Тайван, Тайпей, 2017.10.23. QNAP® Системсээс TS-453BT3 шинэ NAS төхөөрөмжөө танилцуулж байна. Тус төхөөрөмж нь 4 ш хатуу дискийн оролттой, өндөр хурдны Thunderbolt™ 3 холболттой, 10GbE –ийн порт, хос M.2 SATA SSD слот суулгах QM2 PCIe (урьдчилан суулгах) карттай. Гоёмсог OLED дэлгэц, 4K HDMI гаралттай TS-453BT3 NAS төхөөрөмж нь багтаамж өндөр, хурд сайтай сторэйжийн шийдэл хайж буй дунд хэмжээний байгууллага, медиа өгөгдөл боловсруулагч мэргэжлийнхэнд хамгийн тохиромжтой сонголт болно.
TS-453BT3 төхөөрөмж нь Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессортой (2.3 GHz хүртэл өргөтгөх боломжтой), хос сувгийн 8GB DDR3L RAM-тай. SSD кэйш болон 10GbE порттой урьдчилан суулгах QM2 карттай тул энэ нь унших хурдыг 683 MB/s хүртэл нэмэгдүүлнэ. Тус төхөөрөмжийг дагалдан ирэх RM-IR004 алсын удирдлагыг QButtonаппликэйшний хамт ашиглан өдөр тутам давтан хийдэг үйлдлийг автоматжуулах боломжтой.
Унших хурдыг 514 MB/s хүртэл нэмэгдүүлдэг Thunderbolt 3 порт бүхий TS-453BT3 нь Mac® болон Windows®-ийн хэрэглэгчдийг 4K медиа өгөгдөл боловсруулах хамгийн тохиромжтой платформоор хангадаг, том хэмжээний файлыг share хийх боломжтой тул бүтээмж нэмэгдүүлдэг. TS-453BT3 нь блок суурьтай snapshot дэмждэг, өгөгдөл нөөцлийг хялбархан хийдэг тул ransomware гэх мэт гаднын халдлагад өртөх, NAS-д алдаа гарах тохиолдолд NAS-ийг өмнөх төлөв байдалд шилжүүлэн, сэргээлт хийх боломжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “4K-ийн эрэн үед, медиа өгөгдөл боловсруулагчид холболт удаан, багтаамж хангалтгүй гэдэг асуудалтай үргэлж тулгарч байна. Тэгвэл Thunderbolt 3 болон 10GbE –ийн холболттой, M.2 SSD кэйштэй, сторэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой QNAP TS-453BT3 нь тэдэнд ажлаа төвөггүйгээр хийж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслах болно” хэмээн онцолжээ.
TS-453BT3 нь сүүлийн үеийн QTS 4.3 үйлдлийн системтэй, built-in App Center дэх аппликэйшний баялаг сангаас хэрэглэгчдэд санал болгодог. Жишээ нь: “Qsirch” нь бүтэн текстээр хайлт, хийдэг; “IFTTT Agent” болон “Qfiling” нь өдөр бүр давтан хийдэг үйлдлийг автоматжуулж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд тусалдаг; “Qsync” болон “Hybrid Backup Sync” нь төхөөрөмж хооронд өгөгдөл солилцох, синхроницаз хийх үйлдлийг хялбарчилна; “QmailAgent” болон “Qcontactz” нь олон и-мэйл аккаунт, холбоо барих мэдээллийг төвлөрүүлэх удирдахад тусална.
Техникийн үзүүлэлт
- TS-453BT3-8G:
4-ш хатуу дискийн үүртэй, tower загвар; Quad-core Intel® Celeron® J3455 1.5GHz процессортой (2.3GHz хүртэл өргөтгөх боломжтой), dual-channel 8GB DDR3L SODIMM RAM; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2x Thunderbolt 3 порт; 2x M.2 2280 SATA SSD слот, 1x 10GBASE-T LAN порт(урьдчилан суулгах QM2 PCIe карт); 2x Gigabit LAN порт; 2x HDMI v1.4b (up to 4K UHD); 5x USB 3.0 порт (1x front; 4x rear); мэдрэгчтэй OLED дэлгэц.
Боломж
TS-453BT3 цувралыг худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment