Тайван, Тайпей. 2017.10.02. QNAP® Систесмсээс all-in-one Hybrid Backup Sync аппликэйшн гаргаснаа танилцуулж байна. Өгөгдөл нөөцлөх, сэргээх, синхронизац хийх үйлдлүүдийг нэгтгэсэн Hybrid Backup Sync аппликэйшн нь хэрэглэгчид локал, алслагдсан, клауд холболттой сторэйж дэх өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг төвлөрүүлэн удирдах боломж олгодог. Hybrid Backup Sync апликэйшний олон хувилбарт нөөцлөлт үүсгэх, нөөцлөлт хийх хуваарийг уян хатан байдлаар тохируулах, өгөгдөл давхардлыг бууруулах, өгөдөл хурдан дамжуулдаг, шинэчлэгдсэн өгөгдөл шифрлэгчтэй гэх мэт онцлог нь хэрэглэгчдэд өгөгдөл нөөцлөхөд өдөр тутам зарцуулах хугацаа, гамшиг ослын дараа сэргээх хийхэд төлөвлөлсөн хугацаагаа хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслах болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Norman Tsai “Өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг байршил, цаг хугацаанаас үл хамааран хийж байх нь Мэдээллийн Технологийн менежментийн үндсэн шаардлага болсон байна. Hybrid Backup Sync нь хувь хүн болон байгууллагын хэрэглэгчдэд өгөгдөл нөөцлөх, сэргээх ажиллагаагаа хялбар байдлаар гүйцэтгэхэд туслах уян хатан, өндөр бүтээмжтэй хэрэгслээр хангахад зориулагдсан тул түгээмэл хэрэглэгддэг сүлжээний протокол, клауд сервис ашигладаг, хэрэглэгч ажиллахад хялбар интерфейстэй болно” хэмээн онцолжээ.
Hybrid Backup Sync аппликэйшн нь private болон public сторэйжийг хоёуланг нь ашиглах боломж олгодог hybrid cloud шийдлээр хангадаг. Ингэснээр хэрэглэгч бусад төхөөрөмжөөс QNAP NAS руу, давхар хамгаалалт хийх зорилгоор нэг NAS төхөөрөмжөөс локал, алслагдсан байршилд байгаа, клауд холболттой сторэйж рүү өгөгдөл нөөцлөх сэргээх гэх мэтээр нөөцлөлтийн төлөвлөгөөг өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан олон хувилбартайгаар, уян хатан байдлаар хийх боломжтой. Нөөцлөлт болон синхронизац хийх үйлдлүүд нь USB one-touch товчлуур ашиглан нөөцлөх, RTRR, rsync, FTP, CIFS/SMB ашиглан алсаас синхронизац хийх гэх мэт сонголтуудтай.
Hybrid Backup Sync нь real-time sync, хуваарийн дагуу нөөцлөлт хийх гэх мэт серсивүүдэд зориулсан олон төрлийн клауд үйлчилгээнүүдийг дэмждэг. Үүнд Google Drive™, Microsoft® OneDrive®, Microsoft® OneDrive® for Business, Dropbox®, Dropbox® Business, Amazon® Drive, Yandex® Disk, Box®, hubiC®, Amazon® S3, Amazon® Glacier, Microsoft® Azure, Google® Cloud Storage, HiDrive®, Backblaze® B2, HKBN® , Amazon® S3/OpenStack Swift/WebDAV зэрэг багтана.
Боломж
Hybrid Backup Sync v2.1 хувилбарыг QTS App Center- ээс татан авч ашиглах боломжтой.
Hybrid Backup Sync аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/ solution/hybrid-backup-sync/ en/
Hybrid Backup Sync аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment