489U нь бизнесийн байгууллагад виртуалчлал нэвтрүүлэхэд тулгардаг асуудлыг бүрэн шийдсэн төхөөрөмж бөгөөд хос процессор нь Интернетэд холбогдогч эд зүйлс (Internet of Things) –ийн үүсгэсэн өгөгдөл болон  Их өгөгдөл боловсруулах ханалттай хүчин чадалтай.” гэжээ.

TDS-16489U –г 4, 6, 8 цөмтэй 2 ширхэг Intel Xeon E5-2600 v3 процессор, 1TB DDR4 2133MHz RDIMM/LRDIMM RAM (16 DIMM) хүртэл санах ой, 3 хүртэл 12Gb/s SAS сувагтайгаар тохируулах боломжтой. 4 ширхэг PCIe үүр нь өргөтгөх боломж олгох ба PCIe Gen.3x16 үүрэнд виртуалчлалд зориулан AMD Radeon™ R7 ба R9 серийн график кардыг GPU passthrough зориулалтаар суулгаж, бусдад нь  40GbE сүлжээний кард, 12Gb/s SAS HBA суулган REXP-1620U-RP ба REXP-1220U-RP загварын 12Gb/s SAS нэмэлт дискийн төхөөрөмж холбож нийт 1PB багтаамжтай болгох, эсвэл PCIe SSD NVMe суурилуулж кэш хурдасгах боломжтой. TDS-16489U нь IPMI-г дэмждэг ба арын хэсэгт 4 ширхэг 2.5” диск нэмж SSD кэш хурдасгуур хийх бололцоотой. Өөр дээрээ 4 ширхэг 10GbE SFP+ үүртэй тул гүйцэтгэлийг оновчлон, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. 

“TDS-16489U нь давхар серверт байх виртуалчлалын болон хадгалах төхөөрөмжийн бүхий л шинэ технологиудыг агуулсан. Виртуал болон өгөгдөл стэйшний хооронд “зочин” үйлдлийн систем, аппликэйш зэрэг нь шууд 12Gb/s SAS холболтоор дамжин TDS-16489U -д хадгалагдах тул зай болон зардал хэмнэдэг. Энэ нь хадгалах төхөөрөмжийн нийт өртгийг бууруулдаг. Double-Take Availability-ын тусламжтайгаар системийн тасралтгүй ажиллагааг хангасан нөөц виртуал машинууд үүсгэн, үндсэн төхөөрөмжийг богино хугацааны дотор орлон ажиллахаар тохируулж, ослын дараа хариу арга хэмжээ авах (disaster recovery) ба тасралтгүй ажиллагаа (high availability)–г хангах боломжтой.

QNAP виртуал стэйшн нь KVM (Kernel Virtual Machine) дэд бүтцэд суурилсан ба Линукс цөм, GPU passthrough, виртуал сэлгэгч, виртуал машины импорт, экспорт, snapshot, нөөцлөлт ба сэргээлт,  SSD кэш хурдасгуур, шаталсан хадгалалт зэргийг нэгтгэснээр TDS-16489U нь виртуал сэрверүүд үүсгэх төгс боломжийг бий болгоно. David Tsao “Том өгөгдлийг удирдах, шинжлэхэд зориулсан Apache™ Hadoop® ба Apache Spark™ бүрдлүүд нь TDS-16489U -ы виртуал машинууд дээр хялбар, хурдан ажиллах ба шатлалыг автоматаар зохицуулдаг Qtier технологи нь Том өгөгдөл тооцооллол, өгөгдөл хадгалалтын үр өгөөжийг нэмэгдүүлдэг” гэж нэмж хэлсэн байна.

TDS-16489U-д QTS үйлдлийн системийн сүүлийн 4.2 хувилбарыг суулгасан. Хэрэглэгч виртуал стэйшинд олон төрлийн Windows®/Linux®/UNIX®/Android™ -д суурилсан виртуал машин үүсгэн, аппликэйшнүүдийг ажиллуулах боломжтой бол хадгалах стэйшинд LXC and Docker® lightweight виртуаль технологи ашиглан Docker Hub Registry® -аас аппликэйш татаж ашиглах, NAS дээр олон тусдаа линукс машин үүсгэх боломжтой. Хадгалах төхөөрөмжийг VMware®, Microsoft® ба Citrix® виртуалчлалын шийдлийн алинаас ч удирдах боломжтой. Мөн TDS-16489U нь DataCore™ SANsymphony™-V технологид нийцдэг.
TDS-16489U нь байгууллагууд өөрийн хэрэгцээнд зориулан өндөр нууцлалтай үүлэн тооцооллын систем үүсгэх олон төрлийн аппликэйшнүүдтэй. Windows, Mac®, ба Linux/UNIX үйлдлийн систем бүхий олон тооны хэрэглэгчдийн хооронд өгөгдөл дамжуулах, төвлөрсөн хадгалах систем болгох боломжтой. Windows AD, LDAP directory сервис ба Windows ACL-ыг ашиглан хандах эрхийг нарийвчлалтай тохируулах Windows домэйн контроллер, Windows ба Mac-ын уян хатан нөөцлөх шийдэл, RTRR, rsync, үүлэн нөөц хадгалалтыг дэмжих ослын дараах сэргээлтийн шийдэлд ашиглах боломжтой.

QNAP ийн бүтээгдэхүүнүүд нь ажлын бүтээмж нэмэгдүүлдэг олон аппликейш байдаг. Жишээ нь
- QPulse™- тухайн сүлжээн дэх компьютер, клент зэрэг сүлжээнд холбогддог төхөөрөмжүүдийг хайх, удирдах, серверийг  алсаас  удирдах төвлөрсөн шийдэл,
- QPulse™ - сүлжээнд холбогдсон бүх сервер, компьютер, thin client төхөөрөмжүүдийг хайх, хянах, удирдах, серверийг алсаас удирдах төвлөрсөн шийдэл
- Q’center - олон QNAP NAS төхөөрөмжийг нэгтгэн удирдах
- Qsync - платфрм хоорондын файл дамжуулалтыг хялбарчлан багийн ажиллагааг дээшлүүлэх
- Gmail Backup - компаний болон хэрэглэгчийн цахим шууданг NAS төхөөрөмжид төвлөрүүлэн нөөцлөх

Техникийн үзүүлэлтүүд
TDS-16489U: 16-bay, 3U rackmount unit; 2 x Intel® Xeon® E5-2600 v3 Family processor (with 4-core, 6-core and 8-core configurations), 64GB~1TB DDR4 2133MHz RDIMM/LRDIMM RAM (16 DIMM); 4 x SFP+ 10GbE ports; hot-swappable 16 x 3.5” SAS (12Gbps/6Gbps)/SATA (6Gbps/3Gbps) HDD or 2.5” SAS/SATA SSD, and 4 x 2.5” SAS (12Gbps) SSD or SAS/SATA (6Gbps/3Gbps) SSD; 4 x PCle slots; 4 x USB 3.0 port
Дэлгэрэнгүй мэдээллийг  www.qnap.com сайтаас авах боломжтой.

QNAP-ийн тухай
QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “ Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.

Холбоо барих хаяг

Wednesday, March 16, 2016

QNAP CeBIT 2016 үзэсгэлэнд Thunderbolt™ 2 NAS, Virtual JBOD, Qpulse серверийн нэгдсэн алсын удирдлага шийдлүүдээрээ оролцож байна.



Тайван, Тайпей, 2016.03.14 –QNAP® системс компани CeBIT 2013 мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнд өгөгдөл хадгалах төхөөрөмжийн технологид шинэчлэл хийсэн Thunderbolt™ 2 NAS, versatile & compact M.2 SSD NASbook, хосолсон удирдлагатай Энтерпрайз төвшний ZFS NAS,   QPulse™-серверийн нэгдсэн алсын удирдлага, Virtual JBOD, Hybrid Backup Sync зэрэг шинэ бүтээгдэхүүн, технологиудаар болон Seagate® болон WD® - тэй хамтран бүтээсэн шийдлүүдээрээ оролцож байна.

Дараагийн үеийн TVS-x82T Thunderbolt™ 2 NAS
TVS-x82T Thunderbolt™ 2 шинэ NAS төхөөрөмж нь Intel® 6, хамгийн сүүлийн үеийн Core™  процессортой бөгөөд төхөөрөмжийн дизайнд сайжруулалт  хийсний дүнд тооцоолох хүчин чадал болон системийн гүйцэтгэл нэмэгдсэн болно. TVS-x82T цуврал нь Thunderbolt 2 технологийн боломжуудтайгаас гадна dual 10GbE портуудтой тул хэрэглээг илүү уян хатан болгодог.  Үүнээс гадна SATA SSD, 2.5” SSD суурь, ухаалаг хөргүүр, HDMI  порт зэрэг нэмэлт тоног төхөөрөмжүүдтэй.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “TVS-x82T төхөөрөмжийг техникийн өндөр хүчин чадал шаардсан, нөөцлөлтийг шатлалтайгаар хийх, зам/чиглэл өөрчлөгддөг сүлжээ зэрэг төрөл бүрийн хэрэглээнд ашиглахад тохиромжтой бөгөөд тус төхөөрөмж нь хувийн үүлэн сүлжээ үүсгэх бизнесийн бэлэн байдлыг хангасан хадгалалтын хүчирхэг шийдэл болно” гэж хэлсэн байна.

TVS-x82T нь DAS/NAS/iSCSI SAN гэсэн гурвалсан шийдлийг санал болгохоос гадна, 4K нарийвчлалтай, 60fps видео тоглуулах чадвартайгаар гадна Thunderbolt-оор тоноглогдсон MAC-ийн хэрэглэгчид 4К урсгал, файл хадгалах, өндөр хуртай шэйр хийхэд тохиромжтой.

TBS-453A M.2 SSD компакт NASbook
TBS-453A нь Intel® Celeron® N3150 quad-core процессортой, 8GB RAM-тай, RAID хамгаалалттай, full-fledged NAS фунцүүдтэй, M.2 SSDs cлот, HDMI гаралттай, видеог 4K H.264 нарийвчлалаар тоглуулдаг, дамжуулдаг, Ubuntu® гэх мэт үйлдлийн системтэй компьютерүүдийг HDMI гаралттай холбодог.  NАS төхөөрөмжийн технологид хувьсал хийсэн, овор хэмжээ багатай NASbook нь хэрэглэгчдэд түүний зөөврийг зориулалтаар ашиглах боломж олгож байна.

Виртуаль JBOD: Боломжийг нэмэгдүүлж, эдийн засгийн хэмнэлт бий болгодог.
JBOD-оос гадна VJBOD (Virtual JBOD)  ашиглан олон NAS төхөөрөмжийг хооронд нь холбон QNAP NAS төхөөрөмжийг өргөтгөх боломжтой. VJBOD нь хэрэглэгчдэд ёс хүртэлх тооны NAS  төхөөрөмжийг host NAS-тaй iSCSI LUN холболтоор виртуал диск мэт холбох боломж олгодог. Үүнээс гадна виртуал Storage Pool үүсгэн, түүнийгээ локал диск шиг ашиглах, өөр LUN үүсгэх боломжтой. QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu, “VJBOD нь ашиглагдахгүй байгаа NAS төхөөрөмжүүдийг ашиглах боломж  замаар эдийн засгийн хувьд хэмнэлт бий болгодог. Мөн тус технологи нь хэрэглэгчдэд нөөцлөх боломжийг уян хатан байдлаар нэмэгдүүлдэг”гэж хэлсэн байна.

QPulse: Серверийн төвлөрсөн, алсын удирдлагын шийдэл
Серверийн төвлөрсөн, алсын удирдлагын QPulse™  шийдэл нь тухайн сүлжээн дэх сервер, компьютер, клиент зэрэг сүлжээнд холбогддог төхөөрөмжүүдийг алсаас/зайнаас бүрэн удирдах хянах төв  болно. Энэ сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг таних, хянах, удирдах  single-point шийдлүүдтэй. QPulse нь серверийг удирдахад шаардлагатай мэдээлэл буюу серверийн төлөв байдлын үзүүлэлтийг графикаар, тоног төхөөрөмжийн холболт буюу системийн тополого харуулдаг dashboard-тай.

Q’төв: олон QNAP NAS төхөөрөмжүүдийн төвлөрсөн  хяналт, удирдлага
Q’төв нь Qpulse харьцуулахад харьцангуй энгийн шийдэл бөгөөд энэ нь  хэрэглэгчдэд Q'center app буюу virtual appliance –ийн тусламжтайгаар нэг буюу хэд хэдэн QNAP NAS-ийг host NAS, сервер, зөөврийн компьютерээс удирдах боломж олгодог. Ингэснээр диксийн зай ашиглалтад нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, дискийн гэмтэл  шалгах, системийн тохиргоо болон firmware-ийг өөрчлөх боломжтой.

Нээлттэй эх рүү хандах Линукс станц
Линукс станц нь QTS-ийн хэрэглэгчдэд Ubuntu үйлдлийн систем болон сервис суулгахад тохиромжтой платформоор хангах бөгөөд энэ нь QNAP NAS нь Интернетэд холбогддог эд зүйлсийг ухаалаг төхөөрөмж болгон хувиргадаг. Ubuntu үйлдлийн системтэй компьютерыг QNAP NAS-тай холбон HDMI дэлгэц рүү гаргах боломжтой. Ингэснээр хэрэглэгч Линукс платформын нийтлэг хэрэглээний нээлттэй эхийн программуудыг үнэ төлбөргүй суулгах, ашиглах боломжтой.  

Hybrid Backup Sync нь олон үйлдэлт нөөцлөх, сэргээх төлөвлөгөөг хялбарчилдаг.
QNAP Hybrid Backup Sync  нь өгөгдөл нөөцлөх, файл синхронизац хийх, гамшиг ослын үед хариу арга хэмжээ авах ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хийгдсэн эдгээр үйл ажиллагааг нэгтгэсэн, гамшиг ослын үед өгөгдөл нөөцлөх, сэргээх зорилгоор хийгдсэн цогц шийдэл бүхий аппликэйш бөгөөд үүний тусламжтайгаар локал, алсад байгаа болон  үүлэн хадгалах төхөөрөмжүүд рүү өгөгдлийг хялбар шилжүүлэх боломжтой. Хэрэглэгч нөөцлөлтийг хялбар хийх,  нөөцлөлт хийх хуваарийг уян хатан байдлаар тохируулах гэх мэт олон онцлогуудтай.
TVS-x82T цуврал, TBS-453A, ES1640dc, VJBOD, QPulse and Hybrid Backup Sync-ийн талаарх дэргэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтааас авах боломжтой.

QNAP-ийн тухай
QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), камеийг бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг

Thursday, March 10, 2016

Тоёoто TBN: QNAP Тurbo NAS нь өдөр тутмын хяналтын үйл ажиллагааны шаардлага хангасан, ашиглахад хялбар төхөөрөмж болно.

Company/Institute Toyota TBN Co., Ltd
Location 318, 318-1/3, Lat Krabang, Bangkok 10520, Thailand
Industry Manufacturing
QNAP Model TS-EC1679U-RP
Тоёото TBN нь Тайланд дахь Тоёото машин борлуулагч компани. 700 гаран ажилтантай тус компан ажилчдынхаа аюулгүй байдал болон өндөр үнэтэй бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангахын тулд агуулах болон оффисийн орчныг бүрэн хамарсан  камерын хяналтын  систем суурилуулах шаардлагатай гэж үзсэн.
Асуудал
Хяналтын системүүдийн шийдлийг судлах явцад, тэд худалдан авах бүтээгдэхүүний чанарт их анхаарч байсан. Мөн камерын бичлэг буюу өгөгдөл хадгалах  төхөөрөмж нь мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх шаардлага тавьсан. Үүнээс гадна  өгөгдөл хадгалах нийлүүлэгч компани нь найдвартай бөгөөд байнга холбоотой ажиллаж шинэ гарсан update, firmware –ийг тухай бүр нь авч байхыг хүссэн. Өөр нэг тулгарч байсан асуудал нь ихэнх брэндийн хадгалах төхөөрөмжүүд нь үнэтэй байсан. Мөн камерын бичлэгийн чанар дээшлэх тусам бичлэгийн хэмжээ ихсэж байв.
Шийдэл
Нэгэн мэдээллийн технологийн мэргэжилтнээс QNAP ийн тухай мэдсэний дараа, Тоёота TBN компани өөрсдийн шаардлагад нийцсэн TS-EC1679U-RP  төхөөрөмжийг худалдан авсан.
Ердөө л  5 инженер, 9 ширхэг TS-EC1679U-RP төхөөрөмжийг богино хугацаанд суурилуулж, хяналтын системийн тохируулга хийсэн. Төхөөрөмж тус бүр нь 16 хатуу дискийн оролттой,  80TB хүртэлх хэмжээний өгөгдөл хадгалах боломжтой тул энэ нь камерын бичлэг хадгалахад хангалттайгаас гадна өгөгдлийн аюулгүй байдлыг хангасан болно. (AES-256 volume-based encryption, IP filtering, policy-based automatic IP blocking, and a full range of disaster recovery options)
Ач холбогдол

Тус компани QNAP TS-EC1679U-RP ашигласны дүнд аюулгүй байдал хангагдан, захиргаа үйлчигээний зардал багассан. Системийн анхны суурилуулалт тохиргоо хийгдсэний дараа,  тус компанийн мэргэжилтнүүд QTS үйлдлийн системийн тусламжтайгаар firmware болон программуудаа өөрсдөө шинэчилдэг болсон. Бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад хямд, найдвартай ажиллагаатай, өндөр хүчин чадал бүхий TS-EC1679U-RP төхөөрөмж нь тус компанийг хяналтын тогтолцоог сайжруулахад том хувь нэмэр оруулсан болно.

Sunday, March 6, 2016

QNAP хайлтын системийн шинэчилсэн Qsirch 2.1 хувилбараа гаргалаа

Тайван, Тайпей, 2016.03.07. QNAP® Системс компани, NAS төхөөрөмжийн хайлтын системийн шинэчилсэн Qsirch 2.1 хувилбар гаргаснаа зарлалаа. Тус хувилбар нь хайлтыг хурдан бөгөөд хялбар аргаар хийдэг Chrome™ Extension-Qsirch туслагчтай болсноороо өмнөх хувилбараас ялгаатай. Qsirch 2.1 нь хэрэглэгчид  Google Chrome™ ашиглан QNAP NAS д байгаа файлуудаас хайлт хийх боломж олгохоос гадна хайлтыг үр дүнтэй болгодог.

Qsirch туслагч нь хэрэглэгчдэд NAS төхөөрөмж болон Интернетээс нэгэн зэрэг хайлт хийх боломж олгодог бөгөөд ингэснээрээ хайлтын хамрах хүрээг өргөжүүлж, үр дүнг нэмэгдүүлдэг. Qsirch туслагч нь Google™ -ийн тусламжтайгаар NAS төхөөрөмж дээрх ижил түлхүүр үгүүдээр хайлтыг олон зэрэг хийж, үр дүнг хурдан гаргаж ирдэг. Үүнээс гадна Qsirch туслагч нь QNAP NAS болон Google™-д хийсэн хайлтын үр дүнг хамтад нь дэлгэцэнд харуулах тул үүнээс харьцуулалт хийх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Cherry Chen “Mанай судалгаа хөгжүүлэлтийг баг Qsirch-ийн туслагчийн тусламжтайгаар бүрэн текст (full-test) хайлтыг оновчлох, NAS –ийн хайлтын процессыг хялбарчлахыг зорьсон бөгөөд хайлтыг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Qsirch 2.1-т иж бүрэн шинэчлэл хийсэн.” гэж хэлсэн.

Боломж
Qsirch 2.1-ийг 2GB ба түүнээс дээш хэмжээний RAM-тай x86 загварын NAS төхөөрөмжийн хувьд ашиглах боломжтой. TS-531P NAS-ийн хувьд RAM-ийн хэмжээ 4GB-ээс багагүй байх шаардлагатай.  Qsirch туслагчийг эндээс татаж авна уу.

Тавигдах шаардлага
·         Системийн шаардлага : 2GB RAM-тай x86 загварууд, TS-531P загварын хувьд 4GB RAM тай байх шаардлагатай.
·         Firmware: QTS 4.2.0 (буюу түүний дараагийн хувилбарууд).
Qsirch- ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.qnap.com/solution/qsirch/en/ -аас авна уу.

QNAP-н тухай

QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг

Wednesday, March 2, 2016

TS-128/228 Compact Dual – core NAS төхөөрөмжийн танилцуулга


Тайван, Тайпей. 2016.03.02. QNAP® Системс компани нь эрчим хүч бага зарцуулдаг, эдийн засагт хэмнэлттэй  dual-core TS-128/ TS-228 NAS төхөөрөмжүүд үйлдвэрлэн зах зээлд гаргаснаа зарлаж байна. Тус төхөөрөмжүүд нь овор багатай, авсаархан tower загвартай тул зай бага эзэлдэг, гэрийн нөхцөлд, хувийн үүлэн (private cloud) систем үүcгэх хэрэглээнд ашиглахад тохиромжтой.  TS-128/228 төхөөрөмж нь хэрэглэгчдэд файл нөөцлөх, өгөгдөл синхронизац хийх ажлыг хялбарчлахад туслахаас гадна олон төрлийн аппликэйшнүүд нь хэрэглэгчдийн дижитал амьдралын хэв маягийг улам баялаг болгох болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “Өнөө үед дүрс бичлэг, зураг авалтыг ухаалаг гар утас, таблет, дижитал камераар хийх нь олширсон бөгөөд өндөр нарийвчлал бүхий малти-медиа контентууд хүчтэй болж байна. Энэ хэрэгцээг даган хэрэглэгчид тэдгээр дижитал өгөгдлийг хадгалах, бусадтай хуваалцах илүү хялбар аргыг эрэлхийлэх болсон байна.  TS-128, TS-228 шинэ төхөөрөмжүүд нь хэрэглэгчдэд  тэдгээр их хэмжээний өгөгдлийг хадгалах, ашиглах асуудлаа хамгийн бага зардлаар шийдэх боломж олгох болно.” гэж онцолсон байна.
Тус төхөөрөмж нь QTS 4.2 үйлдлийн системтэй, 1GB DDR3 RAM бүхий ARM® v7 dual-core 1.1GHz процессортой, 100 MB/s хүртэлх хурдаар мэдээлэл дамжуулна, олон хэрэглэгч зэрэг хандах боломжтой. TS-128/228 төхөөрөмжийг  малти-медиа төв болгон ашиглахад тохиромжтой. Төхөөрөмжийн тагийг авч hагd диск шинээр суулгах, солих боломжтой.
TS-128/228 нь  нийтийн үүлэн системийн (public cloud) аюулгүй байдлыг хангах замаар аюулгүй байдлыг хангасан хувийн үүлэн системийг хялбар байдлаар үүсгэдэг. myQNAPcloud үйлчилгээ нь  хэрэглэгчдэд  TS-128/228 төхөөрөмж рүү алсаас хандан, файлуудаа удирдах, бусадтай хуваалцах боломж олгодог. Мөн Qfile, Qphoto, Qmusic, Qvideo, Qmanager зэрэг мобайл аппликэйшнүүдийн тусламжтайгаар хэрэглэгч гар утаснаасаа TS-128/228 төхөөрөмж рүү хандах боломжтой. Cүлжээнд холбогдсон олон төхөөрөмжүүд дээрх өгөгдлүүдэд синхронизац хийдэг Qsync функцийг идэвхжүүлснээр хэрэглэгч шаардлагатай тохиолдолд файлаа хамгийн сүүлийн хувилбараар авах боломжтой.
TS-128/228 төхөөрөмж нь дараах цогц боломжуудтай. Үүнд:Windows®, Mac®, Linux® and UNIX® платформуудын хооронд файл хуваалцах, нөөцлөх, удирдах; гамшиг, ослын үед өгөгдөл нөхөн сэргээх RTRR шийдэл;  нөөцлөлтийг нэгтгэдэг сүүлийн үеийн Hybrid Backup Sync аппликэйшн, хэрэглэгчдэд зориулсан өгөгдөл сэргээх, синхронизац хийх хялбар функүүд, cloud storage spaces (Amazon® Cloud Drive, Google Drive™, Dropbox®, Microsoft OneDrive®, Yandex® Disk, Box®, Amazon® S3, Amazon® Glacier, Microsoft® Azure™, Google Cloud Storage™ and WebDAV cloud services) зэрэг багтана.
TS-128/228 төхөөрөмжийг өндөр хүчин чадал бүхий гэрийн малти-медиа hub-аар ашиглахад тун тохиромжтой. DLNA® -ийн дэмжлэгтэйгээр TS-128/228 төхөөрөмжийг ухаалаг телевиз, тоглоомын төхөөрөмжид холбон, түүнд хадгалагдсан зураг үзэх, дуу сонсох, HD форматын видео үзэх боломжтой. Мөн Photo Station, Music Station and Video Station зэрэг аппликэйшнүүдийн тусламжтайгаар хэрэглэгч медиа цуглуулга үүсгэн, түүнийгээ бусадтай хялбар аргаар хуваалцах боломжтой.
QTS App Center –т байгаа аппликэйшнүүдээс суулган TS-128/228 төхөөрөмжид шинэ функц нэмэн, хэрэглээг нь өргөтгөх боломжтой. Жишээ нь: TS-128/228  төхөөрөмжийн тусламжтайгаар камерийн системийн хяналт хийх боломжтой. Үүний тулд 2 хүртлэх IP камерийн сувгийг үнэгүй, 8 хүртэлх сувгийг лицензийн төлбөртэйгээр ашиглана. Тухайн агшины хяналт хийх, видео болон адио бичлэг хийх, бичлэг ухрааж үзэх боломжтой бөгөөд энэ нь хэрэглэгчид хяналтын системийг мэргэжлийн төвшинд биш ч бага зардлаар шийдэхэд нь туслах болно.
Техникийн үзүүлэлт
·  TS-128: 1- хатуу дискийн оролттой, mini-tower загвар
·  TS-228: 2-- хатуу дискийн оролттой, mini-tower загвар
ARM® v7 dual-core 1.1GHz processor, 1GB DDR3 RAM; 3.5” SATA HDD; 1 x USB 3.0 port; 1 x USB 2.0 port; 1 x Gigabit LAN port
Дэлгэрэнгүй мэдээллийг  www.qnap.com сайтаас авна уу.
 QNAP-н тухай
QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг